
ВДМ кит №4
12,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-600₮

-6%-720₮

-8%-960₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Флуконазолыг хоолны өмнө болон дараа 1 шахмалыг ууна. Азитромициныг хоолноос 1 цагийн өмнө эсвэл хооллосноос 2 цагийн дараа 1 шахмалыг ууна. Секнидазолыг хоолтой хамт 2 шахмалыг ууна.
VDM KIT бэлдмэл нь үтрээнээс хэвийн бус ялгадас гарах үеийн эмчилгээнд хэрэглэдэг 3 эмийн бүрдэл юм. Уг бэлдмэлийн эмчилгээг БЗХӨ-ний хамшинжийн менежментийн зарчим болгон хэрэглэхийг зөвлөдөг. Мөөгөнцрийн эсрэг Флуконазол, бактерийн эсрэг Азитромицин, трихомонадын эсрэг Секнидазол агуулна. Эмнэлзүйн онцлог шинж тэмдэг нь үтрээний салст бүрхүүл тод улаан өнгөтэй болох, шар эсвэл ногоон хөөсөрхөг, эвгүй үнэртэй ялгадас гарах зэрэг эмчилгээнд хэрэглэнэ.
Нэг ширхэг бүрхүүлгүй шахмалд Флуконазол 150 мг агуулагдана. Нэг ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалд усгүйжүүлсэн 1г азитромицинтэй тэнцүү хэмжээний азитромицин дигидрат агуулагдана. Нэг ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалд 1г секнидазол агуулагдана.
Ихэнх гаж нөлөө нь хөнгөн хэлбэрийн болон түр зуурынх байдаг. Суулгах, дотор муухайрах, амт өөрчлөгдөх, хоол боловсруулах замын хямрал илрэх, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх болон хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл тохиолдож болно. Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл нэн даруй эмчдээ мэдэгдээрэй. VDM KIT бэлдмэл флуконазол, азитромицин, секннидазол хэмээх 3 хими эмчилгээний бэлдмэл агуулдаг. Эдгээр 3 бэлдмэлийг нэг өдөр хамт хэрэглэхэд эмийн харилцан үйлчлэл үүсдэггүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-05-14 23:43:47
oor yamar torliin belgiin zamiin owchind uudag we
Их эмч2025-05-14 23:51:39
Сайн байна уу. Бэлгийн замын халварт өвчний үед эмчлэгч эмчин заавраар хэрэглэдэг эм.
Хэрэглэгч2025-04-25 17:14:38
hze irehbol emch bichij uguud oldohgui bhin
Их эмч2025-04-25 17:16:01
Сайн байна уу. одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна . цааш нь дамжууллаа.
Хэрэглэгч2025-04-11 06:46:52
Suuliin 2-g ni neg dor uuh yum yumuu
Их эмч2025-04-11 07:15:13
Сайн байна уу. monos.mn/product/41527
Хэрэглэгч2024-12-07 20:30:48
Sain bnuu emchin zaawraar bichuulsen bga odoo uuj bolohu
Их эмч2024-12-07 20:42:58
Сайн байна уу. Эмчийнхээ заалтаар хэрэглээрэй та
Хэрэглэгч2024-08-30 21:43:50
eregtei hun uuj bolhuu
Их эмч2024-08-30 22:18:15
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-05-10 19:35:11
Ene em bgaa yu
Их эмч2024-05-10 20:32:48
Сайн байна уу. байхгүй байгаа
Хэрэглэгч2024-05-10 19:35:05
Ene em bgaa yu
Их эмч2024-05-10 20:32:56
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-02-24 16:14:27
3uulangni 1 udur uuh uu
Их эмч2024-02-24 17:01:15
Сайн байна уу. Флуконазолыг хоолны өмнө болон дараа 1 шахмалыг ууна. Азитромициныг хоолноос 1 цагийн өмнө эсвэл хооллосноос 2 цагийн дараа 1 шахмалыг ууна. Секнидазолыг хоолтой хамт 2 шахмалыг ууна
Хэрэглэгч2023-07-21 15:49:55
Nuhur hamt uuj bolhuu?
Их эмч2023-07-22 01:01:54
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2022-04-22 01:44:20
sn bnu miniih edee garaad ewguu uner unerteed bgaamaa tgd tolgoin owdood zowiurtai bnldaa ene em butniig uuwal zuer bolhuu
Их эмч2022-04-23 11:52:44
Сайн байна уу. Эмчид үзүүлж зөвлөгөө аваарай
