Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Нипертен 2,5мг №30 шахмал

Үнэ

7400 ₮
Өглөө өлөн үедээ 1 удаа зажлалгүйгээр ууж хэрэглэнэ.Артерийн гипертензи ба зүрхний бах, ачааллыг шалтгаант зүрхний бахын өвчин хөдлөлөөс сэргийлэх:Бэлдмэлийг 5мг-р 1 удаа хэрэглэх ба шаардлагатай үед тунг 10мг-р хоногт 1 удаа хэрэглэх хүртэл нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 20мг.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Өглөө өлөн үедээ 1 удаа зажлалгүйгээр ууж хэрэглэнэ.

Артерийн гипертензи ба зүрхний бах, ачааллыг шалтгаант зүрхний бахын өвчин хөдлөлөөс сэргийлэх:

Бэлдмэлийг 5мг-р 1 удаа хэрэглэх ба шаардлагатай үед тунг 10мг-р хоногт 1 удаа хэрэглэх хүртэл нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 20мг.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ.

  • Артерийн гипертензи
  • Зүрхний бах: ачааллын шалтгаант зүрхний бахын өвчин хөдлөлөөс урьдчилан сэргийлэх
  • Зүрхний архаг дутагдал

Найрлага

Үйлчлэгч бодис: Бисопрололын фумарат (2:1) 2,5мг , 5мг, 10мг

Туслах бодис: Бичил талст целлюлоза, натрийн карбометилцардуул, повидон, усгүй коллиод кремний хоёрч исэл, магнийн стеарат

Бүрхүүл: гипромеллоза, макрогол, титанийн хоёрч исэл, тальк

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө:

ТМС ба захын мэдрэлийн системийн зүгээс: ядрамтгай болох, сульдах, тлгой эргэх,ба өвдөх, нойрны өөрчлөлт, сэтгэл унал, тайван бус болох, ухаан балартах, богино хугацааны ойгүйдэл, хий юм үзэгдэх, сульдаа, булчин сульдал, мөчдөөр гаж мэдрэхүй (ээлжилж доголох, Рейно-ын хам шинж), салганах, таталдаа.

Харааны эрхтний зүгээс: хараа өөрчлөгдөх, нулимсны шүүрэл багасах, нүд хуурайшиж эмзэг болох, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл.

Зүрх судасны системийн зүгээс: синусын брадикарди, зүрх дэлсэх, зүрхний булчингийн сэрэл дамжуулалт өөрчлөгдөх, тосгуур ховдлын хориг (зүрх зогсох болон бүрэн хөндлөн хориг үүсэх хүртэл), зүрхний хэмнэл алдагдал, зүрхний булчингийн агших чадвар сулрах, зүрхний архаг дутагдал үүсэх буюу гүнзгийрэх (хөлний шагай улаар хавагнах, амьсгаадах), артерийн даралт багасах, босох үед даралт багасах, судасны агчлын шинж (захын цусны эргэлтийн хямрал ихсэх, доод мөч хөрөх, Рейно-ын хам шинж), цээжээр өвдөх.

Хоол боловсруулах замын зүгээс: амны хөндийн салст бүрхүүл хуурайших, дотор муухайрах, бөөлжих, хэвлийн өвдөлт, өтгөн хатах, суулгах, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх (шээс бараан гарах, арьс ба нүдний склер шарлах, цөсний зогсонгишил), амт өөрчлөгдөх.

Амьсгалын системийн зүгээс: хамар битүүрэх, өндөр тунгаар хэрэглэх үед амьсгал хүндрэх (сонгомол чанараа алдах) ба өртөмгий бүлэг өвчтөнд төвөнх ба гуурсан хоолой агчих.

Дотоод шүүрлийн системийн зүгээс: цусан дах сахарын хэмжээ ихсэх (инсулин хамааралгүй чихрийн шижинтэй өвчтөн), цусан дах сахарын хэмжээ багасах (инсулин хэрэглэж буй өвчтөн), бамбай булчирхайн үйл ажиллагаа багасах

Харшлын урвал: арьсны тууралт, загатнаа, тууралт, чонон хөрвөс

Арьсны зүгээс: их хэмжээгээр хөлрөх, арьс улайх, экзантем, хайрст үлд төст арьсны урвал, хайрст үлдийн шинж хурцдах, үс унах

Лабораторийн үзүүлэлт: тромбоцитын тоо цөөрөх (ер бусын цус алдалт ба цус харвалт), агранулоцитоз, лейкоцитын тоо цөөрөх, элэгний ферментийн идэвх өөрчлөгдөх (аланинаминотрансфераза АЛТ, аспарагина-минотрансфераза АСТ-ын хэмжээ ихсэх), билирубин, триглицеридийн хэмжээ өөрчлөгдөх.

Урагт үзүүлэх нөлөө: ургийн өсөлт саатах, цусан дах сахарын хэмжээ багасах, зүрхний цохилт удаашрах

Бусад: нуруу өвдөх, үе өвдөх, бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн сулралг үгүйдлийн хам шинж (зүрхний бахын өвчин хөдлөл ихсэх, артерийн даралт нэмэгдэх)