Азитрон 100мг №6
15,600₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-780₮
-6%-936₮
-8%-1,248₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Хооллолтоос 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа 50 мл хүйтэн усанд найруулаад шууд ууж хэрэглэнэ.
Азитромицин агуулсан үрэвсэл нянгийн эсрэг бэлдмэл. Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ. Амьсгалын дээд зам ба чих хамар хоолойн халдвар: дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, амьсгалын доод замын халдварууд: бактерийн гаралтай уушигны ба гуурсан хоолойн үрэвсэл, арьс ба зөөлөн эдийн халдвар, шээс бэлгийн замын халдварууд, хеликобактераар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед хэрэглэнэ.
1 уутанд Азитромицин 100мг агуулагдана. Туслах бодис: Сахароз, маннитол, аспартам, гипромеллоз, натрийн карбоксиметилцеллюлоз, натрийн карбонат, силикон диоксид, нимбэг болон жүржийн амт үнэр орлуулагч тус тус агуулагдана.
Ходоодны хүчиллэгийг саармагжуулах эмтэй 2 цагийн зайтай хэрэглэнэ. Эмчилгээг зогсоосны дараа зарим өвчтөнд харшлын урвал илрэх ба энэ үед эмчийн хяналт дор тусгай эмчилгээ хийнэ. Уг бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүс, элэг бөөрний дутагдал, жирэмсэн, хөхүүл үед хориглоно. Мөн зүрхний хэм алдагдсан, элэг бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-08-24 17:52:53
200мг уу гэсэн юмаа 200 -100мл усанд найруулж уулгах уу
Их эмч2024-08-24 21:16:30
Сайн байна уу. сиропон хэлбэрээр үү
Хэрэглэгч2023-05-04 22:46:21
Эмчийн заавраар 11 сартай хүүхдэд зааврын дагуу найруулаад бага багаар өгтөл хүүхэд цагийн дараа бөөлжөөд байна. Заавал 2 дээш настай хүүхэд хэрэглэх байсан уу
Их эмч2023-05-04 23:42:15
Сайн байна уу. Та эмчдээ буцаж хандаад эмээ солиулна уу.