Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Гинкобал 3.5мг/мл-5мл №10

Үнэ

38000 ₮
Хэрэглэх заалт:Тархины цусан хангамж, цусны эргэлт, сэтгэн бодох үйлийн хямралын шинж илэрсэн үедНойргүйдэх, толгой эргэх, чих шуугих, толгой өвдөх, хараа өөрчлөгдөх, ой тогтоолт муудах, сэтгэл түгших, сэтгэл гутрах, сонсгол буурах, хэл яриа өөрчлөгдөх зэрэг судас болон бодисын солилцооны шалтгаант хямралЗахын артерийн судасны хямрал буюу судас хатуурал ба чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэг, захын артерийн судасны бөглөрөх эмгэг-бөглөрөлтөт эндоваскулит, Рейногийн хам шинж, даавар болон мэдрэл зохицуулалтын хямралаас үүдсэн судасны эмгэгийн шалтгаант тэжээлийн дутагдал.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Хэрэглэх заалт:

Тархины цусан хангамж, цусны эргэлт, сэтгэн бодох үйлийн хямралын шинж илэрсэн үед

Нойргүйдэх, толгой эргэх, чих шуугих, толгой өвдөх, хараа өөрчлөгдөх, ой тогтоолт муудах, сэтгэл түгших, сэтгэл гутрах, сонсгол буурах, хэл яриа өөрчлөгдөх зэрэг судас болон бодисын солилцооны шалтгаант хямрал

Захын артерийн судасны хямрал буюу судас хатуурал ба чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэг, захын артерийн судасны бөглөрөх эмгэг-бөглөрөлтөт эндоваскулит, Рейногийн хам шинж, даавар болон мэдрэл зохицуулалтын хямралаас үүдсэн судасны эмгэгийн шалтгаант тэжээлийн дутагдал.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Өдөр бүр 5-10 мл тунг булчинд эсвэл венийн судсанд тарина. Эсвэл 2 хоног тутамд нэг удаа 15 мл тунгаар хураагуур судсанд тарьна.

Цочмог үеийн эмчилгээнд: Өдөр бүр 25 мл тунг судсанд урсгалаар эсвэл дуслаар тарина.

Хүнд үеийн эмчилгээнд: Өдөр бүр 25-50 мл тунг судсанд урсгалаар эсвэл дуслаар тарина.

Найрлага

1 мл тутамд:

Үйлчлэгч бодис: Гинкго навчны ханд  3.5 мг (Гинкго флавон гликозидын 0.84 мг-тай дүйцэхүйц)

Тогтворжуулагч: Д-сорбитол 40 мг

Туслах бодис: Натрийн гидроксид, этанол, тарианы ус.

Бүтээгдэхүүний анхааруулга

Хэрэглэх болгоомжлол:

1.    Хориглох заалт

1)    Бэлдмэл хэт мэдрэг хүмүүс, хэт мэдрэмтгий байдал үүсч байсан өгүүлэмжтэй.

2)    Жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд.

2.    Анхааруулга

Тарилгын шингэн бүхий туншилыг задлахад шилний хэлтэрхий уусмалд орох нь гаж нөлөөний шалтгаан болох магадлалтай. Иймээс туншилыг болгоомжтой задалж шилний хэлтэрхий орохоос сэргийлнэ үү. Мөн өндөр настан болон хүнд өвчтөнд хэрэглэхдээ болгоомжтой хандана уу.

3.    Гаж нөлөө

1)    Ходоод гэдэсний бага зэргийн хямрал, цусны эргэлтийн хямрал (цусны даралт буурах, толгой эргэх, толгой өвдөх, зүрх дэлсэх), нойргүйдэл, арьсны харшил.

2)    Хөл, гар өвдөх, ходоод гэдэсний хямрал, халуурах, хувь хүний онцлогоос хамаарч даарах эсвэл шокийн шинж илэрнэ.

3)    Амьсгалын замын архаг бөглөрөл, ядрах, хөл хавагнах, зүрхний бахын шинж илэрнэ.

4.    Бусад

Бэлдмэл нь глюкозын солилцоонд нөлөөлдөггүй нь тогтоогдсон.