Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.

Ибуфен хөвмөл 100мг/5мл 100мл

₮9500

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Товч

Тун, хэрэглэх арга

Ууж хэрэглэнэ.

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.

Ибупрофены тунг өвчтөний биеийн жинд тооцож олгоно.  Бэлдмэлийн нэг удаагийн тун 7-10 мг/кг байх ба хоногийн дээд тун нь 20-30мг/кг байна.

Хөхүүл 3-6 сартай хүүхдэд /5-7,6 кг/: 2,5 мл-ээр өдөрт 3 удаа /хоногийн тун 150 мг ибупрофен/

Хөхүүл 6-12 сартай /7,7-9 кг/: 2,5 мл-р өдөрт 3-4 удаа /хоногийн тун 150-200 мг ибупрофен/

Хүүхэд 1-3 настай /10-15 кг/: 5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 300 мг ибупрофен/

Хүүхэд 4-6 настай /16-20 кг/: 7,5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 450 мг ибупрофен/

Хүүхэд 7-9 настай /21-29 кг/: 10 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 600 мг ибупрофен/

Хүүхэд 10-12 настай /30-40 кг/: 15 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 900 мг ибупрофен/

Бэлдмэлийн тун хоорондын зай 6-8 цаг байх ба хамгийн багадаа 4 цагийн зайтай  хэрэглэж болно.

Бэлдмэлийн сав баглааг нээснээс хойш 6 сарын дотор хэрэглэнэ.

 

Дэлгэрэнгүй

Фармакологийн үйлдэл

Фармакокинетик

Ибупрофеныг ууж хэрэглэхэд бие махбодод маш хурдан шимэгддэг. Өлөн үед ууснаас хойш 1-2 цагийн дараа цусны сийвэндэхь бэлдмэлийн тун дээд хэмжээнд хүрнэ.Хоол ундны зүйлстэй хамт хэрэглэх нь ибупрофены шимэгдэлтийг удаашруулж биохүртэхүй нь 30-60 минутаар уртсаж 1,5-3 цагийн дараа цусны сийвэндэхь бэлдмэлийн тун дээд хэмжээнд хүрнэ.Ибупрофен нь сийвэнгийн уургуудтай голчлон альбуминтай 99 болон түүнээс дээш хувиар холбогддог. Ибупрофены хувиралын бүтээгдэхүүн метаболитууд нь бөөрөөр бүрэн ялгарна. Эмийн хагас задралын хугацаа 2 цаг байна.

 

Хэрэглэх заалт

Ибупрофен нь халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ..

Бэлдмэл сахар агуулаагүй тул чихрийн шижин өвчтэй хүнд хэрэглэж болно.

Ибупрофеныг нярай болон бага насны хүүхдэд дараах тохиолдолд хэрэглэнэ.

·         Халуурах:

o   Салстын эмгэг

o   Амьсгалын эрхтэний вирусын хурц халдварт эмгэгүүдийн үед

o   Ханиад томуу

o   Гүйлсэн булчирхайн үрэвсэл, залигуурын үрэвсэл

o   Халуурах шинж бүхий хүүхдийн халдварт өвчний үед

o   Вакцины дараах урвал

·         Янз бүрийн шалтгаанд хөнгөн дунд зэргийн өвдөлт:

o   Дунд чихний үрэвслийн сэдрэл

o   Шүдний өвдөлт

o   Толгойн өвдөлт, мигрен

o   Булчин, үений өвдөлт

o   Яс булчингийн гэмтэл

 

Хориглох заалт

Ибупрофен бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

·         Бэлдмэлийн найрлагад орсон бодисд хэт мэдрэг хүнд

·         Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлд мэдрэг хүнд

·         Ацетилсалицилын хүчил, стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэхэд харшлын урвал болох хамрын ханиад, тууралт, гуурсан хоолойн багтрааны шинж илэрдэг бол хэрэглэхийг хориглоно.

·         Ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлааны сэдрэл үе, стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэсний дараах ходоод гэдэсний замын цооролт, цус алдалтын үед

·         Бөөр, элэг, зүрх судасны хүнд эмгэгийн үед

·         Бусад стероид бус үрэвслийн эсрэг, ялангуяа ЦОГ-2 нөлөөлдөг бэлдмэлтэй хамт хэрэглэх /бэлдмэлийн гаж нөлөөг нэмэгдүүлэх/

·         Тархины цус харвалт эсвэл бусад цочмог цус алдалтын үед

·         Шалтгаан тодорхойгүй цус алдалт, цусархаг тууралттай өвчтөнд

·         Шингэн алдалтын хүнд зэргийн үед /бөөлжих, суулгах, шингэний алдагдалд орсон/

·         Жирэмсний гурав дахьгурван сартайд

 

Орц

Агууламж:

