Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Метронидазол 500мг №10 шахмал

Үнэ

1750 ₮

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Фармакодинамик: 5-нитроимидазолын уламжлалын нян ба эгэл биетний эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Үйлдлийн механизм нь бичил биетний эсийн ДНХ-тай харилцан үйлчилж улмаар нуклейн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлж байгаатай холбоотой Бэлдмэл Trichomonas vaginalis, Entamoeba hystolytica, Gardnerella vaginatis, Giardia intestinalis, Lamblia spp, агааргүйтэн бактери, Bacteroides spp (Bacteroides fragilis, Bacteroides distasonis, Bacteroides ovatus, Bacteroides thetaiotaomicron, Bacteroides vulgaris), Fusobacterium spp Veillonella spp., Prevotella (Prevotella bivia, Prevotella buccae, Prevotella disiens), зарим грам эерэг бактериуд (Eubacterium spp., Clostridum spp., Peptococcus spp., Peptostreptococcus spp) зэрэг бичил биетнүүдэд идэвхтэй нөлөөлнө. Метронидазол агаартан ба факультатив агааргүйтэн бичил биетэнд нөлөөлөхгүй ба харин агаартан бактерийн эсрэг үйлдэлтэй антибиотикуудтай хамт хэрэглэхэд холимог флоруудад (агаартан ба агааргүйтэн) үйлчилнэ.

Бэлдмэл туяа эмчилгээний хавдарт нөлөөлөх нөлөөг мэдрэгшүүлэх, дисульфирам хамааралт урвалыг ихэсгэхээс гадна нөхөн төлжих процессыг идэвхжүүлнэ.

Фармакокинетик: 20 минутанд 500мг метронидазолыг судсанд хийхэд түүний цусны сийвэн дэх концентраци 1 цагийн дараа 35,2мкг/мл, 4 цагийн дараа 33,9мкг/мл, 8 цагийн дараа 25,7мкг/мл болдог. Цөс үүсэх явц хэвийн байгаа үед метронидазолыг судсанд тарьж хэрэглэхэд цөсөн дэх түүний концентраци цусны сийвэнгийхээс мэдэгдэхүйц ихэсдэг байна. Бие махбодод орсон метронидазолын ойролцоогоор 30-60% нь исэлдэж, глюкуронжиж, гидроксилжиж хоргүйжнэ. Түүний үндсэн метаболит 2-оксиметронидазол нь мөн бичил биетэн ба эгэл биетний эсрэг үйлдэл үзүүлнэ. Элэгний үйл ажиллагаа хэвийн үед хагас ялгарлын хугацаа Т1/2 нь 8 цаг (6-12) архины гаралтай элэгний эмгэгийн үед 18 цаг (10-29) 28-32 долоо хоногтой дутуу төрсөн нярайнх 75 цаг, 32-35 долоо хоногтой дутуу төрсөн нярайнх 35 цаг, 36-40 долоо хоногтой дутуу төрсөн нярайнх 25 цаг тус тус байна. Метронидазолын ойролцоогоор 60-80% нь бөөрөөр шээстэй (20% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр), 6-15% нь өтгөнтэй тус тус гадагшилна. Бөөрний клиренс нь 10,2 мл/мин. Бөөрний дутагдлын үед метронидазолыг давтан хэрэглэхэд цусны сийвэнд уг эмийн кумуляци үүсэж болно. Иймээс бөөрний дутагдлын хүнд хэлбэрийн үед бэлдмэлийн хэрэглээг багасгана. Метронидазол болон түүний үндсэн метаболит нь гемодиализаар цуснаас түргэн ялгардаг. (Т1/2 нь 2,6 цаг хүртэл багасдаг) Хэвлийн диализаар бэлдмэлийг гадагшлуулах нь ач холбогдол багатай байна.

Найрлага

Метронидазол 250мг агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

Цээрлэлт: Метронидазол болон бусад 5-нитроимидазолын уламжлалын эмүүдэд хэт мэдрэг хүмүүс, ТМС-ийн органик өвчин (эпилепси), элэгний дутагдал (их тунгаар хэрэглэх тохиолдолд), цусны өвчнүүд, жирэмсэн үе (эхний 3 сар), хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрч болно. Хоол боловсруулах системийн зүгээс: суулгах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр хүчтэй хатгаж өвдөх, өтгөн хатах, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх буюу металл амтагдах, ам хатах, хэл үрэвсэх, амны хөндий үрэвсэх, нойр булчирхай үрэвсэх.

