Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.

Гентамицин /Ouyi/ 80мг 2мл №10

₮2200

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Таны сонорт:   Ер нь гентамицинд урьдчилан ямар нэгэн эмийг хольдоггүй. Ер нь дараах эмийн уусмалуудыг гентамицинтай холиход зохимжгүй. Үүнд: пенициллин, цефалоспорин, эритромицин, липифизан, гепарин болон натрийн бикарбонат г.м. Сүүлийн үеийн мэдээнээс үзвэл карбон диоксид уг уусмалтай жигд холилддоггүй байна. Нэгэнт сайтар холилдохгүй тул бяцхан цэврүүнцэр үүсэх магадлалтай.

Гентамицины шингэлэлтийн бие мах бодь дахь сөрөг нөлөөнөөс зайлсхийхийн тулд тэдгээрийг холилгүй салангад тусад нь тарих нь зүйтэй. Харин карбенициллинийг бол өөр газарт тарих хэрэгтэй.

Эмийн харилцан нөлөөлөл:

·            Цефалоспорины бүлгийн эмтэй хамт хэрэглэвэл гентамицины бөөр хордуулах нөлөө нь хүчиждэг тул тэдгээртэй хамт хэрэглэвэл бөөрний үйл ажиллагааг хянаж байх шаардлагатай.

·            Фуросемид болон пиренадин нь гентамицины сонсгол хордуулах нөлөөг ихэсгэдэг бөгөөд этакридиний хүчил өөрөө бөөр хордуулах нөлөөтэй тул тэдгээрийг гентамицинтай хамт хэрэглэхээс зайлсхийх ёстой.

·            Тикарциллин “in vivo” нөхцөлд гентамицины үйлдлийг сулруулж байсан тул эмнэлэгт тэдгээрийг хооронд нь зайтай хэрэглэх нь зүйтэй.

·            Булчин сулруулах эмийг хэрэглэж байгаа ерөнхий мэдээ алдуулалтын үед гентамициныг хэрэглэхэд амьсгалын булчин болон мэдрэл булчингийн хориг үүсгэж байсан нь бүртгэгдсэн.

·            Бактерстатик антибиотитикууд түүний үйлдлийг саатуулж болзошгүй. Заримтохиолдолд (клиндамицин, линкомицин г.м.) зохимжгүй хослолоор хэрэглэх нь агааргүйтэн нянгийн халдварын үед үр дүнгүй байж болох юм.

Найрлага

1мл бүрд: 40мг Гентамицин(сульфат хэлбэрээр) агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

Цээрлэлт:  Гентамицины харшилтай, булчингийн сульдалтай болон түүний найрлаганд агуулагдах аль нэгэн бодисд хэт мэдрэгшсэнээс бусад тохиолдолд түүнийг хэрэглэхгүй туйлын цээрлэлт үгүй болно.

Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх:   Амьтанд хийгдсэн судалгаагаар ургийн гаж хөгжил үүсгэж байгаагүй боловч гентамицин нь ихэсээр нэвтэрч ургийн сонсголын мэдрэлийг гэмтээх өртөмжтэй тул түүнийг жирэмсэн үед зөвхөн ноцтой халдварын үед л хэрэглэнэ.

Болгоожлол, ахнхааруулга:         Бөөрний үйл ажилллагааны дутмагшилтай болон өндөр настай өвчтөнд тунг багасгах болон тун хоорондын зайг өөрчлөх шаардлагагүй. Гентамицин нь зөвхөн бөөрний фильтрациар ялгардаг тул түүний тун хоорондын зайг креатинины криренсийн зэрэгтэй буюу цусны мочевин хэмжээтэй уядуулан давтамжийг холтгон зохицуулж болно.  Уг эмийн цусны сийвэнгийн хамгийн дээд хэмжээг 10мкг/мл-ээс(1 цагийн дотор) хэтрүүлж болохгүй (дараагийн тарианаас өмнө) учир нь нийт хэмжээ 2мкг/мл-ээс ихгүй байх ёстой.

Гаж нөлөө:   Бусад аминоглиозидуудын нэгэн адилаар гентамицин мөн л хортой нөлөөтэй. Ойролцоогоор 2 долоо хоногийн дараа креатинины клиренс аажим буурч бөөр хордуулах нөлөө илэрдэг байна. Харин энэ нь эмийг хэрэглэхээ зогсоосны дараа аяндаа засардаг. Дийлэнх тохиолдолд хүмүүс урьд нь бөөрний эмгэгтэй буюу бөөр хордуулах эм хэрэглэсэн байдаг. Ер нь гентамицины сийвэнгийн түвшин 2мкг/мл-ээс хэтэрсэн буюу 10мкг/мл хүрсэн үед сонсгол-тэнцвэрийн мэдрэлд нөлөөлдөг байна. Тэр нь тун зохицуулалт хийвэл тэр дороо эргэн засарна. Энэ нь стандарт тунгаар хэрэглэж байгаа бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд ноцтой хүндрэлд хүргэхгүй.

Тун хэтрэлт:

·         Шинж тэмдэг: Толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих болон хэрэв тарьж хэрэглэсэн бол сонсгол алдагдах шинж илэрнэ.

·         Эмчилгээ: Хэрэв хүнд хэлбэртэй бол гемодиализ эмчилгээ хийнэ.

