

Tadala-Denk 20mg No4 Тадала Денк
11,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-575₮

-6%-690₮

-8%-920₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Зөвлөж буй эхлэх тун нь бэлгийн ажиллагааны өмнө 10 мг. Тадала-Денк бэлдмэлийг бэлгийн ажлаас хамгийн багадаа 30 минутын өмнө ууна. Тадала-Денк шахмалын үйлдэл 36 цаг хүртэл үргэлжилж болзошгүй. Хоногт нэгээс олон удаа Тадал-Денк бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Тадалафил нь бэлгийн ажлын үед эр бэлэг эрхтний хөвчрөлийг сайжруулах ач үйлдэлтэй. Тадала-Денк бэлдмэлийн үйлчлэгч бодис тадалафил нь 5 типийн фосфодиэстераза ферментийг хориглогч бүлэгт хамаарагдана. Тадала-Денк нь бэлгийн сэрэл хөдөлхөд эр бэлэг эрхтний цусны судсыг суллаж цусны урсгалыг нэмэгдүүлнэ. Ингэснээр эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагаа нэмэгдэнэ.
Нэг бүрхүүлтэй шахмалд 20 мг тадалафил агуулагдана.
Тадала-Денк бэлдмэл хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчид хандана уу. Бэлгийн ажил нь зүрхэнд нэмэлт ачаалал өгдөг тул зүрхний эмгэгтэй хүмүүс анхааралтай байна уу. Хэрэв таны нүдний хараа гэнэт муудах эсвэл огт харахгүй болох шинж илэрвэл Тадала-Денк бэлдмэл хэрэглэхийг зогсоож эмчид яаралтай хандана уу. Тадала-Денк бэлдмэлийг эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-09 16:17:40
1ширхэг эм юм уу
Их эмч2025-04-09 16:20:19
Сайн байна уу. байхгүй
Хэрэглэгч2025-04-09 14:34:21
Ene em dahij ireh uu
Их эмч2025-04-09 14:44:03
Сайн байна уу. мэдээлэл байхгүй байна
Хэрэглэгч2024-09-29 16:48:31
Эмэгтэй хүн хэрэглэж болох уу
Их эмч2024-09-29 17:54:10
Сайн байна уу. зөвхөн эмчийн зааврааар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-09-29 16:45:33
Эмэгтэй хүн хэрэглэж болох уу
Их эмч2024-09-29 17:54:16
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-05-14 08:45:36
Жороор олгодог юмуу
Их эмч2024-05-14 08:52:50
Сайн байна уу. Жороор олгоно
Хэрэглэгч2024-05-14 08:45:33
Жороор олгодог юмуу
Их эмч2024-05-14 08:53:19
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2020-12-14 14:55:58
тадала денк мэдээлэл авах
Их эмч2021-02-28 22:49:19
Сайн байна уу. Тадала-Денк нь насанд хүрсэн эрэгтэйчүүдийн хөвчрөх үйл ажиллагааны хямралыг эмчлэх эм. Эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямрал гэдэг нь бэлгийн ажлын үед эр бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх юм. Тадалафил нь бэлгийн ажлын үед эр бэлэг эрхтний хөвчрөлийг сайжруулах ач үйлдэлтэй. Тадала-Денк бэлдмэлийн үйлчлэгч бодис тадалафил нь 5 типийн фосфодиэстераза ферментийг хориглогч бүлэгт хамаарагдана. Тадала-Денк нь бэлгийн сэрэл хөдөлхөд эр бэлэг эрхтний цусны судсыг суллаж цусны урсгалыг нэмэгдүүлнэ. Ингэснээр эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагаа нэмэгдэнэ. Хөвчрөх үйл ажиллагааны хямралгүй тохиолдолд Тадала-Денк бэлдмэлийн үйлдэл илрэхгүй. Тадала-Денк бэлдмэлийн үйлдэл илрэхэд бэлгийн сэрэл хөдөлгөх өдөөгч чухал гэдгийг анхаарах нь зүйтэй. Иймд та болон таны хамтрагч бэлгийн ажлын оршлыг хөвчрөх үйл ажиллагааны алдагдалгүй байх үеийнх шиг хийх шаардлагатай. Бэлдмэлийг эмч, эм зүйчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Өөртөө итгэлгүй бол эмч, эм зүйчээс давтан лавлана уу. Тадала-Денк нь эрэгтэйчүүдэд зориулсан ууж хэрэглэх бэлдмэл юм. Шахмалыг бүтнээр нь усаар даруулж залгина. Шахмалыг хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ. Зөвлөж буй эхлэх тун нь бэлгийн ажиллагааны өмнө 10 мг. Хэрэв эмчлэгч эмч танд 20 мг тунгаар хэрэглэхийг зөвлөсөн бол 10 мг бол бага тун юм. Тадала-Денк бэлдмэлийг бэлгийн ажлаас хамгийн багадаа 30 минутын өмнө ууна. Тадала-Денк шахмалын үйлдэл 36 цаг хүртэл үргэлжилж болзошгүй. Хоногт нэгээс олон удаа Тадал-Денк бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Тадала-Денк 20 мг бэлд Ууж хэрэглэх бүрхүүлтэй шахмал. Эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямралыг эмчлэх эм Үйлчлэгч бодис: Тадалафил Тадала-Денк бэлдмэл хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчид хандана уу. Бэлгийн ажил нь зүрхэнд нэмэлт ачаалал өгдөг тул зүрхний эмгэгтэй хүмүүс анхааралтай байна уу. Хэрэв та зүрхний эмгэгтэй бол эмчтэй зөвлөнө үү. Доорх эмгэгүүд танд илэрч буй бол бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү. Үүнд: Хадуур хэлбэрт эсийн цус багадалт Ясны чөмгийн хавдар Цусны цагаан эсийн хавдар Эр бэлэг эрхтний бүтцийн өөрчлөлт Элэгний хүнд хэлбэрийн эмгэг Бөөрний хүнд хэлбэрийн эмгэг Доорх тохиолдолд Тадала-Денк үр дүнтэй эсэх нь тодорхойгүй. Үүнд: Аарцгийн хөндийн мэс засал хийлгэсэн. Түрүү булчирхайг бүхлээр нь эсвэл хэсэгчилсэн тайрах мэс заслаар мэдрэл таслагдсан бол. Хэрэв таны нүдний хараа гэнэт муудах эсвэл огт харахгүй болох шинж илэрвэл Тадала-Денк бэлдмэл хэрэглэхийг зогсоож эмчид яаралтай хандана уу. Тадалафил хэрэглэх үед сонсгол гэнэт буурч байсан талаар тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь шууд хамааралтай гэдэг нь тодорхойгүй юм. Хэрэв таны сонсгол гэнэт буурах, алдагдах шинж илэрвэл эмчилгээг зогсоож эмчид яаралтай хандана уу. Тадала-Денк бэлдмэлийг эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй. Хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэх нь Тадала-Денк бэлдмэлийг 18 нас хүртэлх хүүхдэд хэрэглэхгүй.