Төв мэдрэлийн системийн зүгээс: толгой эргэх, хөдөлгөөний баримжаа алдагдах , тэнцвэргүйдэх, ухаан балартах, цочромтгой болох, сэтгэлээр унах, сэрэмтгий болох, ядарч сульдах, нойрмоглох, толгой өвдөх, таталдах, хий юм үзэгдэх, захын мэдрэлийн эмгэг үүсэх.

Харшлын урвал: чонон хөрвөс, арьсны тууралт, арьс улайх, хамар битүүрэх, халуурах үе мөчөөр өвдөх.

Шээс ялгаруулах системийн зүгээс: шээх үед өвдөх, давсаг үрэвсэх, ихээр шээх, шээсээ барьж чадахгүй болох буюу өөрийн мэдэлгүй шээх, мөөгөнцөртөх, шээсний өнгө улаан хүрэн болох.

Хэсэг газрын урвал: тромбофлебит (тарьсан хэсэг хавдаж, улайж өвдөх).

Бусад: цусны нейтрофиль, лейкоцитын тоо цөөрөх, зүрхний цахилгаан бичлэгт Т шүд намсах.

Эмийн харилцан үйлчлэл: Судсанд тарихад зориулсан метрогил бэлдмэлийг бусад эмүүдтэй хольж болохгүй. Протромбин үүсэх хугацааг ихэсгэж шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмийн үйлдлийг хүчжүүлнэ. Дисульфирамтай нэгэн адилаар согтууруулах ундаа тэсвэрлэх чадваргүй болгоно. Дисульфирамтай хамт хэрэглэхэд мэдрэлийн системийн зүгээс олон төрлийн ноцтой гаж нөлөө үүсэх эрсдэлтэй тул эдгээр эмүүдийг дор хаяж 2 долоо хоногийн зайтай хэрэглэнэ. Циметидин метронидазолын хоргүйжих үйл явцыг дарангуйлснаар метронидазолын цусны сийвэн дэх хожуу үеийн концентраци ихсэж улмаар гаж нөлөө нь ихсэх эрсдэлтэй. Элэгний микросомын исэлдүүлэгч ферментүүдийг идэвхжүүлэх эмүүдтэй (фенобарбитал, фенитоин) хамт хэрэглэвэл метронидазолын ялгаралт түргэсч цусны сийвэн дэх концентраци нь буурна. Литийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд цусан дахь литийн концентраци нэмэгдэж хордлогын шинж ихсэнэ. Бэлдмэлийг туйлшралгүйдлын эсрэг нөлөөлдөг булчин сулруулах эмтэй (векурониум бромид) хамт хэрэглэхгүй. Сульфаниламидууд метронидазолын нянгийн эсрэг үйлдлийг хүчжүүлнэ.

Тусгай бүлэг өвчтөнд зориулсан анхааруулга! Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй. Учир нь хэвлийн агчилт өвдөлт, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, гэнэт нүүр минчийж улайх зэрэг дисульфирам төст шинж илэрч болно. Бэлдмэлийг 18-аас доош насны хүүхдэд амоксициллинтэй хавсарч хэрэглэж болохгүй. Удаан хугацааны эмчилгээний үед цусны шинжилгээ тогтмол хийж хянана. Цусны цагаан цогцсын тоо багассан үед халдвар ихсэх эрсдэлтэй эсэхийг тогтоосны дараа өвчтөнд эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Тэнцвэргүйдэх, толгой эргэх болон бусад мэдрэлийн системийн зүгээс шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг зогсооно. Бэлдмэл Treponema-г хөдөлгөөнгүй болгодог учир Нельсоны сорил хуурамчаар эерэг гарч болно. Метронидазол шээсний өнгийг бараан болгоно.

Huhuul hund horigloson bhiin bi 3 sartai huhuul getel emch bichij ugsun uuhuu bolih uu yasan deer ve

Сайн байна уу Эмчийн үзлэгээр шаардлагатай тохиолдолд ууж болноо Баярлалаа

Une n hed we?

Сайн байна уу. Метронидазол 500мг №10 - 1800 төгрөг гэж байна.Баярлалаа.

Une n hed we?

Сайн байна уу. Метронидазол 500мг №10 - 1800 төгрөг гэж байна.Баярлалаа.

Үнэ нь хэвээрээ юу 7 сартай жирэмсэн юмаа эмч бичиж өгсөн ууж болох уу

Сайн байна уу. 1800 төг гэж байна. Баярлалаа.