
Нифедипин 10мг №50
5,900₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-295₮

-6%-354₮

-8%-472₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Шахмалыг бага хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна. Эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед усан үзэмний шүүс хэрэглэхээс татгалзахыг зөвлөдөг. Шахмалыг хооронд нь 12 цагийн зайтай ууж хэрэглэхийг зөвлөдөг (6 цагаас дээш). Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Зүрхний бахын эсрэг болон цусны даралтын эсрэг нөлөө үзүүлнэ. Титмийн болон захын артерийн судас өргөсгөх, захын судасны ерөнхий эсэргүүцэл бууруулах, артерийн даралт буулгах үйлдэлтэй бөгөөд нифедипинийг удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд титэм судсанд шинээр атеросклерозын товруу үүсэхээс сэргийлдэг. Артерийн даралт ихсэлт, зүрхний ишеми,архаг тогтвортой зүрхний бах, судасны агчилтын улмаас үүссэн зүрхний бах (Принцметалийн зүрхний бах) зэрэгт хэрэглэнэ.
Идэвхтэй бодис 1 шахмал тус бүр 10 мг нифедипин агуулна. Туслах бодис лактоз моногидрат, төмсний цардуул, бичил талстат целлюлоз, повидон, натрийн лаурилсульфат, магнийн стеарат, гипромеллоз (гидроксипропилметилцеллюлоз), полисорбат 80, титаний диоксид (E171), полиэтилен гликол 6000, тальк, хинолин шар (E 104).
Эмийн бэлдмэлийг хүүхдэд хэрэглэхийг хориглоно. (18 нас-аас доош). Эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед жолоо барих болон осолтой техниктэй ажиллахаас татгалзах хэрэгтэй. Зүрх-судасны системийн эмгэгшлүүд зүрхний хэм олшрох, тахикарди; давтамж ихсэх, таталт үргэлжлэх хугацаа, эсвэл зүрхний бах өвчтэй хүнд эмчилгээний эхэн үед шинж тэмдэг хүндрэх, мэдрэлийн системийн талаас илрэх эмгэгшлүүд толгой өвдөх, толгой эргэх, ядрах, сульдах, парастези, сэтгэл хөдлөл ихсэх, нойрны алдагдал, ходоод, гэдэсний системийн талаас илрэх эмгэгшлүүд өтгөн хатах, суулгах, дотор муухайрах, хэвлийн хөндийн өвдөлт, ам хатах, гэдэс дүүрэх, бөөлжих зэрэг шинж илэрч болно
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-09-20 16:46:15
Нифедипин даралтад уудаг юм.Их удаан уусан болохоор солимоор байна.Ижил үйлчилгээтэй ямар эмээр солих вэ
Их эмч2024-09-20 16:55:27
Сайн байна уу
Хэрэглэгч2024-09-20 16:43:15
Элгэнд хавдар үүсгэдэг үү.Нифедипин
Их эмч2024-09-20 16:56:02
Сайн байна уу. элгэнд хавдар үүсгэнэ гэсэн гаж нөлөө бүртгэгдээгүй байна
Хэрэглэгч2023-09-13 07:19:27
2 dawhraar uuj bolhuu
Их эмч2023-09-13 08:09:11
Сайн байна уу. даралт нь хэдтэй байгаа вэ
Хэрэглэгч2023-09-11 20:14:38
Гаж нөлөө байгаа юу
Их эмч2023-09-12 01:41:08
Сайн байна уу. Ямар гаж нөлөө илэрч болох вэ? Эмчилгээний эхний үед толгой өвдөх, арьс улайх, халуу оргих /улайлт, эритромелали/ шинж тэмдгүүд түр хугацаанд илэрдэг. Заримдаа зүрхний цохилт хурдсах, зүрх дэлсэх, судас тэлэгдсэний улмаас хөлд хаван үүсэх, толгой эргэх, ядарч сульдах, гар хөл бадайрах, цусны даралт хэвийн хэмжээнээс буурах шинж тэмдгүүд илэрч болно.
Хэрэглэгч2023-03-27 14:34:27
3 долоо хоногтой жирэмсэн хүн ууж болоху
Их эмч2023-03-28 02:05:12
Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2023-03-23 11:42:33
хэрэглэх заавар
Их эмч2023-03-24 09:06:50
Сайн байна уу. өдөрт 1 удаа ууна.
