Эста 40мг №100 Эзомепразол
65,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-3,250₮
-6%-3,900₮
-8%-5,200₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Өдөрт нэг удаа тогтмол цагт хэрэглэнэ. Эмчилгээг хамгийн багадаа 14 хоног хийнэ.
Эзомепразол ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ дахилтаас сэргийлэх зорилгоор улаан хоолойн үрэвслийн эдгэрэлтийн дараах удаан хугацааны барих эмчилгээ ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдэгийн эмчилгээ, Helicobacter pylori-г устгах зорилгоор антибиотик эмчилгээний тохирсон дэглэмтэй хамт хэрэглэнэ.
Эзомепразол магнийн тригидрат 40 мг Эзомепразолтой тэнцэнэ.
Бэлдмэлийн найрлага дахь идэвхт болон бусад бодис, халагдсан бензимидазолд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно. Эмнэл зүйн судалгаанаас үзэхэд түгээмэл илэрсэн шинжүүдэд толгой өвдөх, хэвлийгээр өвдөх, гүйлгэх ба дотор муухайрах. Мөн бэлдмэлийн гаж нөлөө нь эмийн хэлбэр, хэрэглэх заалт, нас болон хүн ам зүйн байдлаас хамаарна.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-14 14:52:53
хеликод энэ эмийг бичиж өгсөн ч тасарсан гээд олдсонгүй өөр ямар нэгэн эмээр орлуулж ууж болох уу
Их эмч2025-01-14 15:07:02
Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглээрэй, өөр эмээр орлуулахаар бол заавал эмчлэгч эмчтэй зөвлөлдээрэй
Хэрэглэгч2025-01-14 14:44:47
хеликод энэ эмийг бичиж өгсөн ч тасарсан гээд олдсонгүй өөр ямар нэгэн эмээр орлуулж ууж болох уу
Их эмч2025-01-14 15:07:12
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-12-01 02:26:45
Хелико эмчлэхээр Эмч намайг эманера, денол 2-ийг хоолны өмнө , 2 антибиотекыг хоолны дараа уу гэсэн юм. Арай хямдаар нь Хеликогийн багц авсан юм. Багц дотор lansoprazole гэдэг эм байх юм. Энэ нь дээрх 2-ийн алийг нь орлож байгаа юм бол. Аль эмийг нь худалдаж авах вэ?
Их эмч2024-12-01 02:32:28
Сайн байна уу. Эманера нь лансопразолийг орлуулж байгаа
Хэрэглэгч2024-12-01 02:19:38
Хелико эмчлэхээр Эмч намайг эманера, денол 2-ийг хоолны өмнө , 2 антибиотекыг хоолны дараа уу гэсэн юм. Арай хямдаар нь Хеликогийн багц авсан юм. Багц дотор lansoprazole гэдэг эм байх юм. Энэ нь дээрх 2-ийн алийг нь орлож байгаа юм бол. Аль эмийг нь худалдаж авах вэ?
Их эмч2024-12-01 02:32:42
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-09-23 17:48:27
Хэр улаан ууж болдог вэ?
Их эмч2024-09-23 20:27:57
Сайн байна уу. 4-8 долоо хоног хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-04-30 23:06:36
Эмчилгээний үед ашигтай бактерийг ууж болох уу Хэдийд нь ууж болох вэ
Их эмч2024-04-30 23:28:57
Сайн байна уу. болноо эмчилгээ эхэлсэн өдөрөөс эхлээд ууна/өглөө өлөн элгэн дээрээ уугаарай
Хэрэглэгч2023-09-19 23:08:58
Ходоодны шарх, хеликобактерт өдрийн 2-оор 28 хоног уу гэсэн. Зөв биз дээ?
Их эмч2023-09-19 23:14:50
Сайн байна уу. Эмчийн бичиж өгсөн жорын дагуу уугаарай. Манайхаас үзлэг хийгээгүй, шинжилгээ хараагүй болоор эмчийн жорыг зөв, буруу гэж хэлэх боломжгүй.
Хэрэглэгч2022-11-21 10:12:28
Хэрэглэх заавар?
Их эмч2022-11-22 01:36:29
Сайн байна уу. Хэрэглэх тун, давтамж Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин: Насанд хүрэгчид: 20 мг ба 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 4-8 долоо хоног хэрэглэнэ. 12-17 насныхан: 20 мг эсвэл 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 8 долоо хоног хүртэл хэрэглэнэ. 1-11 насныхан: 10 мг эсвэл 20 мг тунгаар, хоногт 1 удаа, 8 долоо хоног хүртэл хэрэглэнэ. 1-12 сартай хүүхдэд: 2.5 мг, 5 мг, 10 мг тунгаар (биеийн жингээс хамаарна), хоногт 1 удаа, 6 долоо хоног хүртлэх хугацаагаар зөвхөн ходоод улаан хоолойн сөөргөөт үрэвслийн шалтгаант улаан хоолойн улайлт үрэвслийн үед хэрэглэнэ. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант шархлаа үүсэх эрсдэлийг бууруулах: 20 мг эсвэл 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 6 сар хэрэглэнэ. Helicobacter pylori-г устгах (гурвалсан эмчилгээ): Эзомепразол 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 10 хоног, Амоксициллин 1000 мг тунгаар, хоногт 2 удаа, 10 хоног, Кларитромицин 500 мг тунгаар, хоногт 2 удаа, 10 хоног хэрэглэнэ. 40 мг тунгаар, хоногт 2 удаа 12-с доош насны хүүхдэд: Эзомепразол шахмалыг 12-с доош насны хүүхдэдхэрэглэсэн баримт байхгүй байна. Хүүхдийн наснаас хамаарч Эзомепразолын зохимжтой байж болох бусад хэлбэрийг эмч эсвэл эм зүйчээс асууна уу. Дараах тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ. Элэгний хүнд эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийн тунг 20 мг-аас хэтрүүлж болохгүй.