Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Оспамокс 1гр №12

Үнэ

14000 ₮
Насанд хүрэгсэд ба ахлах насны хүүхдэд (40кг-с дээш жинтэй): хоногт 750мг-3г хүртэл тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3 хувааж хэрэглэнэШээс бэлгийн замын энгийн халдвар: 3г-р 2 удаа хэрэглэх ба 10-12 цагийн зайтай 2 хувааж хэрэглэнэХүүхдэд (12-с доош насны): 40-50мг/кг, хоногийн дээд тун 100мг/кг байх бөгөөд хоногийн дээд тунг 3 хувааж хэрэглэнэ40кг-с дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгсдэд хэрэглэдэг тунгаар хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгсэд ба ахлах насны хүүхдэд (40кг-с дээш жинтэй): хоногт 750мг-3г хүртэл тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3 хувааж хэрэглэнэ

  • Шээс бэлгийн замын энгийн халдвар: 3г-р 2 удаа хэрэглэх ба 10-12 цагийн зайтай 2 хувааж хэрэглэнэ

  • Хүүхдэд (12-с доош насны): 40-50мг/кг, хоногийн дээд тун 100мг/кг байх бөгөөд хоногийн дээд тунг 3 хувааж хэрэглэнэ

  • 40кг-с дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгсдэд хэрэглэдэг тунгаар хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  •  Амьсгалын дээд зам, чих хамар хоолойн халдвар (дунд чихний цочимог үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, нянгийн гаралтай залгиурын үрэвсэл)

  • Амвсгалийн доод замын халдвар (гуурсан хоолойн цочимог ба архаг үрэвсэл, уушгиний үэрвсэл, уушги ба гуурсан хоолойн хавсарсан үрэвсэл)

  • Бөөр шээсний зам, бэлгийн замын халдвар, хоол боловсруулах замын халдвар, бичил биетнээр үүсгэгдсэн өвчний хавсарсан эмчилгээнд, эндокардын үрэвсэл

Найрлага

  • Үйлчлэгч бодис нь: амоксициллин 1 гр

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Эмчилгээний үед эхний гаж нөлөө (хоолой өвдөх, их ядрах, амны үрэвсэл) илрэхэд шууд эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ. Удаан хугацаагаар суулгах буюу бөөлжих зэрэг хүнд явцтай хоол боловсруулах замын хямралын үед оспамокс нь бие махбодод бүрэн шимэгдэхгүй. Иймээс дээрх шинж тэмдэг илэрвэл эмчдээ яаралтай мэдэгдээрэй

  • Бөөрний үйл ажиллагааны дутагдлын үед бэлдмэлийн ялгаралт удааширна. Үйл ажиллагааны дутагдлын явц болон зэргээс хамаарч шаардлагатай бол эмч оспамоксын хоногийн тунг багасгана. Мөөгөнцөр ба бэлдмэлд мэдрэг бус үүсгэгчийн өсөлт үржил ихсэж болно

  • Гуурсан хоолойн багтраатай болон харшилд өртөмтгий өвчтөнд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Хэрэв та гуурсан хоолойн багтраа болон харшлын эмгэгээр өвдөж байсан бол энэ тухайгаа эмчдээ мэдэгдээрэй. Хэрэв харшлын шинж ялангуяа загатнах, дагжиж чичрэх, бэлцрүү үүсэх, амьсгал давчдах, айдас түгшүүрлэх, суулгах, ходоод өвдөх зэрэг шинж илэрвэл яаралтай эмчлэгч эмчдээ хэлээрэй