Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Клатрон 500мг №30

Үнэ

72500 ₮
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:- Амьсгалын доод замын халдвар: Гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа- Амьсгалын дээд замын халдвар: Залгиурын үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл- Арьс, арьсан дорх эдийн халдвар- Mycobacterium avium ба mycobacterium intracellular –аар үүсгэгдсэн халдвар- Helicobacter pylori-оор үүсгэгдсэн 12 хуруу гэдэсний шархлааХЭРЭГЛЭХ ТУН БА АРГА1. Насанд хүрэгчид: Зөвлөж буй тун Кларитромицин 250 мг бэлдмэлийг хоногт 2 удаа хэрэглэх ба хүнд хэлбэрийн халдварын үед Кларитромицин 500 мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 7-14 хоног.Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай креатинины клиренс 30 мл/мин-аас бага бол тунг хуваана.2. Микобактерийн халдварын үед: Зөвлөж буй тун Кларитромицин 500 мг бэлдмэлийг хоногт 2 удаа Этамбутол, Клофазимин ба Рифампин зэрэг сүрьеэгийн эсрэг эмтэй хавсарч хэрэглэнэ.3. Helicobacter pylori-оор үүсгэгдсэн 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөнд: Кларитромицин 500 мг тунгаар хоногт 3 удаа 14 хоногийн турш Омепразолыг 40 мг тунгаар хоногт нэг удаа 28 хоногийн турш хэрэглэнэ.4. 12 дээш насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

- Амьсгалын доод замын халдвар: Гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа

- Амьсгалын дээд замын халдвар: Залгиурын үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл

- Арьс, арьсан дорх эдийн халдвар

- Mycobacterium avium ба mycobacterium intracellular –аар үүсгэгдсэн халдвар

- Helicobacter pylori-оор үүсгэгдсэн 12 хуруу гэдэсний шархлаа

ХЭРЭГЛЭХ ТУН БА АРГА

1. Насанд хүрэгчид: Зөвлөж буй тун Кларитромицин 250 мг бэлдмэлийг хоногт 2 удаа хэрэглэх ба хүнд хэлбэрийн халдварын үед Кларитромицин 500 мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 7-14 хоног.

Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай креатинины клиренс 30 мл/мин-аас бага бол тунг хуваана.

2. Микобактерийн халдварын үед: Зөвлөж буй тун Кларитромицин 500 мг бэлдмэлийг хоногт 2 удаа Этамбутол, Клофазимин ба Рифампин зэрэг сүрьеэгийн эсрэг эмтэй хавсарч хэрэглэнэ.

3. Helicobacter pylori-оор үүсгэгдсэн 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөнд: Кларитромицин 500 мг тунгаар хоногт 3 удаа 14 хоногийн турш Омепразолыг 40 мг тунгаар хоногт нэг удаа 28 хоногийн турш хэрэглэнэ.

4. 12 дээш насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Фармакологийн үйлдэл: Кларитромицин нь Staphylococcus aureus, Streptococcus pneumonia, Streptococcus Pyogenes(A-Beta цус задлагч бүлэг), listeriosismonocytogenes, Streptococcus agalactia(B бүлэг), Streptococcus viridans, Hemophilus influenza, Parainfluenza, Moraxella catarrhatis, Legionella pneumophila, Bordetella pertussis, Campylobacter jejuni, Helicobacter pylori, Gonococcus, Animal pasteurellosis bacillus, Pneumonia mycoplasma, Chlamydia Trachomatis, Clostridium perfringens, Petococcusniger, Propionibacterium acnes, BacteroidesMelaninogenicus, Mycobacterium avium, Mycobacterium intracellular зэрэг үүсгэгчид тус тус идэвхтэй үйлчилнэ.

Фармакокинетик: Кларитромицин нь хоол гэдэсний замаар сайн шимэгдэнэ. Ууж хэрэглэхэд биохүрэхүй 55% байдаг. Хоололт нь түүний шимэгдэлтийг удаашруулах боловч клатритромициний биохүрэхүйд үндсэндээ нөлөөлөхгүй. Уурагтай холбогдолт 90%-аас илүү байдаг. Кларитромициний ойролцоогоор 20% орчим нь элэгэнд CYP3A4, CYO3A5, CYO3A7 ферментүүдийн оролцоотойгоор хурдан хугацаанд хувирна. Түүний үндсэн метаболит 14-гидрокси-кларитромицин нь Haemophilus influenz -н эсрэг онцгой идэвхтэй нөлөөлдөг. Хэрэглэснээс хойш 3 цагийн дараа сийвэнд хамгийн өндөр концентрацид хүрнэ. (TCmax) Түүнийг хоногт 250 мг-аар тогтмол хэрэглэхэд хувираагүй бэлдмэлийн тогтвортой концентраци (Css) нь 0.62-0.84мкг/мл, түүний үндсэн метаболитынх нь 0.4-0.7мкг/мл байдаг. Тунг хоногт 500мг хүртэл ихэсгэхэд хувираагүй бэлдмэлийн тогтвортой концентраци(Css) нь 0.77-0.89мкг/мл, түүний үндсэн метаболитынх нь 0.67-0.8мкг/мл байдаг. Кларитромицин нь эд эс (уушиг, хөөмий, шүлс, цэр, дунд чих, арьс болон зөөлөн эдэд) болон биемахбодийн шингэн хэсэгт сайтар нэвтрэх бөгөөд тэнд цусны сийвэн дэх хэмжээнээсээ 10 дахин өндөр концентрациг үүсгэдэг. 250мг тунгаар хэрэглэхэд хагас ялгаралтын хугацаа 3-4 цаг, 500мг тунгаар хэрэглэхэд 5-7 цаг байдаг. Кларитромициний 20-30% нь хувиралгүйгээр бөөрөөр үлдсэн хэсэг нь метаболит хэлбэрээр ялгардаг байна.

Найрлага

Кларитромицин 500мг

Бүтээгдэхүүний анхааруулга

Хориглох заалт:

1)                  Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг хүмүүс.

2)                  Кларитромицин, эритромицин болон макролидын бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүмүүс.

3)                  Терфенадин, Пимозид, Астемизол зэрэг бэлдмэл хэрэглэж буй хүмүүс [Кларитромицин ба/эсвэл Эритромициныг эдгээр бэлдмэлтэй хамт хэрэглэхэд QT интервал уртсах, ховдлын тахикарди ба фибриляци илрэх ба зах зээлд нэвтрүүлсний дараах судалгаагаар кларитромицин ба эритромицины элгэн дэх хувирал өөрчлөгдөж хүнд хэлбэрийн элэгний дутагдалд хүргэсэн нь мэдээлэгдсэн байдаг.]

4)                  QT интервал уртассан, ховдлын тахикарди ба фибриляцитай өвчтөнүүд

5)                  Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүс

6)                  Эрготын алкалоид түүний уламжлалын бэлдмэлээр эмчлэгдэж буй хүмүүс (Эрготамин, дигидроэрготамин)

7)                  Хөхүүл, жирэмсэн болон жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд

8)                  Төв мэдрэлийн системийн халдвартай хүмүүс

9)                  Мизоластин эсвэл Вепридил хэрэглэж буй өвчтөнүүд

10)              Розувастатин эсвэл симвастатин хэрэглэж буй өвчтөнүүд

11)              Тикагрелор хэрэглэж буй өвчтөнүүд

12)              Глаукомын эрсдэл бүхий өвчтөнүүд

13)              Эпинефрин хэрэглэж буй өвчтөнүүд