Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Локойд 0.1%-30гр №1

Үнэ

23800 ₮
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Глюкокортикостероид нь ихсийн хоригийг нэвтэрнэ Бэлдмэлийг ялангуяа их хэмжээний талбайд түрхэх үед урагт нөлөөлж болзошгүй Гидрокортизон хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тогтоогдоогүй тул хөхүүл үед бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийг бага хэмжээгээр гэмтэлтэй арьсанд хоногт 1-3 удаа түрхэнэ Эмчилгээний эерэг үр нөлөө илрэх үед долоо хоногт 1-3 удаа хэрэглэнэ Бэлдмэлийн нэвчилтийн сайжруулахын тулд иллэг хийх маягаар түрхэнэ Ужгирсан удаан явцтай эмгэгийн үед жишээ нь сарвуу ба өвдөгний хайрст үлдийн хатуу тав бүхий эмгэгийн үед бэлдмэлийг боолттой хэрэглэнэ Долоо хоногийн турш хэрэглэх бэлдмэлийн тун 30-60г-с хэтэрч болохгүй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Глюкокортикостероид нь ихсийн хоригийг нэвтэрнэ

  • Бэлдмэлийг ялангуяа их хэмжээний талбайд түрхэх үед урагт нөлөөлж болзошгүй

  • Гидрокортизон хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тогтоогдоогүй тул хөхүүл үед бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэнэ. 

  • Бэлдмэлийг бага хэмжээгээр гэмтэлтэй арьсанд хоногт 1-3 удаа түрхэнэ

  • Эмчилгээний эерэг үр нөлөө илрэх үед долоо хоногт 1-3 удаа хэрэглэнэ

  • Бэлдмэлийн нэвчилтийн сайжруулахын тулд иллэг хийх маягаар түрхэнэ

  • Ужгирсан удаан явцтай эмгэгийн үед жишээ нь сарвуу ба өвдөгний хайрст үлдийн хатуу тав бүхий эмгэгийн үед бэлдмэлийг боолттой хэрэглэнэ

  • Долоо хоногийн турш хэрэглэх бэлдмэлийн тун 30-60г-с хэтэрч болохгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  •  Үрэвслийн эсрэг, хаван бууруулах,

  • Загатнаа намдаах түргэн үйлдэлтэй 

  • Бэлдмэлийг хэсэг газрын глюкокортикоидод мэдрэг өнгөц, халдварлагдаагүй дараах арьсны өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Намарс Арьсны үрэвсэл Хайрст үлд


Найрлага

  • Гадуур хэрэглэхэд зориулсан 1г крем-д

  • Үйлчлэгч бодис: гидрокортизон-17-бутират 1мг

  • Туслах бодис:полиэтилен тосон суурь (вазелины тос 95%, полиэтилен 5%) 1г хүртэл тус тус агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Нүүрний ягаан батгашил Энгийн батгашил Ам орчмын арьсны үрэвсэл. Хошного орчмын ба бэлэг эрхтний загатнаа Бактерийн , вирусын (хомхой), мөөгөнцрийн (кандид, дерматофит) халдвараар хүндэрсэн арьсны үрэвсэл Бэлдмэлд хэт мэдрэг өвчтөн.

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ. Хэсэг газрын урвал: арьс цочрох шинж илэрнэ. Удаан хугацаагаар буюу их хэмжээний талбайд түрхэж байгаа тохиолдолд глюкокортикостероидын системийн гаж нөлөө ажиглагдаж болзошгүй. Локоидыг хэрэглэх үед илрэх гаж нөлөө нь галогенжүүлсэн стероидыг хэрэглэснээс бага байна. Бэлдмэлийг арьсны их хэмжээний талбай хамарсан гэмтэлтэй хэсэгт удаан хугацаагаар хэрэглэх болон боолттой хэрэглэх үед хэсгийн болон системийн гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгддэг.