Sain bna u.gentamiciniig 8 tsagiin.zaitai 8 honog bulchind tarih.hajuugaar ni tsiprinol,omnik gedeg emiig uuhaar emchilgee bichuulsen.turuu bulchirhai davsagnii urevseld.ene em taria hariltsan surguur nuluuluhuu?gentamiciniig gereer tariulhad yug anhaarah ve?sudas taarval ayul bii yu.bayarallaa

Сайн байна уу эмнүүд хоорондоо сөргөөо нөлөөлөхгүй. Антибиотик буюу гентамицин булчинд хийж байхал судас дайрсан эсэхийг тариурны бүлүүрээ татаж тариурт цус орж ирж байгааг шалгаж судас дайрсан эсэхийг шалгаж байж тарина. Баярлалаа

Sain bna uu oi 8 sartai huuhded hatgaa gej onoshlon gentamitsiniig 3/4 uur 80mg taig udriin neg udaa tarihiig emch bichij ugsun. Ene hatgaand taridag taria mun uu.

Сайн байна уу тиймээ мөн

Sain bna uu? Gentamitsiniig emegteichuudiin savand shuud tarij boldog yumuu?

Сайн байна уу,Гентамициныг булчинд тарьж хэрэглэх заалттай байгаа.Баярлалаа

Sn bnu? Gentamitsiniig unguwchnii vrewseliin uyd heregleh n zuw v? Tanidag suwilagchaas asuuhad helj ugsun bsn

Сайн байна уу хэрэглэж болно. Гэхдээ ихэвчлэн бөөр давсагны үрэвсэлд хэрэглэдэг. Баярлалаа

танайд германы гентамицин байгаа юу0 одоо зарж байгаа нь хаанахынх вэ0

Сайн байна уу,Германы гентамицин тасарсан байна .Одоо моносын эмийн сангаар хятадын гентамицин худалдаалагдаж байна.Баярлалаа

сайн байна уу. гентамицинийг амоксилин тариагаар хийлгэж байхад давхар хийлгэж болдогйн болов уу

Сайн байна уу. Ямар нянгаар үүсгэгдсэн үрэвсэл, мөн ямар эрхтнийг хамарсан ямар хэлбэрийн үрэвсэл зэргээс хамаарна. Гаж нөлөө илрэхээс сэргийлж дангаар нь тарьвал зүгээр шүү.

Гентамицинийг заавал натри 0,9р шингэлэх ёстой юу

Сайн байна уу, шингэлэхгүй булчинд тарина, Баярлалаа

судсанд ямар заалтаар тарих вэ

Сайн байна уу судсанд дусалд хийж тарина. Баярлалаа

Sain bn uu gentomitsiiniig savruugaa 5 udaa tariulsan jiremsen gedgee medehgvi tegehr uragt can boloogvi yu

Сайн байна уу. Хэдэн сартайдаа вэ?

Гентамициныг лидокайн натри 0,9 хоёроор найруулж болох уу

Сайн байна уу,ихэвчлэн натриар найруулна эмчийн заалтаар хэрэглэнэ.

Сайн бнуу Энэ тариаг тариулахад мөөгөнцөртөх үү? Баярлалаа

Сайн байна уу,удаан хугацаагаар тариулвал мөөгөнцөртөж болно.Баярлалаа.

Сайн у жижиг шилтэй гентамицинийг 4 ш нэг дор судсанд хийлгэвэл (5-6 удаа)бөөрний өвчинд сайн гэх юм

сайн байна уу? та нарийн мэргэжлийн эмчид хандана уу баярлалаа

Сайн байна уу. 3 настай хүүхдэд гентамицинийг 80мг-аар өдөрт 1 удаа тарь гэж зөвлөлөө. Гентамицинийг хүүхдэд тариулахаар чихний сонсголд нөлөөлдөг гэж өөр нэг эмч хэллээ. Энэ үнэн үү. Хүүхдэд гаж нөлөө байдаг уу?

Сайн байна уу Гентамициныг хүүхдэд эмнэлэгийн нөхцөлд хэрэглэж болдог антибиотик байгаа. Хэрвээ хэрэглэж эхэлсэнээс хойш хүүхдэд тань ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ хандаарай. Баярлалаа

Сайн байна уу 1 нас 3 сартай хүүхэд эмнэлэгт хэвтээд өдрийн нэгээр гентамицин тариулсан тэр үедээ гайгүй байсан. 2-3 хоногийн дараа нэг хөлөө хойш нь нугалахгүй байна. эмчид нь хэлэхээр өвддөг тариа өвчин орно гээд тоохгүй байна. хөл нь гайгүй болох боловуу?

Сайн байна уу Гайгүй болох байх. Та сайн ажиглаад эмчлэгч эмчээс нь зөвлөгөө аваарай. Баярлалаа

Сайн байна уу? Би хөхүүл 4 сартай хүүхэдтэй дан хөхөөр хооллодог тэгээд эмч гентамициныг 8 цагийн зайтай 5 хоног тарь гэсэн хүүхдэд минь зүгээр бол уу? (үтрээний үрэвсэлд) тариул гэсэн. Бас би хурдан мөөгөнцөрддөг болхоор мөөгөнцөрдөх бол уу?

Сайн байна уу,хүүхэд мөөгөнцөртөх магадлалтай тул мөөгөнцрийн эсрэг эмээ эмчээрээ бичүүлж авах хэрэгтэй.Баярлалаа.