ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Терафлекс хондрокрем форте 30гр Bayer

39,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,950

Үнэ
37,050
Gold

-6%-2,340

Үнэ
36,660
Platinium

-8%-3,120

Үнэ
35,880

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Гадуур, арьсанд түрхэж хэрэглэнэ. Тосыг гараараа, арьсны гадарга дээр 1- 5 см урттай талбайд, хоногт 2-3 удаа түрхэнэ. Бэлдмэлийн нэг удаагийн түрхлэгт шаардагдах хэмжээ нь өвдөж буй хэсгийн талбайн хэмжээнээс хамаарна. Бэлдмэлийг түрхсэний дараа гараа сайтар угаах хэрэгтэй. Эмчилгээ үргэлжлэх хугацаа нь өвчний байдал ба эмчилгээний үр дүнгээс шалтгаална. Эмчилгээг 2 долоо хоног явуулсны дараа эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

Үений остеоартроз, нурууны завсрын зөөлөн эдийн гэмтэл-остеохондроз зэрэг үе мөч, тулгуур эрхтний тэжээлийн алдагдал-сөнөрөлт (дегенератив-дистрофи) бүхий өвчний өвдөлт ихтэй үед энэ бэлдмэлийг хавсарсан эмчилгээ байдлаар хэрэглэнэ.

Үйлчлэгч бодис: хондроитины натрийн сульфат - 50 мг, мелоксикам - 10 мг,

Арьсны талаас илрэх харшлын урвалууд: улайлт, загатнаа, арьсан дээрх тууралтууд. Хэрэв гаж нөлөөний ямар нэгэн таагүй нөлөө ажиглагдвал эмчилгээг даруй зогсоож эмчлэгч эмчдээ хандах шаардлагатай. Тун хэтрэлт: Энэ бэлдмэлийн идэвхитэй үйлдэл үзүүлдэг хэсэг цусанд маш бага хэмжээгээр шимэгддэг учраас тун хэтрэх үзэгдэл байх боломжгүй. Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн үед (мөн стероидын бус өвдөлт намдаах бүлгийн ямар нэгэн эмэнд харшилтай бол), эмийн бэлдмэлийг түрхэх хэсэгт арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан бол, 12 -с доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй