Herbion Новекс амброксоль 120ml
9,600₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-480₮
-6%-576₮
-8%-768₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Их хэмжээний шингэн хэрэглэсэн үед бэлдмэлийн цэр шингэлэх үйлдэл нь сайтар илэрдэг. Тиймээс эмчилгээний явцад их хэмжээний шингэн хэрэглэхийг зөвлөдөг. Сиропийг хоолны дараа хэмжээст аяганцараар ууна. 2 нас хүртэлх хүүхдэд 2.5мл хэмжээгээр өдөрт 2 удаа, 2-6 насны хүүхдэд 2.5мл хэмжээгээр өдөрт 3 удаа, 6-12 насны хүүхдэд 5мл хэмжээгээр өдөрт 2-3 удаа, насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд эхний 2-3 хоногт сиропийг 10мл хэмжээгээр өдөрт 3 удаа ууна.
Өтгөн цэр бүхий амьсгалын замын цочмог ба архаг өвчнүүд, цочмог ба архаг бронхит, уушгины үрэвсэл, уушгины архаг бөглөрөлтөт өвчин, цэр нь сайтар ялгарахгүй байгаа гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолой тэлэгдэх өвчний үед цэр шингэлж ховхлох үйлчилгээтэй.
Амброксол гидрохлорид 15мг
Фруктозын үл тэсвэрлэлт, жирэмсний эхний гурван сард, бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-02-18 23:48:50
6 настай хүүхэд ууж болрх уу эмнэлэгт хэвтээд гарсан одоо бронхомунал ууж бгаа одоо цээж нь хэржигнээд ханиалга намдахгүй бгаа
Их эмч2024-02-19 01:08:52
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2022-09-27 07:53:37
8 сартай жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2022-09-27 09:55:15
Сайн байна уу. Жирэмсэнд судалгаагүй
Их эмч2022-09-27 09:55:06
Сайн байна уу. Жирэмсэнд судалгаагүй
Хэрэглэгч2022-04-26 09:17:46
Сайн бна уу? Эмч 2нас 7сариай хүүхдэд маань бичиж өгсөн байх юм заалтан дээр нь 12с дээш насных гэсэн байх юм өгч болох уу?
Их эмч2022-04-27 10:10:18
Сайн байна уу. Найрлага нь ижил мл ээрээ өөр тул эмчийн заалтаар хэрэглэж болно. Насанд хүрэгчдийн 120 мл хүүхдийнх 90 мл байдаг