Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.

Цитозар 500мг №1

₮58000

  • Уусмалыг бэлтгэх: Лиофилизатыг өөрийх нь дагалдах уусгагч, тогтворжуулагчтай болон тогтворжуулагчгүй 5% глюкозын уусмал, 0,9% натрийн хлоридын уусмал, тарианы ус зэргээр найруулна. Цитарабины концентраци 100мг/мл-с хэтрэхгүй байна.Нугасанд тарих болон өндөр тун бүхий эмчилгээний уусгагч нь тогтворжуулагч (бензилийн спирт) агуулахгүй бөгөөд энэ тохиолдолд 0,9% натрийн хлоридын уусмал хэрэглэнэ.Нугасанд тарих зорилгоор бензилийн спирт агуулсан өөрийх нь дагалдах уусгагчийг хэрэглэхгүй.Бэлдмэлийг тогтворжуулагч агуулсан уусмалаар уусгасны дараа уусмалыг тасалгааны хэмд 48 цагийн турш хадгалж болно. Харин тогтворжуулагч агуулаагүй уусгагчаар уусгасны дараа аль болох түргэн хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Уусмалыг бэлтгэх: Лиофилизатыг өөрийх нь дагалдах уусгагч, тогтворжуулагчтай болон тогтворжуулагчгүй 5% глюкозын уусмал, 0,9% натрийн хлоридын уусмал, тарианы ус зэргээр найруулна. Цитарабины концентраци 100мг/мл-с хэтрэхгүй байна.Нугасанд тарих болон өндөр тун бүхий эмчилгээний уусгагч нь тогтворжуулагч (бензилийн спирт) агуулахгүй бөгөөд энэ тохиолдолд 0,9% натрийн хлоридын уусмал хэрэглэнэ.Нугасанд тарих зорилгоор бензилийн спирт агуулсан өөрийх нь дагалдах уусгагчийг хэрэглэхгүй.Бэлдмэлийг тогтворжуулагч агуулсан уусмалаар уусгасны дараа уусмалыг тасалгааны хэмд 48 цагийн турш хадгалж болно. Харин тогтворжуулагч агуулаагүй уусгагчаар уусгасны дараа аль болох түргэн хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Лимфобластын ба лимфобластын бус цочмог лейкоз, нейролейкозын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт: дангаар нь болон хавдрын эсрэг бусад эмтэй хамт нугасанд (intrathecal) хийнэ

  • Ходжкины бус лимфомын эмчилгээ

  • Архаг явцтай мелолейкозын үеийн бластын кризийн эмчилгээнд

  • Цитарабины өндөр тун бүхий эмчилгээ химийн эмчилгээний янз бүрийн дэглэмээр хэрэглэх үед бэлдмэлийг хэрэглэх схем болон арга нь өөр өөр байна. Өвөрмөц тохиолдол бүрд өвөрмөц байна.Цитозарыг судсанд урсгалаар болон дуслаар, арьсан дор (ерөнхийдөө зөвхөн намжмал үеийг барихад чиглэсэн эмчилгээг явуулахад хэрэглэнэ.), нугасанд тарьж хэрэглэнэ

Найрлага

  • Үйлчлэгч бодис: 500мг цитарабин агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.; Цитарабин болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс; Жирэмсэн ба хөхүүл үе

  • Болгоомжлол: Элэг ба бөөрний дутагдал (ялангуяа өндөр тунгаар хэрэглэж байгаа үед мэдрэл хордуулах нөлөө ихсэх эрсдэл нэмэгддэг), эмийн шалтгаант цус төлжилт дарангуйлагдах, нугасанд хавдрын эс нэвчих, вирус (салхин цэцэг, бүслүүр үлд) мөөгөнцөр, бактерийн гаралтай цочмог халдварт өвчин (эмгэг тархах, хүнд явцтай хүндрэл үүсэх эрсдэл ихсэх), цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэх өндөр эрсдэлд хүргэх өвчин (тулай, бөөрөнд уратын чулуу үүсэх) зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ

  • Гаж нөлөө: Цитарабины үед илрэх гаж нөлөө нь бэлдмэлийн тун, хэрэглэх арга, эмчилгээний үргэлжлэх хугацаа зэргээс хамаарна. Цус төлжилтийн системийн зүгээс: лейкоцит, тромбоцит, ретикулоцитийн тоо цөөрөх, цус багадах, мегалобласт олшрох. Лейкоцитын тоо цөөрөх нь 2 үе шаттай. Эхлээд 7-9 дэх хоногт хамгийн их багасна. Дараа нь дээд тал нь 12 дэх хоногт богино хугацаагаар өснө. Хоёр дахь илүү гүнзгий багасалт 15-24 дэх хоногт ажиглагдана. Дараагийн 10 өдөр лейкоцитын тоо түргэн ихсэнэ. Тромбоцитын тоо цөөрөх нь 5 дахь хоногт илэрхий мэдэгдэх ба 12-15 дахь хоногт хамгийн бага болно. Дараагийн 10 өдөр тромбоцитын тоо эхний түвшиндээ хүртэл түргэн нэмэгдэнэ. Эдгээр урвалын явц нь бэлдмэлийн тун болон хэрэглэх схемээс хамаарна

  • Хоол боловсруулах системийн зүгээс: дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, хэвлийгээр өвдөх, суулгах, хоол боловсруулах замын (амны хөндий, шулуун гэдэс, хааяа улаан хоолой) салст бүрхүүл үрэвсэж шархлах. Дотор муухайрах, бөөлжих гаж нөлөө нь бэлдмэлийг судсанд түргэн тарьсантай холбоотойгоор ихэвчлэн тохиолдоно. Өндөр тунгаар (2-3г/м2) хэрэглэж буй үед хоол боловсруулах зам шархлах нь хүнд явцтай илэрч болох ба бүдүүн гэдэсний үхжилт үрэвсэл, нарийн гэдэсний үхжил, хэвлийн гялтангийн үрэвсэлд хүргэх гэдэсний хийт уйланхай үүсэж болно.Элэг ба нойр булчирхайн зүгээс: элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, шарлах, өндөр тун бүхий эмчилгээний үед цусан дахь билирубиний хэмжээ ихэссэн элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, үжил, элэгний буглаа.Зарим тохиолдолд цитарабины өндөр тун бүхий эмчилгээний үед хавдрын эсрэг бусад эмтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд нойр булчирхайн үрэвсэл илэрсэн талаар тэмдэглэгджээ

  • Мэдрэлийн системийн зүгээс: мэдрэлийн үрэвсэл, мэдрэл хордуулах нөлөө, толгой өвдөх ба эргэх. ТМС-ийн өөрчлөлт нь үндсэндээ өндөр тун бүхий эмчилгээний үед илрэх бөгөөд энэ үед ихэвчлэн тархи ба бага тархины үйл ажиллагааны алдагдал (нистагм, дизартри, тэнцвэргүйдэх, ухаан балартах), хувь хүний шинж чанар өөрчлөгдөх, нойрмоглох, комд орох зэрэг шинж ажиглагдана. ТМС-ийн зүгээс илрэх өөрчлөлт нь түр зуурын шинжтэй байна.Захын хөдөлгөөний болон мэдрэх мэдрэлийн эмгэг ба хожуу илрэх, даамжрах явцтай, өгсөх саажилт үүссэн тохиолдол тэмдэглэгджээ. Зарим тохиолдолд нугасанд хийсний дараа дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, халуурах шинж ажиглагдана. Эдгээр гаж нөлөө нь нугасны хатгалттай холбоотой байж болно. Ялангуяа бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай богино байгаа үед мэдрэл хордуулах цогц үйлдэл илэрч болно. Зарим тохиолдолд цитарабиныг нугасанд хийж байгаа үед үхжилт лейкоэнцефалопати, биеийн доод хэсэг саажих, сохрох зэрэг гаж нөлөө ажиглагдсан талаар тэмдэглэгдсэн байдаг

