Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Мелбек 7.5 мг №30

Үнэ

25500 ₮
Бэлдмэлийг хэрэх өвчний шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ: хэрэхийн гаралтай артрит, хөдөлгөөн нь хязгаарлагдсан үений спондилит (Бехтеревийн өвчин), реактив артрит.·         Остеоартроз ба өвдөлтийн шинж бүхий үе болон нугалам нурууны бусад үрэвсэлт болон сөнөрөлт өвчин·         Янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хам шинж (дорсалгии, миалгии, бурсит, тендинит, фасцит, ишиас, люмбаго, шүдний өвдөлт, гэмтлийн дараах өвдөлт, хагалгааны дараах өвдөлт)

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Бэлдмэлийг хэрэх өвчний шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ: хэрэхийн гаралтай артрит, хөдөлгөөн нь хязгаарлагдсан үений спондилит (Бехтеревийн өвчин), реактив артрит.

·         Остеоартроз ба өвдөлтийн шинж бүхий үе болон нугалам нурууны бусад үрэвсэлт болон сөнөрөлт өвчин

·         Янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хам шинж (дорсалгии, миалгии, бурсит, тендинит, фасцит, ишиас, люмбаго, шүдний өвдөлт, гэмтлийн дараах өвдөлт, хагалгааны дараах өвдөлт)

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Шахмалыг хооллох үед усаар даруулж ууна.

Мелбек бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсдэд болон 18-с дээш насны өсвөр үеийнхэнд хэрэглэж болно.

Остеоартроз: хоногт 7,5мг тунгаар хэрэглэх бөгөөд шаардлагатай үед тунг 15мг хүртэл нэмэгдүүлж болно.

Хэрэхийн гаралтай артрит: хоногт 15мг тунгаар хэрэглэх бөгөөд  эмчилгээний үр дүнгээс хамаарч хоногийн тунг 7,5мг хүртэл багасгаж болно.

Хөдөлгөөн нь хязгаарлагдсан спондилит: хоногт 15мг тунгаар хэрэглэнэ.

Янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хам шинжийн үед: бэлдмэлийг хоногт 7,5мг-с эхэлж хэрэглэх ба шаардлагатай үед тунг 15мг хүртэл нэмэгдүүлж болно.

Хоногийн дээд тунг 15мг-с хэтрүүлэхгүй.

18-аас дээш насны өсвөр үеийнхэнд 0,25мг/кг тунгаар хэрэглэхийг зөвлөнө.

Бөөрний хүнд явцтай дутагдалтай өвчтөнд гемодиализын үед тунг хоногт 7,5мг-с хэтрүүлэхгүй.

Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч хүн бүрт өвөрмөцөөр тохируулна.

Найрлага

1 шахмалд:

Үйлчлэгч бодис: 7,5мг мелоксикам

Туслах бодис: усгүй лактоз, кросповидон, повидон (ПВП К30), бичил талст целлюлоза РН 102, натрийн цитрат, коллоид кремнийн хоёрч исэл (Аэросил 200), магнийн стеарат.

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө:

·         Хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, хэхрэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийн өвдөлт, өтгөн хатах, суулгах, гэдэс дүүрэх, улаан хоолойн үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, ходоодны үрэвсэл

·         Хоол боловсруулах замын улайлтат-шархлаат эмгэг, хоол боловсруулах замын далд болон ил цус алдалт, бүдүүн гэдэсний үрэвсэл

·         Трансаминаз ферментийн идэвх, билирубины түвшин, элэгний үйл ажиллагааны бусад үзүүлэлт түр зуур өөрчлөгдөх, элэгний үрэвсэл.

·         Цус багадалт, лейкоцитын дүрст элементүүд өөрчлөгдөх, лейкоцит болон тромбоцитын тоо цөөрөх, ясны хэмийн үйл ажиллагаа дарангуйлагдах.

·         Гуурсан хоолойн агаар дамжуулах замын цочмог өөрчлөлт,  бронхын багтраа (өртөмтгий бүлэг өвчтөнд)

·         Толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих,  нүд харанхуйлах,  нойрмоглох,  ухаан балартах,  баримжаа алдагдах, сэтгэл санаа өөрчлөгдөх

·         Хаван,  артерийн даралт ихсэх,  зүрх дэлсэх, нүүр улайх.

·         Бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт өөрчлөгдөх (цусан дахь мочевин ба креатинин ихсэх), бөөрний цочмог дутагдал, нефрит.

·         Загатнаа, арьсны тууралт,  чонон хөрвөс,  гэрэлд мэдрэгших,  цэврүүт тууралт, олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, судас мэдрэлийн хаван,  түргэн хэлбэрийн харшлын урвал (ялангуяа анафилаксын ба анафилакс төст).

·         Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, харааны өөрчлөлт (хараа бүрэлзэх)