Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Рибоксин 2%-10мл No.10

RX - Жортой

Үнэ

4800 ₮
Рибоксиныг зүрхний цус дутагдах өвчин, зүрхний гликозидын улмаас болон инфарктын дараа үүссэн хийгээд халдварт өвчнөөр өвчилсний дараа зүрхний булчингийн тэжээлийн алдагдлын суурин дээр үүссэн зүрхний хэм алдалтын бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ. Түүнийг гепатит, цирроз болон элэг өөхлөх үед хэрэглэдэг. Мөн тусгаарласан бөөрний мэс заслын үед бөөр хамгаалах эмийн бодис болгон хэрэглэдэг.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Уучлаарай, одоогоор энэ бүтээгдэхүүн манай агуулахад дууссан байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮЛХҮҮР ҮГС АСУУЛТ, ХАРИУЛТ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
Рибоксиныг зүрхний цус дутагдах өвчин, зүрхний гликозидын улмаас болон инфарктын дараа үүссэн хийгээд халдварт өвчнөөр өвчилсний дараа зүрхний булчингийн тэжээлийн алдагдлын суурин дээр үүссэн зүрхний хэм алдалтын бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ. Түүнийг гепатит, цирроз болон элэг өөхлөх үед хэрэглэдэг. Мөн тусгаарласан бөөрний мэс заслын үед бөөр хамгаалах эмийн бодис болгон хэрэглэдэг.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэрэглэх арга ба тун:

·        Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ(минутанд 40-60 дусал буюу аажим). Эмчилгээг эхлээд 200мг(2%-10мл уусмал) тунгаар өдөрт 1 удаа тарьж эхлээд цаашид зохимжтой байвал тунг 400мг(2%-20мл уусмал)  хүртэл нэмэгдүүлэн өдөрт 1-2 удаа тарина. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-15 хоног байна.

·        Зүрхний хэм цочмогоор алдагдах үед 200-400мг(2%-10-20мл уусмал)  тунгаар судсанд урсган тарьж болно.

·        Бөөрний цус дутмагшил үүсч болзошгүй тохиолдолд бөөр хамгаалах зорилгоор рибоксиныг 1.2гр-ийн(2%-60мл уусмал) нэг удаагийн тунгаар бөөрний артерийн боохоос 5-15 минутын өмнө судсанд урсган тариад дараа нь цусны эргэлт сэргэсэн тэр үед 0.8гр-г(2%-40мл уусмал) тарина.

·        Судсанд дуслаар тарихдаа 2%-ийн уусмалыг 5%-ийн глюкозын уусмал буюу натрийн хлоридын изотоник уусмалаар шингэлнэ(250мл хүртэл).

НАЙРЛАГА

1мл уусмалд:

·        Идэвхитэй бодис: Рибоксин(инозин) 20мг агуулагдана.

·        Туслах бодис: Метенамин(гексаметилентетрамин), натрийн гидроксидын уусмал (идэмхий натри) 1М, тарилгын ус.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНХААРУУЛГА

Гаж нөлөө: 

Харшлын урвалууд чонон хөрвөс, арьсны загатнаа, арьсны улайлт(энэ тохиолдолд бэлдмэлийг солино) хэлбэрээр илэрч болно. Рибоксин эмчилгээний үед хааяа цусанд шээсний хүчлийн концентраци ихэсдэг. Мөн тулай өвчин хурцдаж болох юм(удаан хугацааны эмчилгээний үед).

СҮҮЛД ҮЗСЭН БҮТЭЭГДЭХҮҮН