  • Мэдрэхүйн эрхтний зүгээс: нүдний салст бүрхүүлийн үрэвсэл (гэрэлд гялбах, нүд хорсох, нулимс ихээр гарах), нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл. Өндөр тун бүхий эмчилгээний үед эргэх явцтай нүдний эвэрлэгийн шархлаат үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн цусархаг үрэвсэл илэрч болно

  • Зүрх судас ба амьсгалын системийн зүгээс: зүрхний булчингийн эмгэг (ялангуяа цитарабиныг өндөр тунгаар циклофосфамидтай хамт хэрэглэж буй үед үхэлд хүргэх), перикардит, хоолой өвдөх, амьсгаадах, уушгины үрэвсэл, уушгины завсрын эдийн тархмал үрэвсэл (дундаж тун 1г/м2), үхэлд хүргэж болзошгүй (цитарабиныг өндөр тунгаар хэрэглэх үед) зүрх томрох ба уушгины хаван үүсгэх даамжрах явцтай амьсгалын замын эмгэг хам шинж

  • Бөөр ба шээс дамжуулах захын зүгээс: загатнаа, тууралт (толбот гөвдрүүт, чонон хөрвөст), арьсанд нөсөөжилтийн толбо илрэх, арьс, шархлах, үс унах. Гуужилд хүргэх хүнд явцтай арьсны тууралт ховор илэрнэ

  • Хэсэг газрын урвал: Тарьсан хэсгийн арьсан доорх өөхөн эд үрэвсэх.Халдварт хүндрэл: янз бүрийн байрлалтай вирусын, бактерийн, мөөгөнцрийн, шимэгчийн буюу сапрофитийн хөнгөн ба дунд зэргийн халдвар. Эдгээр халдвар нь хүнд явцтай илэрч болох ба хааяа үхэлд хүргэнэ.(дархлалын дутмагшлаар нөхцөлдөнө)Цитарабины хам шинж:халуурах, булчин өвдөх, яс өвдөх, хааяа цээжээр өвдөх, толбот гөвдрүүт тууралт, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, бие эвгүйрхэх. Эдгээр шинж нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш 6-12 цагийн дараа илэрнэ. Уг хам шинжийн эмчилгээ болон сэргийлэлтэнд глюкокортикостероид үр дүнтэй болох нь тогтоогдсон

  • Бусад: халуурах, тромбофлебит, харшлын урвал (анафилакси, чонон хөрвөс, хаван)Бусад үйлдвэрлэгчдийн цитарабиныг хэрэглэх үед дараах гаж нөлөө хааяа илэрсэн талаар мэдээлэгдсэн байдаг. Үүнд: зарим тохиолдолд антидиуретик даавар хангалтгүй чөлөөлөгдөх хам шинж, рабдомиолиз, элэгний венийн судасны тромбоз (Бадда-Киари-ын хам шинж), цус алдах, харааны өөрчлөлт, түр зуурын зүрхний хэмнэл алдагдал (Цитозарыг хэрэглэх үед дээрх гаж нөлөө илэрсэн мэдээлэл орчин үед байдаггүй) 

