Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Л-Тироксин 100мкг №50

Үнэ

8000 ₮

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Бамбай булчирхайн дааврын бэлдмэл.

Найрлага

  • 1 шахмалд 53,2-56,8мкг х Н2О (50мкг левотироксин натри).
  • Туслах бодис: кальцийн гидрофосфат дигидрат,  бичил талст целлюлоза,  карбоксиметил-цардуул натрийн давс, декстрин, урт гинжит хэсэгчилсэн глицерид тус тус агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

L-Тироксин 50 Берлин – Хеми-ийн эмчилгээг эхлэхийн өмнө дараах эмгэг  байгаа эсэхийг тогтоох буюу тохирсон эмчилгээ хийнэ. Үүнд: зүрхний титэм судасны өвчин (зүрхний бах), цусны даралт ихсэх,  өнчин тархи болон бөөрний дээд булчирхайн дутагдал, хяналтгүйгээр даавар ялгаруулж буй бамбай булчирхайн хэсэг.

Зүрхний титэм судасны дутагдал, зүрхний дутагдал, зүрхний агшилтын давтамжийн ихсэлт бүхий зүрхний хэмнэл алдагдал зэргийн үед левотироксинээр үүсгэгдсэн бамбай булчирхайн үйл ажиллагааны бага зэргийн ихсэлтээс ч зайлсхийх шаардлагатай.

Өнчин тархины өвчний улмаас бамбай булчирхайн үйл ажиллагаа багассан үед бөөрний үйл ажиллагааны дутагдал  байгаа эсэхийг зайлшгүй тогтооно. Шаардлагатай үед бамбай булчирхайн дааврын эмчилгээг эхлэхээс өмнө тохирсон эмчилгээ хийнэ.

Цэвэршилтийн дараах үед байгаа бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал (гипотиреоз) бүхий эмэгтэйн эмчилгээний үед ясны сийрэгжилт ихэсдэг учир цусан дахь левотироксины хэмжээ ихсэхээс зайлсхийж бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтмол хянана.

.

Хөхүүл хүн хэрэглэж болох у. Хүүхэд 4 сартай

Сайн байна уу Шаардлагатай бол эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа