Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Боботик 66.66мг/мл 30мл

Үнэ

9500 ₮
Хэрэглэх арга, тун Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө 1 төрлийн цийдмэг болтол нь сайтар сэгсэрнэ ХБЗ-д хий ихээр үүсэх, хуримтлагдах Боботикийг ихэвчлэн хоолны дараа өдөрт 3 удаа болон унтахаас өмнө хэрэглэнэ: -хөхүүл хүүхэд - 2нас хүртэл: 8 дуслаар (20мг симетикон) хоногт 4 удаа -2-6 настай хүүхэд 14 дуслаар (35мг симетикон) хоногт 4 удаа -6-аас дээш настай хүүхэд ба насанд хүрэгчид 16 дуслаар (40мг симетикон) хоногт 4  удаа Шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно.   Оношлогоонд бэлтгэх зорилгоор ХБЗ-ын рентген шинжилгээ Оношлогоонд орохоос нэг өдрийн өмнө өглөө болон орой хөхүүл болон 2 хүртэл настай хүүхдэд: 10 дуслаар (25мг симетикон) хоногт 2 удаа; 2-6 настай хүүхдэд: 16 дуслаар (40мг симетикон) хоногт 2 удаа; 6-ээс дээш  настай хүүхэд ба насанд хүрэгчид: 20 дуслаар (50мг симетикон) хоногт 2 удаа тус тус ууна. ХБЗ-ын сонографийн шинжилгээ Оношлогоонд орохоос нэг өдрийн өмнө өглөө болон орой (наснаас хамаарч) рентген шинжилгээний бэлтгэлтэй ижил тунгаар бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Шинжилгээнд орохоос 3 цагийн өмнө тунг давтана.  

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Хэрэглэх арга, тун

Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө 1 төрлийн цийдмэг болтол нь сайтар сэгсэрнэ

ХБЗ-д хий ихээр үүсэх, хуримтлагдах

Боботикийг ихэвчлэн хоолны дараа өдөрт 3 удаа болон унтахаас өмнө хэрэглэнэ:

-хөхүүл хүүхэд - 2нас хүртэл: 8 дуслаар (20мг симетикон) хоногт 4 удаа

-2-6 настай хүүхэд 14 дуслаар (35мг симетикон) хоногт 4 удаа

-6-аас дээш настай хүүхэд ба насанд хүрэгчид 16 дуслаар (40мг симетикон) хоногт 4  удаа

Шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно.

 

Оношлогоонд бэлтгэх зорилгоор

ХБЗ-ын рентген шинжилгээ

Оношлогоонд орохоос нэг өдрийн өмнө өглөө болон орой хөхүүл болон 2 хүртэл настай хүүхдэд: 10 дуслаар (25мг симетикон) хоногт 2 удаа; 2-6 настай хүүхдэд: 16 дуслаар (40мг симетикон) хоногт 2 удаа; 6-ээс дээш  настай хүүхэд ба насанд хүрэгчид: 20 дуслаар (50мг симетикон) хоногт 2 удаа тус тус ууна.

ХБЗ-ын сонографийн шинжилгээ

Оношлогоонд орохоос нэг өдрийн өмнө өглөө болон орой (наснаас хамаарч) рентген шинжилгээний бэлтгэлтэй ижил тунгаар бэлдмэлийг ууж хэрэглэнэ.

Шинжилгээнд орохоос 3 цагийн өмнө тунг давтана.

 

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Фармакологийн үйлдэл

Симетиконыг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар шимэгдэхгүй бөгөөд өөрчлөгдөхгүй хэлбэрээр өтгөнөөр ялгарч гарна. Химийнхээ бүтцээсээ хамаарч симетикон нь ХБЗ-ын бичилбиетэн, фермент болон гэдэсний салст бүрхүүлд  нөлөөлөхгүй. Хоолны шимэгдэлтийг бууруулахгүй бөгөөд ходоодны хүчлийн хэмжээ болон үйлчилгээнд нөлөөлөхгүй.

 

Хэрэглэх заалт

  • ХБЗ-д их хэмжээний хий үүсэх, хуримтлагдах (хэвлийн хөндий дүүрсэн мэт мэдрэмж төрж цардаах, эмзэглэх, их хэмжээний агаар залгих, гэдэс дүүрэх, хагалгааны дараах үе, Ремгельдийн хам шинж).
  • Хоол боловсруулах замын хямрал
  • Хэвлийн болон бага аарцгийн хөндийн эрхтний шинжилгээнд бэлтгэх (рентген, сонографи, гастроскопи, дуоденоскопиийн үед хөөс үүсэхээс урьдчилан сэргийлнэ)
  • Хоёр контрасттай зураг авахын тулд тодосгогч бодисийн хөвмөл дээр нэмэлт маягаар хэрэглэнэ
  • Угаалгын бодисийн хурц хордлогын үед хөөсийг устгах зорилгоор хэрэглэнэ


Хадгалах нөхцөл

Өөрийн хайрцганд нь 25°С-аас доош хэмд хадгална.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

Хадгалах хугацаа

Хүчинтэй хугацаа-3 жил.

Флаконыг анх нээснээс хойш 2 сарын дотор хэрэглэж дуусгана.

Савлагаа дээрх хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хэрэглэж болохгүй.

Найрлага

Найрлага

1 мл бэлдмэлд:

идэвхтэй бодис: 66,66мг симетикон (30% цийдмэг хэлбэрээр),

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө

Гаж нөлөөний талаархи мэдээлэл байхгүй байна.

 

Цээрлэлт:

  • Симетикон болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс
  • Гэдэсний түгжрэл,
  • ХБЗ-ын бөглөрөлт өвчин

 

 

Онцгой анхааруулга!

Боботик нь сахар агуулаагүй тул чихрийн шижинтэй хүнд хэрэглэж болно.

Боботикийг хэрэглэж байх хугацаанд хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Уг бэлдмэлийг хэрэглэж байх хугацаанд зарим нэг шинжилгээ оношлогооны хариу буруу гарч болзошгүй.  Жишээ нь гваякийн давирхайг ажигладаг сорил гэх мэт(дотуур цус алдалтыг өтгөнд илрүүлдэг шинжилгээ).

Одоогийн байдлаар симетикон нь үр хөврөл болон урагт хортой нөлөө үзүүлсэн тухай мэдээлэл байхгүй байна. Эмчийн зааврын дагуу жирэмсэн болон хөхүүл үед уг бэлдмэлийг хэрэглэж болно.