Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Атропин 1мг No.1

RX - Жортой

Үнэ

1550 ₮

Үнэлгээ болон сэтгэгдэл

Төлбөрийн сонголт

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮЛХҮҮР ҮГС АСУУЛТ, ХАРИУЛТ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Зүрхний булчингийн цочмог шигдээс, зүрх уушигны сэхээн амьдруулах арга хэмжээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл

НАЙРЛАГА

Атропин 1мг

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНХААРУУЛГА

o Холинолитик эмүүдийг өндөр настан болон хүүхдэд болгоомжтой хэрэглэх ёстой учир нь тэдгээрт гаж нөлөө үүсэх эрсдэл өндөртэй байдаг. 
o Атропиныг бамбай булчирхайн хордлоготой, элэгний болон бөөрний эмгэгтэй мөн артерийн даралт өндөртэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
o Түүнийг халуунтай өвчтөн болон хүрээлэн буй орчны хэм өндөр үед болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Учир нь холинолитик эмүүд нь биеийн хэмийг ихэсгэх шалтгаан болж болох юм.
o Холинолитик эмүүд нь SA зангилааны pacemaker-н тэнэмэл мэдрэлийг хориглодгийн улмаас зүрхний хэм олширсон, зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай буюу зүрхний титэм судасны эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
o Атропиныг уушгины архаг эмгэгтэй өвчтөнд тарьж хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй учир нь гуурсан хоолойн шүүрлийг багасгасны улмаас гуурсан хоолойд цэр өтгөрөн бөглөрөлт үүсгэж болзошгүй.
o Холинолитик эмүүдийг автономит мэдрэлийн эмгэгшилтэй өвчтөнд туйлын болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
o Холинолитик бэлдмэлүүд нь ходоодны хөдөлгөөнт чанарыг багасгаж улаан хоолойн доод хуниасыг сулруулан ходоод хоосрогдолтыг удаашруулдаг тул ходоодны шархлаатай улаан хоолойн сөргөө буюу улаан хоолойн сөргөөт үрэвсэл бүхий өрцний эвэрхийтэй суулгалттай болон ходоод гэдэсний халдвартай өвчтөнд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
o Харин гиперкалиемийн улмаас үүссэн хүнд хэлбэрийн брадикардиг атрофинээр засах боломжгүй байдаг.

 

СҮҮЛД ҮЗСЭН БҮТЭЭГДЭХҮҮН