ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
RU

Реосорбилакт 400мл №1

37,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,875

Үнэ
35,625
Gold

-6%-2,250

Үнэ
35,250
Platinium

-8%-3,000

Үнэ
34,500

Тоо ширхэг :

Хоног (1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. 

Натрийн хлорид түр зуур цусны эзэлхүүнийг нэмэгдүүлээд цусны урсгалаас хурдан гадагшлах бөгөөд шээс хөөх үйлдлийг дэмжинэ. Хэрэглэх заалт реосорбилактыг гэмтэл, мэс засал, цус задрах шок, хордлогын шок, түлэгдлийн шок, хурц цус алдалт, түлэгдэл, дотоод хордлого ихтэй халдварт өвчин, элэгний архаг үрэвсэл сэдрэх, сепсис, мэс заслын өмнө өвчтөнийг бэлдэх, мэс заслын дараа, тромбозын үед артерийн болон венийн судасны цусны эргэлтийг сайжруулах, тромбофлебит, эндоартрит, Рейны өвчний үед  хэрэглэнэ.

Үйлчлэх бодис 1 мл уусмалд сорбитол 60,0 мг, лактат натри 19,0 мг, натрийн хлорид 6,0 мг, кальцийн хлорид дигидрат 0,1 мг, калийн хлорид 0,3 мг, магнийн хлорид гексагидрат 0,2 мг агуулагдана, туслах бодис тарианы ус.

Энэхүү бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг байх тохиолдолд хэрэглэхийг хориглоно,их хэмжээний шингэн судсаар юүлэхийг хориглосон үед буюу тархинд цус харвах, тромбэмболи, зүрх-судасны дутагдал, III зэргийн даралт ихсэх өвчин, ээнэгшил алдагдсан зүрхний гажиг, бөөрний дутагдал, усгүйжих, шээс багасах зэрэг тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Хаван, судас-мэдрэлийн судлын хавагнашил, биеийн халуун нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрч болно, даралт ихсэх эсвэл буурах, зүрх дэлсэх, амьсгал давхцах, хөхрөх зэрэг гаж нөлөө илэрч болно. Тархи-мэдрэлийн систем салгалах, чичрэх, толгой өвдөх, толгой эргэх, бие сулрах зэрэг зовиуриуд илэрч болно. Арьс, арьсны дайвар эрхтэний эмгэг арьсаар туурах, чонон хөрвөс, арьс загатнах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй, ходоод-гэдэсний хямрал бөөлжих, дотор муухайрах зовиур илэрч болно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-01-07 18:29:03

Сахартай хүн хэрэглэж болох уу

Их эмч2024-01-08 01:43:56

Сайн байна уу. Хориглох заалт. Энэхүү бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг байх тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Реосорбилактийг цусан дахь шүлт ихэссэн буюу алкалозын үед хэрэглэхгүй. Түүнчлэн, их хэмжээний шингэн судсаар юүлэхийг хориглосон үед буюу тархинд цус харвах, тромбэмболи, зүрх-судасны дутагдал, III зэргийн даралт ихсэх өвчин, ээнэгшил алдагдсан зүрхний гажиг, бөөрний дутагдал, усгүйжих, шээс багасах зэрэг тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Бусад эмтэй харилцан үйлчлэл болон бусад харилцан үйлчлэл. Бусад эмийг найруулахад болон бусад эмийг биед оруулахад дамжуулагч болгож хэрэглэхийг хориглоно. Хэрэглэх заалтын онцлог Энэхүү дуслыг хүчил-шүлтийн тэнцвэрийн үзүүлэлт, цусны эрдсийн агууламж, элэгний үйл ажиллагааны байдал, артерийн даралтыг хянасны дараа хэрэглэнэ. Цөсний чулуутай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Энэхүү дусал нь Сорбит агуулах тул фруктозын бодисийн солилцооны ховор төрлийн удамшлын өвчинтэй өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэгч2022-10-29 20:51:04

Бэлдмэлийг голлон ямар өвчинд хэрэглэвэл үр дүнтэй вэ

Их эмч2022-10-29 23:51:14

Сайн байна уу. Хэрэглэх заалт. Реосорбилактыг гэмтэл, мэс засал, цус задрах шок, хордлогын шок, түлэгдлийн шок, хурц цус алдалт, түлэгдэл, дотоод хордлого ихтэй халдварт өвчин, элэгний архаг үрэвсэл сэдрэх, сепсис, мэс заслын өмнө өвчтөнийг бэлдэх, мэс заслын дараа, тромбозын үед артерийн болон венийн судасны цусны эргэлтийг сайжруулах, тромбофлебит, эндоартрит, Рейны өвчний үед хэрэглэнэ. Хориглох заалт. Энэхүү бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг байх тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Реосорбилактийг цусан дахь шүлт ихэссэн буюу алкалозын үед хэрэглэхгүй. Түүнчлэн, их хэмжээний шингэн судсаар юүлэхийг хориглосон үед буюу тархинд цус харвах, тромбэмболи, зүрх-судасны дутагдал, III зэргийн даралт ихсэх өвчин, ээнэгшил алдагдсан зүрхний гажиг, бөөрний дутагдал, усгүйжих, шээс багасах зэрэг тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.