Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Вамлосет 5мг/80мг №30

Үнэ

21000 ₮
Артерийн гипертензи (хавсарсан эмчилгээ шаардлагатай өвчтөн)

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Артерийн гипертензи (хавсарсан эмчилгээ шаардлагатай өвчтөн)

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Бага зэргийн шингэнээр даруулж хоолноос хамаарахгүйгээр хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.

Найрлага

амлодипин + валсартан

Бүтээгдэхүүний анхааруулга

Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Хөнгөн (Чайлд Пью-ын шалгуураар 5-6 оноо) ба дунд зэргийн (Чайлд Пью-ын шалгуураар 7-9 оноо) явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цөсний замын бөглөрөлт өвчин, хөнгөн болон дунд зэргийн явцтай бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт (креатининий клиренс 30-50мл/мин), бөөрний артерийн нэг буюу эсвэл 2 талын нарийсал, 1 бөөртэй өвчтөний бөөрний артерийн нарийсал, зүрхний архаг дутагдал (NYHA ангиллаар үйл ажиллагааны III-IV зэрэг), цусан дахь калийн хэмжээ ихсэх, цусан дахь натрийн хэмжээ багасах, давс хязгаарласан хоолны дэглэм барьж буй хүмүүс, эргэлдэх цусны хэмжээ багасах (ялангуяа бөөлжих, суулгах), удамшлын судас мэдрэлийн хавантай өвчтөн, эсвэл урьд нь ангиотензины рецепторыг хориглогч бэлдмэлийн эмчилгээний үед хавагнаж байсан өвчтөн зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ. Судас өргөсгөх бусад бэлдмэлийг хэрэглэх үеийнхтэй нэгэн адилаар хөнгөн болон дунд зэргийн явтай хоёр хавтаст хавхлагын (митральный) болон гол судасны нарийсалтай өвчтөнд онцгой болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үе: Вамлосет бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэж болохгүй. Ангиотензин II-ын рецепторыг хориглогч бэлдмэлийн үйлдлийн механизмыг анхаарч бэлдмэлийг жирэмсний эхний 3 сард хэрэглэх үед урагт эрсдэл үүсэхийг үгүйсгэж болохгүй. Хөхүүл үе Вамлосет бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй. Хэрэв бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэх шаардлага гарсан бол хөхөөр хооллолтыг зогсооно.