Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.

Эритромицин 250мг №10

₮2800

  • Дотуур ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхдэд хэрэглэх нэг удаагийн тун 0.25-0.5г байх бөгөөд хоногт 1-2г-р хэрэглэнэ. Бэлдмэлийг 6 цагийн зайтай хэрэглэнэ. Хүнд явцтай халдварын үед хоногийн тунг 4г хүртэл нэмэгдүүлж болно.4 сараас 18 хүртэл насны хүүхдэд халдварын явц, биеийн жин, наснаас хамаарч хоногт 30-50мг/кг тунгаар 2-4 хувааж, 3 сар хүртэл насны хүүхдэд хоногт 20-40мг/кг-р тус тус хэрэглэнэ

  • Илүү хүнд явцтай халдварын үед тунг 2 дахин ихэсгэж болно.Сахуугийн нян хадгалагчийн (бактериноситель) эмчилгээнд 0.25г-р хоногт 2 удаа хэрэглэнэ. Анхдагч тэмбүүгийн ээлж эмчилгээнд хэрэглэгдэх нийт тун 30-40г бөгөөд эмчилгээ 10-15 өдөр үргэлжилнэ.Амёбын гаралтай цусан суулгын эмчилгээнд насанд хүрэгсдэд 0.25г-р хоногт 4 удаа, хүүхдэд хоногт 30-50мг/кг-р 10-14 өдөр хэрэглэнэ. Легионеллезийн үед 0.5-1г-р хоногт 4 удаа 14 өдөр хэрэглэнэ.Заг хүйтний үед 0.5г-р 6 цагийн зайтай 3 өдөр, цаашдаа 0.25г-р 6 цагийн зайтай 7 өдөр тус тус хэрэглэнэ

  • Гэдэсний хагалгааны өмнөх бэлтгэлд халдварт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1г тунгаар мэс заслаас 19 цаг, 18цаг, 9 цагийн өмнө (нийт 3г) ууж хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Бэлдмэлд мэдрэг микрофлороор үүсгэгдсэн дараах халдвар: сахуу (ялангуяа бактери хадгалагч), хөхүүлэг ханиад (ялангуяа урьдчилан сэргийлэлт), трахома, бруцеллез, легионерийн өвчин, эритразма, листериоз, улаан эсэргэнэ, амебын гаралтай цусан суулга, заг хүйтэн нярайн салст бүрхүүлийн үрэвсэл, хүүхдийн уушгины үрэвсэл, Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн жирэмсэн эмэгтэйн шээс бэлгийн замын халдвар анхдагч тэмбүү (пенициллинд харшилтай өвчтөн), тетрациклин болон бусад эмүүд үр дүнгүй буюу зохихгүй байгаа насанд хүрэгсдийн хүндрэлгүй хламидоз (шулуун гэдэс ба шээс бэлгийн доод замын) чих хамар хоолойн эрхтний халдвар (гүйлсэн булчирхайн үрэвсэл, чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл), цөс дамжуулах замын халдвар (цөсний хүүдийн үрэвсэл) амьсгалын дээд ба доод замын халдвар (цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл), арьс ба зөөлөн эдийн халдвар (арьсны идээт өвчин, ялангуяа өсвөр үеийхний батгашил, халдварлагдсан шарх, цооролт, II-III зэргийн түлэгдэлт, тэжээлгүйдлийн яршил), нүдний салст бүрхүүлийн халдвар зэрэгт тус тус хэрэглэнэ

  • Хэрэх өвчтэй хүмүүс стрептококкын халдварын хүндрэлээс (гүйлсэн булчирхай ба залгиурын үрэвсэл) сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн эмчилгээ болон оношлогооны ажилбарын үед (гэдэсний хагалгааны өмнөх бэлтгэл, нүүр амны мэс ажилбар, зүрхний гажигтай өвчтөнг дурандах) халдварт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

Найрлага

  • Үйлчлэгч бодис: эритромицин 0.1г, 0.25г

  • Туслах бодис:төмсний цардуул, повидон, твин 80, кальцийн стеарат, тальк

  • Бүрхүүл:ацетилфталилцеллюлоза, эмнэлгийн касторын тос, титанийн хоёрч исэл

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Харшлын урвал:арьсны харшлын урвал (чонон хөрвөс, бусад хэлбэрийн тууралт), эозинофилийн тоо ихсэх, ховор тохиолдолд анафилаксын шок. Дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, суулгалт, дисбактериоз, ховор тохиолдолд амны хөндийн мөөгөнцөр, нарийн бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл (эмчилгээний үед болон дараа), элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цөс зогсонгишлын шарлалт, элэгний трансаминазын идэвх ихсэх, нойр булчирхайн үрэвсэл, сонсгол муудах ба чих шуугих (өндөр тунгаар хэрэглэх үед - хоногт 4г-с дээш, эмчилгээг зогсоосны дараа сонсгол дахин сайжирна)

  • Онцгой анхааруулга! Бэлдмэл хөхний сүүнд нэвтэрдэг учир хөхүүл үед эритромициныг хэрэглэж байгаа тохиолдолд хөхөөр хооллолтоос зайлсхийнэ. Удаан хугацааны эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны лабораторийн үзүүлэлтийг хянах шаардлагатай. Эмчилгээг эхэлснээс хойш хэдэн өдрийн дараа цөс зогсонгишлын шарлалтын шинж илэрч болох ба завсарлагагүй 7-14 өдрийн эмчилгээний дараа эрсдэл нэмэгдэнэ. Бөөр ба элэгний дутагдалтай өвчтөнд болон настангуудад сонсгол хордуулах гаж нөлөө илүү тохиолдоно. Haemophilus influenzae-ын зарим тэсвэртэй омог эритромициныг сульфаниламидтай хамт хэрэглэхэд мэдрэг болно. Цусанд элэгний трансаминазын идэвх, шээсэнд катехоламин (дифенилгидразины тусламжтайгаар колориметрийн тодорхойлолт) тодорхойлох шинжилгээнд нөлөөлж болно

  • Цээрлэлт:Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, сонсгол муудах, терфенадин ба астемизолтой хамт хэрэглэх, хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Зүрхний хэмнэл алдагдал (өгүүлэмжтэй), QT интервал уртассан, шарлалт (өгүүлэмжтэй), элэг ба бөөрний дутагдал зэргийн үед тус тус болгоомжтой хэрэглэнэ

jiremsen 8 sartai emegteichuudiin emch bichij ugsun utree vrevseltei geed antibiotok bolohoor jiremsen hun uuhad zugeer bolov uu????

сайн байна уу? эмчийн заавраар ууж болно оо баярлалаа