Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Параце 100мг+500мг №20

Үнэ

11500 ₮
Хэрэглэх заалтДараах хүчтэй өвдөлт болон үрэвслийн үед хэрэглэнэ:остеоартрит, ревматоид артрит, анкилозит спондилоартрит, бүсэлхий нурууны өвдөлт, шүд өвдөх, эмэгтэйчүүдийн өвчин болон чих, хамар хоолойн үрэвсэл. 

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Хэрэглэх заалт

Дараах хүчтэй өвдөлт болон үрэвслийн үед хэрэглэнэ:

остеоартрит, ревматоид артрит, анкилозит спондилоартрит, бүсэлхий нурууны өвдөлт, шүд өвдөх, эмэгтэйчүүдийн өвчин болон чих, хамар хоолойн үрэвсэл.

 

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх арга ба тун

Насанд хүрсэн эмчлүүлэгчид ууж хэрэглэнэ. ПАРАЦЕ бэлдмэлийн зөвлөмжит хамгийн дээд тун хоногт хоёр шахмал, өглөө ба оройд нэг нэг шахмал хэрэглэнэ.

Өндөр настан болон бөөрний хөнгөн хэлбэрийн дутагдалтай өвчтөнд тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Хүүхдэд эмийн бэлдмэлийн аюулгүй байдал болон үр нөлөө тогтоогдоогүй байна.

Найрлага

Хальсан бүрхүүлтэй шахмал бүрийн найрлага:

Идэвхитэй үйлчлэгч бодис:

Ацеклофенак BP………….   100 мг.

Парацетамол BP…………… 500 мг.

Туслах бодис:

Эрдэнэ шишийн цардуул, кроскармеллоз натри, бичил талстат целлюлоз,  лактозын моногидрат, натрийн бензоат, поливинилпирролидон (PVP) К-30, аэросил, магни стеарат, гидроксипропил метилцеллюлоз (HPMC), полиэтиленгликоль (ПЭГ) 6000, титаны давхар исэл, метилений дихлорид, изопропилийн спирт, тальк, цэвэршүүлсэн ус.

Будагч: төмрийн шар оксид.

Бүтээгдэхүүний анхааруулга

Хориглох заалт

ПАРАЦЕ бэлдмэлийг дараах тохиолдолд хориглоно:

  1. Ацеклофенак болон парацетамолд эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэгшилтэй байх,
  2. Аспирин болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн нөлөөгөөр гуурсан хоолойн агчил, цочмог ринит эсвэл чонон хөрвөс илэрдэг эмчлүүлэгчид, эсвэл энэ бэлдмэлд хэт мэдрэг эмчлүүлэгчид,
  3. Идэвхитэй эсвэл ходоодны буюу ходоод гэдэсний таамаглагдаж буй өвчтөн, эсвэл ходоод гэдэсний цус алдалттай, эсвэл цус төлжилтийн системийн өөрчлөлттэй өвчтөн,
  4. Зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай, артерийн даралт ихэссэн, бөөрний эсвэл элэгний дутагдалтай өвчтөн,
  5. Жирэмсний гурав дахь гурван сард.