  • Хүүхдийн хэрэглээ: Бэлдмэлийг хүүхдэд 6 сараас эхэлж хэрэглэнэ. Хүүхдийн нүүрний хэсэгт болон боолттой хэрэглэж байгаа тохиолдолд ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг богиносгох шаардлагатай. Хүүхдэд бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа маш түргэн дарангуйлагдаж болно. Үүнээс гадна өсөлтийн дааврын ялгаралт багасдаг. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед хүүхдийн биеийн жин, өсөлт, цусан дахь кортизолын хэмжээг ажиглах шаардлагатай. Хүүхдэд локойдыг 30-60г тунгаар буюу 1% гидрокортизоны тосон түрхцийг долоо хоног бүр хэрэглэсэн судалгаагаар бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлт илрээгүй байна.

Ямар нэгэн гаж нөлөө байдаг уу түрхэхээр нүүрэн дээр бхтга гарах гэх мэт?

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ. Хэсэг газрын урвал: арьс цочрох шинж илэрнэ. Удаан хугацаагаар буюу их хэмжээний талбайд түрхэж байгаа тохиолдолд глюкокортикостероидын системийн гаж нөлөө ажиглагдаж болзошгүй. Локоидыг хэрэглэх үед илрэх гаж нөлөө нь галогенжүүлсэн стероидыг хэрэглэснээс бага байна. Бэлдмэлийг арьсны их хэмжээний талбай хамарсан гэмтэлтэй хэсэгт удаан хугацаагаар хэрэглэх болон боолттой хэрэглэх үед хэсгийн болон системийн гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгддэг.

Харшилд түрхэж болдог юмуу

Хэрэглэнэ.

3 сартай хүүхдийн нүүрэнд түрхэж болох уу

Сайн байна уу Хүүхдэд 6 сартайгаас эхэлж хэрэглэж болно. 3 сартайд хэрэглэж болохгүй

Сайна байна 3сартай нярайн диатизд ямар тос хэрэглэх вэ

Сайн байна уу Бэлдмэлийг хүүхдэд 6 сараас эхэлж хэрэглэнэ.Фенистилийг арьсанд түрхэж хэрэглэхэд арьсны харшлын урвалын үед илрэх цочрол ба загатнааг намдаана.Баярлалаа

Sn bnuu bi torood sar 10honoj bn tegsen ohinii maana nvvreer genet tuuralt garaad arisnii emchid vzvvlsn lokoidiig nvvrend ni tvrh gj bichij ogson getel eniig nyraid hereglej bolohgvi gj bn bi yaah yostoi we ndd tuslaach ohinii maana nvvreer garsan zvil ulam zaigvi bolood ihseed bhiimaa

Сайн байна уу харшил эсвэл үрэвсэл эсэхийг ялгаж оношлоод дараа нь түрхэх тос эмчилгээгээ хийнэ. Баярлалаа

чонон хөрвөс харшилын үед хэр удаан хэрэглэх вэ, гарсан газар болгон дээр нь түрхэж байгаа, дотроосоо эм уух ёстой юу

Сайн байна уу, харшлын нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваарай, харшил үүсгэгч хүчин зүйлээ хэрэглэж болохгүй, дотроосоо эм хэрэглэх хэрэгтэй

holnii moogontsort hereglej bolohu

Сайн байна уу. Үрэвсэл харшилын эсрэг тос учир мөөгөнцөрт нөлөөлөхгүй.

Sain baina uu hvitnii harshilt tvrhej boloh bolow uu zagatnad hawagnad bna gar bolon guyar gard boldoggvi ee

Сайн байна уу, ер нь бол болноо, гхдэ харшлын нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай

Bldog bol her udan tvrheh we nimgen tvrheh v zuzaan tvrheh vv hamt ymar negen em uudag uu

Сайн байна уу, Бэлдмэлийг бага хэмжээгээр гэмтэлтэй арьсанд хоногт 1-3 удаа түрхэнэ. Эмчилгээний эерэг үр нөлөө илрэх үед долоо хоногт 1-3 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийн нэвчилтийн сайжруулахын тулд иллэг хийх маягаар түрхэнэ.

