ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Фесцетам №60

23,200

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,160

Үнэ
22,040
Gold

-6%-1,392

Үнэ
21,808
Platinium

-8%-1,856

Үнэ
21,344

Тоо ширхэг :

Номин Седар (4.35ш)Байршил харах
Монос Сансар колонк (4.58ш)Байршил харах
Монос УБ таун (0.2ш)Байршил харах
Монос Өнөр плаза (2.25ш)Байршил харах
Хоумланд (5ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (4.5ш)Байршил харах
Скай ресиденс-3 (5.09ш)Байршил харах
Хоног (5.75ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгчдийн хоногийн дундаж тун 1-2 капсул. Өвчний хүнд хөнгөний байдлаас шалтгаалан хоногт 1-3 капсулаар 1-3 сарын турш ууж хэрэглэнэ. 5-с дээш насны хүүхдийн хоногийн дундаж тун 1-2 капсул ба хоногт 1-2 удаа 3 сараас ихгүй хугацаагаар эмчилгээг үргэлжлүүлнэ. Хөнгөн болон дунд явцтай бөөрний дутагдлын үед (КК: 60мл/мин - аас бага) эмчилгээний тунг багасгах буюу тун хоорондын зайг холдуулах хэрэгтэй.

Фесцетам нь судас тэлэх ба ноотроп болон хүчилтөрөгчийн дутмагшлын эсрэг үйлдэлтэй бэлдмэл юм. Уг эмийн идэвхтэй нэгдлүүд нь тархины судасны эсэргүүцлийг багасган, цусны урсгалыг нэмэгдүүлж харилцан бие биеийн үйлчлэлийг хүчжүүлдэг. Тархины цусан хангамжийн дутагдал (тархины судасны хатуурал, ишеми болон цус харвалтаас үүдсэн харвалтын дараах эмчилгээ, тархины гэмтэл, янз бүрийн гаралтай тархины эмгэг, тархины гэмтлийн дараа), оюун санаа, ой тогтоолтын үйл ажиллагааны доройтол дагалдсан төв мэдрэлийн системийн эмгэгүүд (анхаарал ой тогтоолт, танин мэдэхүйн үйл ажиллагаа, сэтгэл ханамжийн доройтол), лабринтопати (дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, чих шуугих, нүдний чичирхийлэлт), меньерийн хам шинж, хөдөлгөөний өвчнөөс сэргийлэх (машин, онгоцонд суух үед толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих ба толгой эргэх) зорилгоор хэрэглэнэ.

Пирацетам 400мг, Циннаризин 25мг

Эмийн найрлагад орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн хүмүүст, элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил, бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил (Креатининий клиренс 20мл/минутаас бага үед), гентингтоний хорей, цус харвалтын үе, жирэмсэн ба хөхүүл үе, 5 хүртэлх насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-11 21:48:25

Хүүхэд өдрийн хэдээр уух вэ

Их эмч2025-04-11 21:59:34

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2025-03-12 09:12:19

Энэ эм бор шар капсултай байдаг уу?? Эсүүл дан цагаан байдаг уц

Их эмч2025-03-12 09:16:18

Сайн байна уу. Үйлдвэрлэгчээрээ өөо байж болно

Хэрэглэгч2025-02-11 23:24:26

6 сартай 8.900жин 70санж хүүхэд хэд хувааж хэрэглэх вэ

Их эмч2025-02-11 23:30:44

Сайн байна уу. Эмччлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-11-13 17:51:55

Энд жоргүй олгоно гэсэн байх юм салбар дээр очоод авах гэсэн чинь заавал жороор олгоно гэх юм яг яаж өгөхийн бэ

Их эмч2024-11-13 18:43:48

Сайн байна уу. Жороор олгоно

Хэрэглэгч2024-10-22 15:15:32

мигреньтэй хүн уухад нөлөөлөх үү?

Их эмч2024-10-22 15:50:44

Сайн байна уу. Тархины цусан хангамж сайжруулах зорилгоор ууж болно

Хэрэглэгч2024-10-11 22:10:05

Толгой амараадаг болов уу ?

Их эмч2024-10-11 22:17:42

Сайн байна уу. https://emonos.mn/product/33606

Хэрэглэгч2024-09-27 00:20:29

Sain bainuu tarhinii daralttai huuheded ugwul yah ve

Их эмч2024-09-27 00:23:16

Сайн байна уу. Хүүхдийн эмчийн зөвөлгөө аваарай

Хэрэглэгч2024-09-22 16:45:16

Жоргүй өгдөг үү

Их эмч2024-09-22 17:07:49

Сайн байна уу. Жоргүй өгнө.

Хэрэглэгч2024-08-29 08:14:08

Noirnii em bish ymu neg nasand hurdeggui huuhed 9uuval zuver uu

Их эмч2024-08-29 08:22:03

Сайн байна уу. хүүхдийн эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2024-07-16 21:11:45

3sartai huuhed uilanhaitai geed bichij ogsn .end 5nasnaas doosh ogch blhgui gej bhiin ymar uchirtain bol.

Их эмч2024-07-16 21:12:32

Сайн байна уу. Эмчлэгч эмчээсээ зөвөлгөө аваарай

Хэрэглэгч2024-06-26 21:15:40

Эзамонтой адилхан эмүү

Их эмч2024-06-26 21:25:09

Сайн байна уу. тйимээ адилхан

Хэрэглэгч2024-06-06 15:16:48

8 sartai huuhded yaj uguh ve

Их эмч2024-06-06 15:32:33

Сайн байна уу. 5 наснаас дээш хэрэглэнэ

Хэрэглэгч2024-06-03 17:02:37

Тун ихдэвэл яадаг вэ?

Их эмч2024-06-03 17:37:05

Сайн байна уу. Тун хэтрэлт: Фесцетам нь харьцангуй зохимж сайтай бэлдмэл бөгөөд тун хэтэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоохуйц ноцтой гаж нөлөөний тохиолдол ажиглагдаагүй. Шинж тэмдэг: Тун хэтэрсэн тохиолдолд гэдэс өвдөж болно. Хүүхдэд тун хэтрүүлэн хэрэглэхэд салгалах, нойргүйдэх, тайван биш болох, айдас төрөх, эйфор, ховор тохиолдолд хар дарах ба хий үзэгдэл илрэх зэрэг сэрэмтгий чанар давамгайлсан шинж илэрч болно.

Хэрэглэгч2024-03-27 17:27:54

Heden tsagt uuh estoi ve

Их эмч2024-03-27 20:46:24

Сайн байна уу. Та орой 20 цагт уугаарай.

Хэрэглэгч2023-11-14 18:10:58

Ene emnes 3shirhegiig uusan ymr gaj nuluutei bol

Их эмч2023-11-14 18:19:57

Сайн байна уу. Шинж тэмдэг: Тун хэтэрсэн тохиолдолд гэдэс өвдөж болно. Хүүхдэд тун хэтрүүлэн хэрэглэхэд салгалах, нойргүйдэх, тайван биш болох, айдас төрөх, эйфор, ховор тохиолдолд хар дарах ба хий үзэгдэл илрэх зэрэг сэрэмтгий чанар давамгайлсан шинж илэрч болно

Хэрэглэгч2023-11-14 18:10:55

Ene emnes 3shirhegiig uusan ymr gaj nuluutei bol

Их эмч2023-11-14 18:20:06

Сайн байна уу. Шинж тэмдэг: Тун хэтэрсэн тохиолдолд гэдэс өвдөж болно. Хүүхдэд тун хэтрүүлэн хэрэглэхэд салгалах, нойргүйдэх, тайван биш болох, айдас төрөх, эйфор, ховор тохиолдолд хар дарах ба хий үзэгдэл илрэх зэрэг сэрэмтгий чанар давамгайлсан шинж илэрч болно

Хэрэглэгч2023-10-13 20:20:12

Энэ фезам 2 адилхан уу эмч фезам уу гэсэн эмийн санч ийм эм өгсөн байх юма

Их эмч2023-10-13 20:23:08

Сайн байна уу. адилхан эм шүү

Хэрэглэгч2023-08-11 19:44:05

3сартай хөхүүл хүн ууж болохуу

Их эмч2023-08-11 21:18:27

Сайн байна уу. жирэмсэн ба хөхүүл үе, 5 хүртэлх насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.

Хэрэглэгч2023-08-11 19:44:00

3сартай хөхүүл хүн ууж болохуу

Их эмч2023-08-11 21:17:54

Сайн байна уу. жирэмсэн ба хөхүүл үе, 5 хүртэлх насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.

Хэрэглэгч2023-02-22 19:42:58

Кластер толгойн өвдөлт гэсэн оноштой хүн ууж,болохуу

Их эмч2023-02-23 06:15:48

Сайн байна уу. Шаардлагагүй.

Хэрэглэгч2023-01-05 11:06:28

hi ene emiig udur heder uuh we Тархины үйл ажиллагаа дэмжих ФЕСЦЕТАМ №60

Их эмч2023-01-06 14:57:28

Сайн байна уу.Эмчийн жорын дагуу ууна.

Хэрэглэгч2022-09-22 09:44:34

өдөрт хэдэн ширхэгээр уух вэ.

Их эмч2022-09-22 21:55:25

Сайн байна уу. Насанд хүрэгчдийн хоногийн дундаж тун 1-2 капсул. o Өвчний хүнд хөнгөний байдлаас шалтгаалан хоногт 1-3 капсулаар 1-3 сарын турш ууж хэрэглэнэ.

Их эмч2022-09-22 21:55:22

Сайн байна уу. Насанд хүрэгчдийн хоногийн дундаж тун 1-2 капсул. o Өвчний хүнд хөнгөний байдлаас шалтгаалан хоногт 1-3 капсулаар 1-3 сарын турш ууж хэрэглэнэ.

Хэрэглэгч2022-01-06 17:31:25

Эмчийн заавраар 1/4 хэмжээгээр 1 сар хүрч бга хүүхдэд өгч болохуу

Их эмч2022-01-06 17:44:41

Сайн байна уу. Эмчийн заалтаар бол өгч болно.