  • Онцгой анхааруулга: Бэлдмэлийг хэрэглэх үедээ цитостатик бэлдмэлийг хэрэглэх аюулгүй байдлын зөвлөмжийг баримтална.Цочмог лейкозын үед өвчнийг намжмал үед оруулах болон барих эмчилгээний зорилгоор цитозарыг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хавдрын нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор сайтар ажиглаж хэрэглэнэ.Захын цусны үзүүлэлт (намжмал үед оруулах эмчилгээний үед өдөр бүр), чөмөг, элэг, бөөрний үйл ажиллагаа, цусан дахь шээсний хүчлийн хэмжээг хянах шаардлагатай.Тромбоцитын тоо 50000-с доош буюу олон хэлбэрийн бөөмт гранулоцитын тоо 1000/мм3-с багасвал эмчилгээг зогсоох буюу өөрчилнө. Захын цусны дүрст элементийн тоо бэлдмэлийн эмчилгээг зогсоосны дараа үргэлжлэн унах ба 12-24 өдрийн дараа хамгийн доод түвшинд хүрнэ. Чөмөгний шинжилгээгээр цус төлжилт эргэж сэргэх тодорхой шинж илрэх үед заалт байгаа тохиолдолд эмчилгээг дахин эхэлж болно.Өндөр тун бүхий эмчилгээний үед бензилийн спирт (бензилийн спирт бэлдмэлийн өөрийх нь уусгагчид агуулагдана) агуулсан уусмалыг уусгагчаар хэрэглэхгүй. Дутуу төрсөн нярай хүүхдийн амьсгал хүндрэлтэй болох үхэлд хүргэх хам шинж нь бензилийн спирттэй холбоотой байж болно.Өндөр тун бүхий эмчилгээ ба нугасанд тарих эмчилгээнд хэрэглэх бэлдмэлийн уусгагч нь тогтворжуулагч агуулаагүй уусмал байх ба 0,9% натрийн хлоридын уусмал хэрэглэнэ

  • Өндөр тун бүхий эмчилгээг явуулах үед ТМС ба уушгины үйл ажиллагааг тогтмол хянана.Өндөр тун бүхий эмчилгээ ба элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед ТМС-ийн зүгээс хорт нөлөө илрэх эрсдэл ихэсдэг. Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийг болгоомжтой аль болох бага тунгаар хэрэглэнэ.Цитозарыг өндөр тунгаар хэрэглэж буй өвчтөнд мэдрэлийн эмгэг илэрч болох тул сайтар ажиглана. Мэдрэлийн эргэлтгүй өөрчлөлт үүсэхээс сэргийлэх зорилгоор бэлдмэлийн тун болон эмчилгэний дэглэмийг өөрчлөх шаардлага гарч болно. ТМС-ийн зүгээс хортой нөлөө илрэх үед харшлын эхний шинж илрэх үеийнхтэй адилаар эрсдлийг өвөрмөцөөр дүгнэнэ.Цитозарыг хэрэглэх үед хавдрын эсрэг бусад бэлдмэлийн нэгэн адилаар хавдрын эс түргэн задарсантай холбоотойгоор цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэж болно. Иймээс том хэмжээний хавдартай (жишээ нь Ходжкины бус лимфом) буюу бласт эс их хэмжээгээр агуулсан өвчтөний цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэхээс сэргийлнэ

  • Цитозарын эмчилгээ хийлгэж буй өвчтөнд вакцинжуулалтыг цусны үзүүлэлтийг сайтар дүгнэсний дараа цитарабины эмчилгээг явуулж байгаа эмчийн зөвшөөрлөөр маш болгоомжтой хийнэ. Дархлал дарангуйлах эмчилгээний төгсгөл болон вакцинжуулалт хоёрын хоорондох зай нь дархлал дарангуйлах эмийн төрөл, үндсэн өвчин болон бусад хүчин зүйлээс хамаарч 3 сараас 1 жил хүртэл байна

  • Цитарабин нь бие махбодоос гемодиализаар ялгардаг. Иймээс диализ-д байгаа өвчтөнд цитозарыг диализын үед болон диализын яг өмнө хэрэглэхгүй.Эрчүүд, эмэгтэйчүүд эмчилгээний үед болон эмчилгээний дараа 6 сар жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглэнэ.Бэлдмэлийг арьс болон салст бүрхүүлд хүргэж болохгүй ба ялангуяа нүдийг хамгаалах шаардлагатай.Цитозар нь жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлсөн мэдээлэл байдаггүй боловч эмчилгээний үед дотор муухайрах, бөөлжих шинж илэрч энэ нь шууд бусаар жолоо барих ба машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болно. Иймээс дээр дурьдсан нөхцөл байдлын үед бэлдмэлийн үзүүлэх өвөрмөц үйлдлийг анхаарна