сайн байна уу ? Би антибиотек-д хордоод нүүрний арьсан дээр харшил гараад уг тосыг эмчийн зааврын дагуу 7 хоног түрхээд үзүүлээд зүгээр болсон гэж эмч хэлсэн,гэхдээ хааяаа харшил хөдлөөд нүүрэндээр гарахаар энэ тосыг дур мэдээд түрхчдэг ингээд өөрөөрөө дур мэдээд түрхвэл ямар нэгэн сөрөг нөлөө байгаа юу ?

Сайн байна уу. Энэхүү тос дааврын найрлагатай учир эмчийн заавраар хэрэглэн.

1sartai hvhded yamar tos tvrheh be xordlogiin tos

Сайн байна уу ямар хордлого вэ? хүүхдийн эмчид хандан үзүүлж байж зөвлөгөө авах хэрэгтэй. Баярлалаа

Sain bnuu 4 sartai huu maani diatiztai boljihje hamag bier n gard bhin vzvvled combiderm tsairin iseltei tirheed heseg gaigui blod tgl irged gard irjinhne yu zvger ve

Сайн байна уу. Арьсны нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө аваарай.

Deed tal ni hed honog hregleh we

Сайн байна уу бэлдмэлийг бага хэмжээгээр гэмтэлтэй арьсанд хоногт 1-3 удаа түрхэнэ. Эмчилгээний эерэг үр нөлөө илрэх үед долоо хоногт 1-3 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийн нэвчилтийн сайжруулахын тулд иллэг хийх маягаар түрхэнэ. Ужгирсан удаан явцтай эмгэгийн үед жишээ нь сарвуу ба өвдөгний хайрст үлдийн хатуу тав бүхий эмгэгийн үед бэлдмэлийг боолттой хэрэглэнэ. Долоо хоногийн турш хэрэглэх бэлдмэлийн тун 30-60г-с хэтэрч болохгүй. Баярлалаа

sn bn u lokoid ged harshliiin tosig jiremsen hvn hereglej bolhu nvvr bolon gar der diatiz garad bga yuma jiremsen hvnd advantan, combiderm fenistil ged harshlin tosnudas uragt nololhgvi tos ni yamar tos bol zovolgo ogoch 2-3 dolo honogtoi jiremsen yuma

Сайн байна уу? Хэрэглэж болохгүй шүү. бага сартай жирэмсэн эх зөвлөгөөг зөвхөн хяналтын эмчээс авдаг байгаа

сайн байна уу? циркумзиц мэс засал хийхгүйгээр локойд тосыг түрхээд аажмаар сунгаж болдог юм байна /эмчийн заавраар/ гэхдээ танайх бараг болохгүй гэсэн байх шиг байна, илрэвэл ямар гаж нөлөө шинж тэмдэг байх бол ??

Сайн байна уу. Асуултаа ойлгомжтой асуугаарай.

Сайн байнаеуу? Энэ тосон түрхлэг 6сараас дээш хүүхэд хэрэглэдэг юм бол яагаад эмч нар бичиж өгөөд байдаг юм болоо. миний охин 20 хоногтой нүүрээр нь юм гараад үзүүлсэн чинь эмч энэ тос бичиж өгсөн

Сайн байна уу, заавар нь 6 сараас боловч хэрэглэх шаардлагатай харшил нь хүнд бол эмчийн заавраар хэрэглэж болно, Мөн төрсөн цагаас хэрэглэж болдог фенистил гэж гэль байгаа тэрнийг болохгүй бол хэрэглэж болно, Баярлалаа

1 настай хүүхэд энэ тосноос амандаа хийсэн байсан ямар сөрөг нөлөөтэй вэ

Сайн байна уу.Хүүхдээ ажиглаж байгаарай.Одоогоор энэ тосонд аюултай сөрөг нөлөө илрээгүй байгаа.Баярлалаа

Sain bnuu 8 sartai hvvhdiin bugs guynii hesgeer ni harshil garaad ene tosiig tvrhej bga ymaa 2 yanz bh ymaa mazi krem aliig tvrheh estoi bsan be kremiig ni tvrhej bga odoohondoo sain arilahgvil bn hezee arilah we udurt heden udaa tvrheh we

Сайн байна уу, найрлага адилхан байгаа, крем нь усан суурьтай байгаа, өдөрт 3 удаа түрхэнэ, Баярлалаа

Атопик дерматитийн үед түрхэж болно гэж үнэн үү?

Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглээрэй. Баярлалаа

9 сартай жирэмсэн юмаа. Угн ямарч харшил алергингүй бсан юм. Гнэт л хамаг биеэр улаан тууралт гараад аймар загатнаад бхарн арьс өнгөни эмнэлэгт үзүүлсэн. Гаднаасн өнгөц хараал харшил бна гээд локоид тосыг бичиж өгсөн. Жирэмсэн үед энэ тосыг түрхвэл урагт ямар нэгэн нөлөө бга юу?

Сайн байна уу,ямар нэгэн сөрөг нөлөөгүй.Баярлалаа.

Сайн байна уу. Хүүхдийн гаран дээр жижиг үү гарчихсан байна. Гарын үүн дээр түрхэж болох уу. Ер нь гаран дээр гарсан үүн дээр ямар тос түрхэх хэрэгтэй вэ?

Сайн байна уу,вирусын эсрэг л тос түрхэнэ дээ.Энэ тос бол харшлын тос.Арьсны эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.Баярлалаа.

sain bnuu manai huu 1sar garantai nuur huzuugeer harshil garaad ene tosiig vazilintai 50 50 huviar holiod turh gej bichij ugsun gaduur emiin sanguudad tasartsan bna geed bhiin baigaa emiin san bgaa bolovuu haanaas avah ve

сайн байна уу цөөн салбарт байна та 18001883 дугаарт залгаарай баярлалаа

локойд гормоний найрлага орсон уу

сайн байна уу локойд нь гидрокортизон агуулсан гормонтой түрхлэг. баярлалаа

комбидерм синафланийг гормонтой тос гээд удаан хэрэглэхгүй гэхийн

сайн байна уу тийм учраас арьс харшил судлалын эмчийн зааврын дагуу зөв хэрэглээрэй.баярлалаа

локойд крем нь байгаа юу?

Сайн байна уу ? Тасарсан байна .Баярлалаа .

Sain bnu.bi uchigdur lokiod tos avsan chini dotorh ni tsagaan ungutei bhiin umnu ni avahad dandaa tungalag ungutei bsan yum.neleen udaan tasarch bgad irsen bsan uurchlugdsun yumu esvel buruug ugsun yum bolvu esvel hulhi yum bolvu manai ohin bid 2 diatiz nd turhdeg yum l da

Сайн байна уу Тосон түрхлэг болон крем хэлбэрээрээ байдаг. Тосон түрхлэг нь тунгалаг крем нь цагаан байдаг. Үйлчилгээ нь адилхан. Баярлалаа

Эмэгтэй хүний бэлэг эрхтний арьс их мэдрэмтгий болоод хаяа хаяадаа их загатнаад байгаа. Мөөгөнцөр бол биш гэсэн. Бараг 3,4 жил ийм байдалтай явж байна. Энэ тосыг түрхээд загатнааг нь багасгаад яваад байгаа. Энэ хэвээрээ түрхээд байвал гаж нөлөө байх уу? Эсвэл энэ тосондоо улам түлэгдээд зүгээр болохгүй байна гэж байх уу? Түрхэхгүй л бол их загатнадаг

Сайн байна уу Даавартай харшлын тос учраас удаан хугацаанд хэрэглэвэл эмэндээ дасалтай болох эрсдэлтэй учир удаан хугацаанд хэрэглэхийг зөвлөдөггүй. Та арьсны эмчид үзүүлээрэй. Баярлалаа

Энэ тос нэг хэсэг тасарсан гээд байхгүй байсан, одоо худалдаалагдаж байгаа болов уу?

сайн байна уу? эмийн сангуудаар байгаа баярлалаа

sain bainuu aztonoos bolj harshilaad huruu zagatnaad aris hatuursan uyd turhej boloh bolvuu?

Сайн байна уу Түрхэж болно. Харшлын тос байгаа. Баярлалаа