Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Фастум гель 2.5%-50гр

Үнэ

14500 ₮
Хоногт 1-2 удаа арьсанд түрхэж, шингээх зорилгоор хөнгөн илнэЭмчилгээний нийт хугацаа 14 хоногоос хэтэрч болохгүй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хоногт 1-2 удаа арьсанд түрхэж, шингээх зорилгоор хөнгөн илнэ
    Эмчилгээний нийт хугацаа 14 хоногоос хэтэрч болохгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Булчин үе холбоос, үений бэртэл гэмтэл болон үрэвсэлт / үений үрэвсэл, периартрит, үений уутны үрэвсэл, шөрмөсний уутны үрэвсэл, няцрал, суналт, мултрал, ууцаар өвдөх/ өөрчлөлтийн үед хэрэглэнэ
    Мөн венийн ба лимфийн судасны үрэвсэл, арьсны үрэвсэлт өвчний үед хэрэглэнэ


Найрлага

  • Идэвхитэй бодис:Кетопрофен- 2.5 гр

  • Туслах бодис:Карбоксиполиметилен, Неролийн тос, Лавандын тос, триэтаноламин, нэрмэл ус

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Эсрэг заалт:  Кетопрофен, аспирин болон бусад найрлаганд ордог бодисуудад хэт мэдрэг. - Ходоод гэдэсний замын хурц өвчний үед - Бөөр, элэгний үйл ажиллагаа илэрхий алдагдсан үед - Цусны тогтолцооны зарим өөрчлөлт/ лейкопени, тромбоцитопени, цус бүлэгнэлт алдагдах / - Жирэмсэн ба хөхүүл үед - 15 нас хүртэл хүүхэд

  • Анхааруулга: Хэрэв ходоод гэдэсний замын өвчтэй, элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдсан, түүнчлэн гуурсан хоолойн багтраа, хамрын салстын уртай, зүрхний дутагдалтай, харшилтай бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөж хэрэглэнэ

  • Тусгай заалт: Гелийг арьсны гэмтэлтэй хэсэг, ил шарх, нүд болон салст бүрхэвчинд түрхэхгүй

  • Гаж нөлөө: Одоогоор ямар ч ноцтой гаж нөлөө илрээгүй. Удаан хугацаагаар хэрэглэсний дараа арьсны / загатнаа, чонон хөрвөс/ зарим харшил илэрч болзошгүй