
Лактулозум хаско 2.5г/5мл-150мл
31,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,550₮

-6%-1,860₮

-8%-2,480₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгчид 45 мл (22,5 гр шингэн лактулоз) сиропыг өглөөний хоолны өмнө ууна. Эсвэл 15 мл-ээр хоногт гурван удаа хоолны өмнө хэрэглэнэ. 3-аас дээш насны хүүхэд 5-15 мл (2,5 – 7,5 гр шингэн лактулоз) сиропыг өдөр бүр ууна. Өтгөн хэвийн гардаг болтол гурван хоног тутамд тунг нэмэгдүүлж хэрэглэнэ. 3-аас доош насны хүүхэд 5 мл (2,5 гр шингэн лактулоз) сиропыг өдөр бүр ууна. Өтгөн хэвийн гардаг болтол гурван хоног тутамд тунг нэмэгдүүлж хэрэглэнэ. Нярай хүүхэд 2,5 мл (1,25 гр шингэн лактулоз) сиропыг өдөр бүр ууна. Өтгөн хэвийн гардаг болтол гурван хоног тутамд тунг нэмэгдүүлж хэрэглэнэ.
Лактулозум Хаско сироп нь чихэргүй, нийлэг шингэн хэлбэрийн лактулозыг агуулсан бэлдмэл. Шингэн лактулоз нь бүдүүн гэдсэнд (голчлон Lactobacillus болон Bacteroides бактериуд) сүүний, шоргоолжны, цууны хүчил болон нүүрстөрөгчийн давхар исэл болж задарна. Эдгээр хүчил нь нарийн гэдэсний рН орчинг 7-оос 5–5,5 болтол бууруулах ба хэсгийн осмотик үйлдэл үзүүлснээр бүдүүн гэдсэнд ус хуримтлагдаж өтгөн зөөлөрч, гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдсэнээр гадагшилна. Өтгөн хатах, элэгний энцефалопатийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
5 мл сироп нь 2,4 гр шингэн лактулозыг идэвхитэй хэлбэрээр агуулна. Бусад найрлага жүржийн амт оруулагч 240.016, лимоны хүчил, моногидрат, цэвэршүүлсэн ус.
Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист харшилтай бол хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-09 22:54:10
Хөхүүл хүн хэрэглэж болох уу
Их эмч2025-03-09 23:00:44
Сайн байна уу. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд Хэрэв та одоо жирэмсэн эсвэл хөхүүл, жирэмслэхээр төлөвлөж буй бол эмчлэгч эмч болон эм зүйчээс нэмэлт мэдээлэл авна уу. Бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх эсэхээ шийдвэрлэнэ.
Хэрэглэгч2025-01-07 10:14:06
Uusnii daraa gedes bazaldag uu
Их эмч2025-01-07 10:17:24
Сайн байна уу. Хүний биеийн онцлогоос болж базлах тохиолдол байдаг
Хэрэглэгч2024-11-06 18:37:17
Жирэмсэн хүн хэрэглэж болох уу
Их эмч2024-11-06 19:35:58
Сайн байна уу. Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист харшилтай бол хэрэглэхгүй.
