Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.

Дексаметазон 4мг/2мл №10 /протеч/

₮5800

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Үрэвсэл, харшлын эсрэг бэлдмэл.

Найрлага

Идэвхитэй бодис: Дексаметазон фосфат натрийн давс хэлбэрээр - 4 мг

Бусад найрлага: Глицерин, эдетат динатри, динатри гидроген фосфат дигидрат, тарилгын уусмал

 

Бүтээгдэхүүний анхааруулга

Цээрлэлт: Бэлдмэлд хэт мэдрэг байдал, остеопороз, хурц вирусын ба нянгийн, системийн мөөгөнцрийн халдвар, /тохирох эмчилгээ хийгдэхгүй байгаа тохиолдолд/, кушингын синдром, хөхүүл үед. Харьцангуй цээрлэлт нь: Архаг бөөрний дутагдал, элэгний цирроз эсвэл архаг гепатит, хурц психозууд, тромбоцитопенитэй өвчтөнд булчинд тарьж болохгүй.

Анхааруулга: Дараах өвчтөний эмчилгээнд хэрэглэхдээ болгоомжтой байна: Артерийн гипертензитэй, зүрхний дутагдалтай, чихрийн шижинтэй, эпилепситэй, тромбэмболитэй, хүнд миастенитэй ба глаукоматай өвчтөнд. Глюкокортикоидуудын үйлчлэл элэгний цирроз эсвэл гитотиреозтой өвчтөнд ихэсдэг . Дексаметазоноор эмчлэхэд нэгэнт байсан болон шинээр үүсэж буй халдварын шинж тэмдгийг бүдгэрүүлж болзошгүй. Дексаметазон мөн системийн мөөгөнцрийн халдварын нууц хэлбэр, амебиаз, уушигны сүрьеэг хурцатгаж болно.Дексаметазоноор эмчилж байх үед вирусын амьд вакцинаар вакцинаци хийх нь цээрлэлттэй, үхсэн вирусын эсвэл нянгийн вакцинаар иммунизаци хийхэд хүлээж буй урьдчилан сэргийлэх үйлчлэл үзүүлэх антител үүсгэхгүй. Дексаметазоныг вакцинаци хийхээс өмнө 8 долоо хоног ба дараа 2 долоо хоногт хэрэглэхгүй. Мэс заслын дараах болон гэмтсэн өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Яагаад гэвэл дексаметазон шархны анилтыг ба ясны бороололтыг удаашруулна. Дексаметазоныг хүүхдэд зөвхөн абсолют заалтаар хэрэглэнэ.

Гаж нөлөө:Глюкокортикоидыг тарилгаар хэсэг газар тарьж хэрэглэхэд системийн гаж нөлөө илрэх эрсдэлийг багасгана. Гэвч эмчилгээг удаан хэрэглэвэл системийн ба хэсэг газрын гаж нөлөө илрэх эрсдэл ихэснэ. Хэсэг газрын улайх, хавдах, өвдөлт ба бусад үрэвслийн ба харшлын урвал тарьсан газар үүсэх нь хамгийн элбэг тохиолдох гаж нөлөө юм. Хэсэг газар удаан тарихад стрии, шөрмөс тасрах, арьс эсвэл арьсны дор атрофи болж болзошгүй.Системийн: Судсаар хурдан их тунгаар тарихад ерөнхий анафилакси, нүүр хүзүү улайх, зүрхний үйл ажиллагаа хямрах, таталт ажиглагдаж болзошгүй.

Ховор тохиолдох гаж нөлөө: Арьсны харшлын урвал, гэнэт сохрох, хорсох мэдрэмж төрөх, бадайрах, тарьсан газар өвдөх, сэтгэц өөрчлөгдөх, ухаан самуурах, сэргэх, тайван биш болох, байршлын мэдрэмжгүй болох, эйфории ,солиорох, маниакаль-депресси илрэх, депресси эсвэл параной, глауком, катаракт, нүдний доторх даралт ихсэх ба экзофтальм.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Тун хэтрэх нь зөвхөн өндөр тунгаар олон долоо хоног хэрэглэсэн тохиолдолд ажиглагдах ба гаж нөлөөний хэсэгт тоочигдсон гаж нөлөөнүүд илрэх ба кушингын синдром илэрч болно. Тусгай антидот байхгүй. Эмчилгээг зогсооно. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.