
Фунгиноб 50мг №7
6,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-310₮

-6%-372₮

-8%-496₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Флуконазол нь мөөгөнцөрийн эсрэг нөлөөт бэлдмэл болно. Үтрээний кандидоз, ам залгиурын кандидоз, салстын кандидозын бусад халдварууд, кандидеми, тархмал кандидоз, кандидын бусад иньанзив халдварууд, криптококкын менингит, болон кроптококкын бусад халдварууд, дархлал дарангуйлагдсан үед (хүний Дархлал Хомсдолын вирусын халдвар, эс хордуулах бэлдмэл болон химийн эмчилгээ, туяа эмчилгээний улмаас үүсэх нейтропени, чөмөг шилжүүлэлт г.м) мөөгөнцөрийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хатуу желатин капсул бүрт Флуконазол 50 мг агуулагдана.
Бөөрний болон элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд флуконазолыг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Флуконазолыг амьтанд өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гаж хөгжил үүсгэх сөрөг нөлөө илэрч байсан тул жирэмсэн эхэд хэрэглэхгүй. Флуконазол хөхний сүүгээр цусны сийвэн дэх концентрацитайгаа тэнцүү хэмжээгээр агуулагдан ялгардаг. Иймээс түүнийг хөхүүл эхэд хэрэглэхгүй. Флуконазолыг хэрэглэх үед ходоод гэдэсний замаас хэвлийгээр эмзэглэх, суулгах, гэдэс дүүрэх, дотор муухайрах болон бөөлжих зэрэг гаж нөлеө тохиолдож болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-16 22:36:21
5сартай жирэмсэн хүн ууж болох уу? Эмиийн сан орсон чинь эм зүйч зөвлөөд аваад уусан
Их эмч2024-12-16 23:27:08
Сайн байна уу. -Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.
Хэрэглэгч2024-11-20 15:10:09
Doxy-Denk ийг уух гэж байгаа юмаа тэгээд мөөгөнцирийн эсрэг эмээ эхлэж уух уу сүүлд нь уух уж
Их эмч2024-11-20 19:21:08
Сайн байна уу. сүүлд нь үүна
Хэрэглэгч2024-11-13 09:51:47
Сайн бнуу хөхүүл 15хоногтой юмаа ууж болох уу
Их эмч2024-11-13 10:20:57
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэж болноо
Хэрэглэгч2024-04-22 20:21:51
Эмч 3хоног антибиотик бичиж өгсөн. Энэ эмийг уухаар өөрөө санаагаараа авсан байгаа. хоногийн аль үед нь уудаг вэ.
Их эмч2024-04-22 21:16:01
Сайн байна уу. эмчийн заавраар 1-3 хоног ууна
Хэрэглэгч2024-02-28 22:32:54
1oi 9n sartai huuhdd 50mg og gsn boldimu
Их эмч2024-02-28 22:50:00
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-06-14 13:43:10
Өлөн дээрээ уух юм уу?
Их эмч2023-06-14 20:54:26
Сайн байна уу. Хоолны дараа ууна.
Хэрэглэгч2023-04-09 06:32:20
Антибиотик эмтэй хавсаргаж өдөрт 3 настай хүүхэд 1р уух уу
Их эмч2023-04-09 07:17:07
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-03-09 11:03:10
150тай нэг удаа ууна гэхээр 50тайгаас давхарлаж 3ийг ууж болох уу
Их эмч2023-03-09 22:51:59
Сайн байна уу. Болноо.
Хэрэглэгч2022-06-03 21:03:11
150тайг 1удаа уу гэсэн антибиотик ууж эхэлхийн өмнө хэрэглэхүү дууссаны дараа хэрэглэхүү
Их эмч2022-06-03 21:05:19
Сайн байна уу. Антибиотик эмчилгээ дууссаны дараа ууна
Хэрэглэгч2021-06-30 16:46:12
Муурнаас халдсан арьсны мөөгөнцөр бие дээр нь гарсан 6 настай хүүхдэд өрхийн эмч бичиж өгсөн юм. Эмч 50гр -ийг өдрийн 3-р нийт 7 хоног өг гэсэн. Зааврыг уншсан чинь хүүхдийн жингийн 1 кг тутамд 5-12 гр тоооцэ 72 цаг тутамд 1 л удаа өг гэжээ. 20 кг хүүхдэд 50 гр 3 хоног тутамд 1 удаа гээд 3 удаа өгч болох болов уу? Баярлалаа.
Их эмч2021-06-30 17:39:57
Сайн байна уу. Эмчийнхээ заавраар уугаарай. Тухайн заавар дээрээ тэгж бичсэн ч гэсэн хүүхдийнх нь харшил тууралтын зэргээс хамаарч эмч тунг нь бодож бичсэн байх
Хэрэглэгч2020-11-04 12:29:19
хүүхдэд өдрийн хэдээр өгөх вэ флемоклав250тай 7 хоног уусан, 2настай хүүхэд 6настай хүүхдэд яаж хэдээр өгөх вэ
Их эмч2020-11-05 19:25:40
Сайн байна уу. 1-р өдөрт нэг удаа 2-3 хоног.