5 мл хөвмөлд

Үндсэн бодис: ибупрофен 100 мг

Санамж

Гаж нөлөө

Нян, шимэгчийн гаралтай халдварын үед:

Маш ховор: стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлхэрэглэхэд халдварт үрэвсэлт эмгэгийн сэдрэл / жишээлбэл: үхжилт фасцит/ бий болох. Магадгүй энэ нь стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлийн үйлдэлтэй холбоотой байж болно. Хэрэв дээрх  халдварын шинж тэмдэг илэрч эсвэл нэмэгдвэл эмчид яаралтай хандана.   Өвчтөнд халдварын эсрэг эмчилгээ хийх заалт байгаа эсэхийг нягтлах шаардлагатай /антибиотик эмчилгээ/.

Аутоиммун эмгэгтэй /SLE болон холбогч эдийн үрэвсэл/ өвчтөнүүдэд Ибупрофеныг хэрэглэх үед тархи нугасны бүрхүүл үрэвсэх, дагзны булчин хөших, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжис цутгах, халуурах дэмийрэх зэрэг шинж илэрч болно.

Цус, тунгалагийн тогтолцооны алдагдал

Маш ховор: цусны шинжилгээний өөрчлөлт /цус багадалт, лейкопени, тромбоцитопени, панцитопени, агранулоцитоз/. Анхдагч шинж тэмдэг нь халуурах, хоолойн өвдөлт, өнгөц стоматит, ханиадны шинж, ядрах, хамар салстаас цус алдах. Бэлдмэлийг  удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд цусны шинжилгээнд  тогтмолхамрагдана.

Дархлаа тогтолцооны алдагдал 

Хааяа : загатнаа, тууралт зэрэг арьсны харшил болон багтраа үүсэх /артерын даралт буурахтай зэрэгцэх/. Энэ тохиодолд өвчтөн эмчид яаралтай хандах ба бэлдмэлийн хэрэглээг зогсооно.

Маш ховор: системийн хүнд харшлын урвал илэрнэ. Нүүр, хэл  хавагнах, төвөнхийн салст хөөж амьсгал саатах, тахикарди, артерийн даралт буурах цаашилбал шокд орно. Дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авна.

Сэтгэц өөрчлөгдөх

Маш ховор: сэтгэц өөрчлөгдөх, сэтгэл унал илрэх

Мэдрэлийн тогтолцооны алдагдал

Хааяа: толгойн өвдөлт, толгой эргэх, нойргүйдэх, унтамхай, цочиромтгой болох, ядрах

Маш ховор: асептик менингит

Харааны мэдрэлийн өөрчлөлт:

Хааяа: хараа өөрчлөгдөх

Сонсгол өөрчлөгдөх:

Ховор: чих шуугих

Зүрхний үйл ажиллагааны алдагдал

Маш ховор: зүрх дэлсэх, зүрхний үйл ажиллагааны алдагдал, зүрхний булчингийн шигдээс, цус харвалт

Судасны өөрчлөлт

Маш ховор: артерийн даралт ихдэлт

Ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал

Байнга: цээж хорсох, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс хийгээр дүүрэх, өтгөн хатах, ходоод гэдэсний замаас цус алдах ба үүнээс үүдэн цус багадалт үүсэх

Хааяа: ходоод гэдэсний цоорол, цус алдалт. Шархлаат стоматит, бүдүүн гэдэсний үрэвслийн сэдрэл, Кроны өвчин, ходоодны үрэвсэл.

Маш ховор: улаан хоолойн үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, гэдэсний нарийсал. Өвчтөнд аюулхай орчим өвдөх, өтгөн цустай гарах зэрэг тохиолдолд бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсоож эмчид хандана.

Элэг цөсний үйл ажиллагааны алдагдал

Маш ховор: элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд элэгний цочмог үрэвсэл

Арьс, арьсан доорх эдийн өөрчлөлт

Хааяа:  арьсны олон хэлбэрт тууралт

Маш ховор: арьсны хүнд эмгэг, эксфолатив дерматит, цэврүүт тууралт, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил. Тохиолдлоор салхин цэцгийн үеийн хэрэглээнд арьсны эмгэг өөрчлөлт хүндэрч зөөлөн эдийн гэмтэл үүсч болно.

Шээс, шээс хөөх замын өөрчлөлт

Ховор: бөөрний эдийн эмгэгт өөрчлөлт /үхжилт папилит/ болон цусан дах шээсний хүчил ихсэж болно.

Маш ховор: өвчтөнд артерийн даралт ихдэлт, бөөрний үйл ажиллагааны алдагдал, нефротик хам шинж, болон бөөрний цочмог дутагдал үүсч болно. Иймд бөөрний ялгаруулах үйл ажиллагааг хянаж байх ёстой.