![](https://back.emonos.mn/media/product/01054241.png)
Анальгин 500мг №10
1,400₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-70₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-84₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-112₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдэд 250-500 мг-аар өдөрт 2-3 удаа, хэрх өвчний булчин болон үений хэлбэрийн үед 500-1000 мг-аар өдөрт 3 удаа тус тус уулгана. Насанд хүрэгсдийн нэг удаагийн уух дээд тун 1 г, хоногийнх 3 г байна. Хүүхдэд шахмалыг 5-10 мг/кг тунгаар хоногт 3-4 удаа уулгана.
Хэрх өвчин, хорей, халуурлын байдал, ханиад, томуу зэргийн үед хэрэглэхээс гадна мэдрүүлийн үрэвсэл ба өвдөлт, тухайлбал толгой өвдөх, миозит радикулит зэрэг өвчнүүдийн үед өвдөлт намдаах зорилгоор тус, тус хэрэглэнэ.
Үндсэн үйлчлэгч бодис метамизол натри 500 мг, туслах бодис цардуул, тальк, магнийн стеарат.
Цусны өвчин, биений юм өөрчлөгдсөн тохиолдлууд, жирэмсэн үе, хувь хүний зохимжгүй байдал зэргийн үед анальгин хэрэглэхийг хориглоно. Мөн хэрх өвчний хурцдалын үед хэрэглэхгүй. Анальгиныг хэрэглэж байхад лейкопени болох, арьсаар тууралт гарах, толгой өвдөх, толгой эргэх, чичрүүдэс хүрэх, халуурах зэрэг гаж нөлөө илэрч болно. Анальгины эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлж байхдаа үе үе цусыг шинжилж, цусны өөрчлөлтөнд хяналт тавьж байх шаардлагатай. 25°С-с дээшгүй хэмд, гэрлээс хамгаалсан, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-15 04:47:55
Шүд өвдхөд ууж болху 17настай
Их эмч2025-01-15 05:55:59
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2024-04-15 00:16:20
Зүрх өвдсөн үед ууж болох уу
Их эмч2024-04-15 08:40:30
Сайн байна уу. зүрхний өвдөлтөн өөр эм ууна та нарийн мэргэжлийн эмчид хандана уу
Хэрэглэгч2024-04-03 13:56:22
Шүд өвдөхөд яаж уух бэ шүдэнд хэр сайн бол
Их эмч2024-04-03 14:49:09
Сайн байна уу. хэдэн настай хүн хэрэглэх вэ
Хэрэглэгч2024-03-13 20:55:48
Hodood ovdoxd uuj bolxu
Их эмч2024-03-14 00:05:33
Сайн байна уу. ходоодонд сонгомол өвчин намдаах эмнүүд байгаа
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)