Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Риномарис 0.1% 15мл

Үнэ

11000 ₮
Хэрэглэх арга ба тунРиномарис® -  0,05%  хамрын цацлагыг2 оос  6  насны хүүхдэд   цацлагыг хамрын нүх тус бүрт нэг удаа шахаж, хоногт   1-2 удаа хэрэглэнэ;6- с дээш насны хүүхдэд  цацлагыг хамрын нүх тус бүрт нэг удаа шахаж, хоногт   2-3 удаа хэрэглэнэ;Риномарис®- 0,1% хамрын цацлагыг6- с дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд  цацлагыг хамрын нүх тус бүрт нэг удаа шахаж, хоногт   2-3 удаа хэрэглэнэ;Бэлдмэлийг хоногт 4-с илүү  удаа  хэрэглэж  болохгүй.  Нэг удаагийн ээлж эмчилгээ  үргэлжлэх хугацаа 5-7 хоног.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Хэрэглэх арга ба тун

Риномарис® -  0,05%  хамрын цацлагыг

2 оос  6  насны хүүхдэд   цацлагыг хамрын нүх тус бүрт нэг удаа шахаж, хоногт   1-2 удаа хэрэглэнэ;

6- с дээш насны хүүхдэд  цацлагыг хамрын нүх тус бүрт нэг удаа шахаж, хоногт   2-3 удаа хэрэглэнэ;

Риномарис®- 0,1% хамрын цацлагыг

6- с дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд  цацлагыг хамрын нүх тус бүрт нэг удаа шахаж, хоногт   2-3 удаа хэрэглэнэ;

Бэлдмэлийг хоногт 4-с илүү  удаа  хэрэглэж  болохгүй.  Нэг удаагийн ээлж эмчилгээ  үргэлжлэх хугацаа 5-7 хоног.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх заалт

- хамрын салстыг хамарсан амьсгалын дээд замын цочмог үрэвсэл (нусгайдал);

- харшлын шалтгаант хамрын салстын үрэвсэл (поллиноз);

- хамрын дайврын хөндийн үрэвсэл (синусит);

- хамар, чихний хөндийн хоорондох гуурсны үрэвсэл (евстахиит);

- дунд чихний үрэвсэл  (залгиурын салстын хаванг бууруулах  зорилгоор);

- хамрын хөндийд  хийгдэх оношлогооны ажилбарын өмнөх бэлтгэл болгож тус тус хэрэглэнэ

Найрлага

Үйлчлэгч бодисКсилометазолины  гидрохлорид – 0,5 мг эсвэл 1,0 мг.

Туслах бодис:     Адриатийн тэнгисийн цэвэршүүлсэн ус,  калийн дигидрофосфат,  цэвэр ус.

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө

Эмийг ойр ойрхон эсвэл удаан хугацаагаар үргэлжлүүлж хэрэглэх үед   хамрын салст бүрхэвч цочирч хуурайших, загатнах, хамар луу хатгаж өвдөх,  найтаах,  нус ихсэх,  хамрын салст хөөж хавагнах зэрэг шинж илэрдэг.  

Өндөр тунгаар, хэт удаан хугацаагаар  хэрэглэсэн тохиолдолд  зүрхний хэм түргэсэх, зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах,  артерийн даралт  ихсэх, толгой өвдөх, бөөлжих,  нойргүйдэх, хараа муудах; сэтгэл гутрах зэрэг шинж илэрч болно.

Онцгой анхааруулга

Хэрэглэхийн өмнө хамрын хөндийг сайтар цэвэрлэ.

Риномарис®  бэлдмэлийг дээр заасан хугацаанаас удаан хэрэглэж болохгүй. тухайлбал хамрын хөндийн архаг үрэвслийн үед ч  удаан хэрэглэж болохгүй.

Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ

Жирэмсэн ба хөхүүл эхэд бэлдмэлийг зөвхөн,  эхэд үзүүлэх ашиг тус  нь хүүхэд ба урагт үзүүлж болох эрсдлээс илүү гэж  үзсэн тохиолдолд  заагдсан тунгаас хэтрүүлэхгүйгээр хэрэглэхийг зөвшөөрнө.