Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.

Диосперидин 500мг №30

₮64000

Хэрэглэх арга ба тун:

Ууж хэрэглэнэ.

Хураагуур судас ба тунгалагын судасны үйл ажиллагааны архаг дутмагшилд (хөл хавагнах, өвдөх, хөл хүн оргих, шөнөөр хөлийн булчин татах, тэжээлийн доройтлоос үүдсэн шархлаа, тунгалагын зогсонгишлоос шалтгаалсан хаван гм): хоногт 2 шахмалыг (нэг нэгээр нь  өдөрт хоёр удаа) хооллох үедээ ууна. Долоо хоног хэрэглэсний дараа хоногт 2 шахмалыг  нэг дор хооллох үедээ ууж болно.

Архаг шамбарам өвчний үед: хоногт 2 шахмалыг (нэг нэгээр нь  өдөрт хоёр удаа) хооллох үедээ ууна. Долоо хоног хэрэглэсний дараа хоногт 2 шахмалыг  нэг дор хооллох үедээ ууж болно.

Цочмог шамбарамын үед: эхний 4 хоногт  6 шахмалыг,  дараагийн 3 хоногт 4 шахмалыг хооллох үедээ ууж хэрэглэнэ.  Хоногт хэрэглэх шахмалуудыг 2–3  хувааж уу.

Нэг удаагийн ээлж эмчилгээ ба тунг өвчний онош ба явц, эмчилгээний үр дүнгээс хамааран эмч тогтооно. Эмчилгээг дунджаар 2–3  сарын турш үргэлжлүүлэх хэрэгтэй.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Хэрэглэх арга ба тун:

Ууж хэрэглэнэ.

Хураагуур судас ба тунгалагын судасны үйл ажиллагааны архаг дутмагшилд (хөл хавагнах, өвдөх, хөл хүн оргих, шөнөөр хөлийн булчин татах, тэжээлийн доройтлоос үүдсэн шархлаа, тунгалагын зогсонгишлоос шалтгаалсан хаван гм): хоногт 2 шахмалыг (нэг нэгээр нь  өдөрт хоёр удаа) хооллох үедээ ууна. Долоо хоног хэрэглэсний дараа хоногт 2 шахмалыг  нэг дор хооллох үедээ ууж болно.

Архаг шамбарам өвчний үед: хоногт 2 шахмалыг (нэг нэгээр нь  өдөрт хоёр удаа) хооллох үедээ ууна. Долоо хоног хэрэглэсний дараа хоногт 2 шахмалыг  нэг дор хооллох үедээ ууж болно.

Цочмог шамбарамын үед: эхний 4 хоногт  6 шахмалыг,  дараагийн 3 хоногт 4 шахмалыг хооллох үедээ ууж хэрэглэнэ.  Хоногт хэрэглэх шахмалуудыг 2–3  хувааж уу.

Нэг удаагийн ээлж эмчилгээ ба тунг өвчний онош ба явц, эмчилгээний үр дүнгээс хамааран эмч тогтооно. Эмчилгээг дунджаар 2–3  сарын турш үргэлжлүүлэх хэрэгтэй.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх заалт:

  • Доод мөчдийн хураагуур судасны болон тунгалагын судасны,  үйл ажиллагааны болон органик өөрчлөлтөөс үүдсэн архаг дутмагшлын үед (хөл хавагнах, өвдөх, хөл рүү хүнд оргих шинж бүхий);
  • Архаг ба цочмог шамбарам өвчний үед  тус тус хэрэглэнэ.

Найрлага

Гаж нөлөө:

Ходоод гэдэсний (гүйлгэлт, огих, бөөлжих) ба мэдрэлийн (толгой эргэх, толгой өвдөх, бие эвгүй оргих); ховор тохиолдолд – арьс загатнах,тууралт гарах, чонон хөрвөс.

Бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотойгоор хүнд хэлбэрийн ямар нэгэн гаж нөлөө ажиглагдаагүй.

Тун хэтрэлт:

Тун хэтэрсэн тохиолдол одоогоор гараагүй.

Бусад эмүүдтэй харилцан үйлчлэлцэх:

Бусад эмүүдтэй харилцан үйлчлэлцсэн талаар тэмдэглэгдээгүй.

Онцгой анхааруулга:

Шамбарам сэдэрсэн үед, тухайн бэлдмэлийг хэрэглэснээр зориулалтын бусад эмчилгээг бүрэн орлож чадахгүй. Эмчилгээг  үргэлжлүүлэх хугацааг «Хэрэглэх арга ба тун» хэсэгт зааснаас илүү гаргаж болохгүй. Заагдсан хугацаанд эмчилгээ хийх үед өвчтөний эмгэг шинжүүд арилахгүй байвал проктологийн (бүдүүн шулуун гэдэсний нарийн мэргэжлийн) эмчид үзүүлж онош ба  эмчилгээг дахин нягтлуулах хэрэгтэй.

Хураагуур судасны цусны эргэлт хямарсан тохиолдолд  энэ  эмээр  эмчилгээг хийхийн зэрэгцээ, амьдралын эрүүл хэв маягийг баримтлах, тухайлбал наранд хэт удаан байх, биеийн жингээ бууруулах, явганаар аялах, шаардлагатй үед цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг тусгай оймс өмсөх зэрэг нь эмчилгээг улам үр дүнтэй болгоход тусалдаг.

Жолоо барих болон сэтгэц ба биеийн хөдөлгөөний хариу урвалын өндөр хурд,  шаардагдсан хөдөлмөрт нөлөө үзүүлэх эсэх:

Нөлөө үзүүлэхгүй.

Бүтээгдэхүүний анхааруулга

Мэдээлэл байхгүй