Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Ливекто №30

Үнэ

84000 ₮
Тугналт, хэрэглэх арга:Насанд хүрэгсэд: 1 уутаар (4.74 г ) өдөрт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Тугналт, хэрэглэх арга:

Насанд хүрэгсэд: 1 уутаар (4.74 г ) өдөрт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх заалт:

Ээнэгшилээ алдсан элэгний хатуурлын үед өвчтөний цусан дахь альбумины хэмжээ багассан тохиолдолд альбуминыг нөхөн орлуулах зорилгоор хэрэглэнэ.

Найрлага

Найрлага:

1 уут мөхлөгт байх найрлага:

·         Л-изолейцин........................952 мг

·         Л-лейцин...............................1,904 мг

·         Л-валин.......................1,144 мг

Бүтээгдэхүүний анхааруулга

Анхаарал, болгоомжлол:

1.    Хориглох заалт:

Амин хүчлийн гинжин холбоог өөрчлөн, өөриймшүүлэх чадваргүй чадваргүй төрөлхийн бодсийн солилцооны эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэхгүй.

2.    Гаж нөлөө:

 

1)    Хоол боловсруулах зам: Зарим үед өтгөн хатах, гүйлгэх, цатгалдах, хэвлийгээр тавгүй оргих, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болно.  Эдгээр зовиур илэрсэн тохиолдолд тунг бууруулах эсвэл эмчилгээг зогсооно.

2)    Бөөр шээс гадагшлуулах зам: Цусан дахь азот агуулсан нэгдлийн хэмжээ ихсэх зэрэг бөөрний үйл ажиллагааны алдагдал илэрч болно.  Энэхүү шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тунг түр зуур бууруулах эсвэл эмчилгээг зогсооно.

3)    Бодисийн солилцоо: Ховор тохилдолд сийвэнгийн азот агуулсан нэгдлийн түвшин нэмэгдэх зэрэг бодисийн солилцооны эмгэг илэрч болно. Энэхүү шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тунг түр зуур бууруулах эсвэл эмчилгээг зогсооно.

4)     Элэг: Зарим үед цусан дахь АЛАТ, АСАТ, билирубиний хэмжээ ихэсч болно.

5)    Арьс: Арьсаар туурах, улайх, загатнах зовиур илэрч болно.

6)    Бусад гаж нөлөө: Бие хямрах, хавагнах зовиур илэрч болно.

 

3.    Ерөнхий анхааруулга:

 

1)    Энэхүү бэлдмэлийг ээнэгшилгүй элэгний хатуурлаар өвчилсөн, хангалттай хүнс хэрэглэж байгаа боловч цусан дахь альбуминий хэмжээ 3,5 г/дл-ээс багассан, хавагнах, хэвлий устах шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд болон урьд нь ийм зовиурь, шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд, түүнчлэн, элэгний оворго (энцефалопати) болон чихрийн шижингийн улмаас хоногт хэрэглэх уургын хэмжээг хязгаарлагдсан өвчтөнүүдэд хэрэглэнэ. Чихрийн шижин болон элэгний оворготой өвчтөнүүдэд идэж байгаа хоолны хэмжээ хангалттай байгаа боловч уургын дутагдал илэрч байвал хоолны хэмжээ, орц найрлагыг хянах шаардлагатай. Хэрэв элэгний оворго үүсч байгаа шалтгаан нь уургын дутагдал бол калори агуулсан эмийн бэлдмэл болон амин хүчлийг өвчтөнд эмчилгээнд уулгаж хэрэглэнэ.  

2)    Элэгний хатуурлын хожуу үед энэхүү бэлдмэлийг эмчилгээнд хэрэглээд үр дүн муутай тул  хэрэглэхгүй. Үүнд:

1.    Элэгний оворгын 3 болон түүнээс дээш зэрэг үүссэн үед

2.    Цусан дахь билирубиний хэмжээ 3 мг/дл-ээс их байх

3.    Цусан дахь уургын хэмжээ эрс буурч элэгний уураг нийлэгжүүлэх чадвар илт буурсан тохиолдолд хэрэглэхгүй.

3)    Энэхүү бэлдмэл нь зөвхөн салаалсан амин хүчил агуулах тул биемахбодийн амин хүчлийн хэрэгцээг бүрэн хангахгүй. Түүнчлэн, Ливектог эмчилгээнд ууж хэрэглэж байгаа боловч хоолтой цуг биед шаардлагатай уургыг (амин хүчил) заавал авч байх ёстой. (Хоногт 1000 ккал-тай тэнцүү 40 г уураг). Ялангуяа энэхүү бэлдмэлийг уураг дутагдсан өвчтөнд хэрэглэж байх үед өвчтөний биемахбодид шаардлагатай уураг, калорийн хэмжээг тогтоогоогүй бол эмчилгээний үр дүн тодорхойлогдохгүй. Ливектог удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд хоол тэжээлийн төлөвт өөрчлөлт орох магадлалтай тул болгоомжлох шаардлагатай. 

4)    Тун хэтэрсэн үед  цусан дахь азот агуулсан нэгдэл, сийвэнгийн аммонийн хэмжээ ихсэх магадлалтай. Удаан хугацаагаар тунг хэтрүүлж хэрэглэвэл хоол тэжээлийн төлөвт өөрчлөлт орох магадлалтай тул болгоомжлох шаардлагатай. 

5)    Салаалсан амин хүчлийг 2 сараас дээш хугацаагаар эмчилгээнд хэрэглэсний дараа цусан дахь альбуминий хэмжээ нэмэгдэхгүй, гипоальбуминэми буюу цусан дахь альбуминий хэмжээ багасах эмгэг засрахгүй бол эмчилгээг зогсоох болон шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой.