
Кено орал паста 1мг 3гр
8,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-400₮

-6%-480₮

-8%-640₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Кено орал пастыг цэвэр нойтон хөвөнд шингээж, эмгэгтэй хэсэгт нимгэн хальс үүстэл, үрэлгүйгээр зөөлөн түрхэж хэрэглэнэ. Эмчийн заавраар хоолны дараа өдөрт 2-3 удаа, шаардлагатай тохиолдолд унтах үед хэрэглэнэ.
Триамцинолоны ацетонид нь нийлэг аргаар гарган авсан фторжуулсан кортикостероид бөгөөд үрэвслийн эсрэг, загатнаа намдаах ба харшлын эсрэг үйлдэлтэй бэлдмэл юм. Триамцинолоны ацетонид амны салстын мөөгөнцрийн хурц ба архаг эмгэгшилийг эмчлэх, эмгэгшилийг дарангуйлах буюу эдгэрэлтийг сайжруулах үйлдэл үзүүлнэ. Кено орал паст бэлдмэлийг амны хөндийн салстын үрэвсэл, шархлаат гэмтлийн улмаас үүссэн шинж тэмдгийг түр зуур арилгах болон нэмэлт эмчилгээнд хэрэглэдэг.
Кено орал пастын нэг грамм тутамд 1.0 мг Триамцинолоны ацетонид агуулагддаг.
Кено орал паст нь кортикостероидыг агуулдаг бөгөөд амны хөндий ба хоолойн бактерийн, мөөгөнцөрийн болон вирусийн халдвартай өвчтөн хийгээд уг бэлдмэлийн найрлагад аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй. Бэлдмэлийг хэрэглэх явцад системийн нөлөө бараг илрэхгүй боловч харин бие сулрах, толгой эргэх зэрэг ямар нэгэн хэвийн бус шинж илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Хэрэв эмчилгээ эхэлснээс хойш 7 хоногийн хугацаанд эдгэрэлтийн явц сайжрахгүй бол амны хөндийн эмгэгшилийн шалтгааныг цаашид шинжлэн тодруулах шаардлагатай. Хэрэв хэсэг газрын цочрол мэдрэгшил үүсвэл бэлдмэлийн хэрэглээг зогсоох хэрэгтэй. Зөвлөмжийн дагуу хэрэглэхэд системийн нөлөө бараг илэрдэггүй. гэхдээ хэсэг газарт хэрэглэх кортикостероидыг хэт удаан хугацааны туршид хэрэглэвэл бас системийн нөлөө илрэх боломжтой.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-06-06 23:03:28
2настай хүүхдэд хэл дээр идээтээ зүйл гарсан юу маа түрхэж болох болуу
Их эмч2025-06-06 23:07:40
Сайн байна уу. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2025-06-06 23:02:22
2настай хүүхдэд хэл дээр идээтээ зүйл гарсан юу маа түрхэж болох болуу
Их эмч2025-06-06 23:07:30
Сайн байна уу. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2025-03-17 01:39:38
helnii uzuur deer tsagaan ym gartsn ymaa turhej boloh bol uu
Их эмч2025-03-17 08:13:47
Сайн байна уу. үрэвслийн эсрэг, загатнаа намдаах ба харшлын эсрэг үйлдэлтэй бэлдмэл юм. Триамцинолоны ацетонид амны салстын мөөгөнцрийн хурц ба архаг эмгэгшилийг эмчлэх, эмгэгшилийг дарангуйлах буюу эдгэрэлтийг сайжруулах үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэгч2025-02-11 10:49:42
4сар гарантай хүүхдэд түрхэж болох болов уу?
Их эмч2025-02-11 12:29:41
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-10-24 21:07:14
Энэ тосыг шүүстэй тууралтанд түрхэж болох уу?
Их эмч2024-10-24 22:18:29
Сайн байна уу. юуны тууралт вэ
Хэрэглэгч2024-10-23 16:32:54
Энэ гормонтой тос уу?
Их эмч2024-10-23 17:35:13
Сайн байна уу. ороогүй
Хэрэглэгч2024-10-01 22:37:56
hi 6 sartaid tvrxej bolxuu
Их эмч2024-10-02 01:14:23
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-06-14 18:46:35
Сайн бну кено өтгөн түрхэлгийг kamistad baby тэ хавсарч түрхэж болдог уу
Их эмч2024-06-14 20:22:49
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-03-29 19:02:31
хомхойнд түрхэхүү
Их эмч2024-03-29 20:23:13
Сайн байна уу. Кено орал паст бэлдмэлийг амны хөндийн салстын үрэвсэл, шархлаат гэмтлийн улмаас үүссэн шинж тэмдгийг түр зуур арилгах болон нэмэлт эмчилгээнд хэрэглэдэг. ацикловер тосыг хомхойнд түрхэнэ
Хэрэглэгч2024-03-29 19:01:57
хомхойнд түрхэхүү
Их эмч2024-03-29 20:23:19
Сайн байна уу. Кено орал паст бэлдмэлийг амны хөндийн салстын үрэвсэл, шархлаат гэмтлийн улмаас үүссэн шинж тэмдгийг түр зуур арилгах болон нэмэлт эмчилгээнд хэрэглэдэг. ацикловер тосыг хомхойнд түрхэнэ
Хэрэглэгч2024-02-20 01:37:18
батагны шархан дээр түрхэж болох уу?
Их эмч2024-02-20 01:59:21
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2024-02-20 01:37:00
батагны шархан дээр түрхэж болох уу?
Их эмч2024-02-20 01:59:12
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-12-07 22:00:15
2 настай хүүхдэд бичиж өгсөн юм аа аман дотор нь түрхэж бга зүгээр үү залгихад
Их эмч2023-12-08 04:22:43
Сайн байна уу. Нимгэн түрхэх тул маш бага хэмжээ нь амтагдаж болно. Хэт ихээр залгиж болохгүй.
