ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

АЦЦ 600мг 3г №6

24,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,200

Үнэ
22,800
Gold

-6%-1,440

Үнэ
22,560
Platinium

-8%-1,920

Үнэ
22,080

Тоо ширхэг :

Хоног (0.2ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

1 уут бэлдмэлийг хоногт 1 удаа (хоногт 600мг ацетилцистеин) хэрэглэнэ. Хэрэглэх арга: Ууж хэрэглэнэ. 1 уут бэлдмэл нь 1 удаагийн хэрэглээнд зориулсан байна. 1 уут бэлдмэлийг шууд хэлэн дээр асгах ба залгина. Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг нь шүлсний ялгаралтыг идэвжүүлэх ба ингэснээр тэрээр амархан залгигдах бөгөөд түүнийг усаар даруулахгүй хэрэглэж болно. Нунтгийг залгихын өмнө зажилж болохгүй. Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг нь ханиалгын рефлекс багассан өвчтөнд (өндөр настай болон бие султай өвчтөн) зориулагдсан байна.

АЦЦ АКТИВ нь өтгөн цэрийг шингэрүүлж түүнийг амьсгалын замаас ялгарахыг нь нөхцөлдүүлдэг цэр шингэлэх эм. АКТИВ  бэлдмэлийг насанд хүрэгсдэд ялгарахад бэрхшээлтэй болон өтгөн цэр дагалдсан амьсгалын замын цочмог ба архаг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд цочмог ба архаг бронхит,  бөглөрөлт бронхит, бронхиолит, бронхоэктаз, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, бронхын багтраа, түүнчлэн муковисцидоз, синусит, дунд чихний үрэвсэл орно.

Үйлчлэгч бодис: ацетилцистеин. 1 уутанд (1,6г нунтаг) 600мг ацетилцистеин агуулагдана.

Одоог хүртэл ацетилцистеины ууж хэрэглэдэг хэлбэрийг хэрэглэсний улмаас үүссэн тун хэтэрсэн хордлогын тохиолдол ажиглагдаагүй. Ацетилцистеиныг хоногт 11,6г тунгаар 3 сарын турш хэрэглэхэд ямар нэгэн хүнд явцтай гаж нөлөө илрээгүй. Тун хэтрэлтийн үед хоол боловсруулах замын зүгээс дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч болно. Хүүхдийн амьдралын эхний жилд шүүрэл хэт ихсэх эрсдэлтэй. Шаардлагатай үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-03-29 14:00:33

АЦЦ 600мг sandoz усанд найруулж биш шууд хуурайгаар нь уудаг гэж өгсөн. Ингэж хэрэглэх нь зөв үү?

Их эмч2024-03-29 14:53:50

Сайн байна уу. Ацц 600 нь 3 төрөл байгаа, энэ төрлийг усанд найруулж ууна.

Хэрэглэгч2023-12-28 10:50:03

Уусны дараа муудсан өндөг идсэн юм шиг амтагдаад байх юм? хугацаа нь 03/24 гэсэн байна. Уусны дараа гарч болох гаж нөлөө мөн үү?

Их эмч2023-12-28 12:48:11

Сайн байна уу. таны идэж ууж байгаа юмтай холбоотой байж магадгүй бүтээгдэхүүн лемоны амттай байдаг

Хэрэглэгч2023-12-28 10:49:49

Уусны дараа муудсан өндөг идсэн юм шиг амтагдаад байх юм? хугацаа нь 03/24 гэсэн байна. Уусны дараа гарч болох гаж нөлөө мөн үү?

Их эмч2023-12-28 12:48:24

Сайн байна уу. таны идэж ууж байгаа юмтай холбоотой байж магадгүй бүтээгдэхүүн лемоны амттай байдаг

Хэрэглэгч2023-10-23 10:02:55

Хөхүүл хүн хэрэглэж болох уу

Их эмч2023-10-23 10:06:00

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглээрэй.

Хэрэглэгч2022-05-20 09:08:15

хэрэглэх заавар?

Их эмч2022-05-20 10:49:49

Сайн байна уу. Насанд хүрэгчид өдөрт нэг удаа бага зэргийн усанд найруулж ууна.