

Карсил макс 110мг №30
36,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,800₮

-6%-2,160₮

-8%-2,880₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд болон өсвөр үеийнхэнд 1 капсулаар хоногт 2-3 удаа ууж хэрэглэнэ.
Карсил Макс нь “Silybum marianum буюу Толбот Бударгана” ургамлын үрнээс гарган авсан найрлагандаа идэвхтэй бодис силимариныг агуулсан эмийн бэлдмэл юм. Силимарин нь элэгний гэмтсэн эсийн фосфолипид болон уургийн нийлэгжилтийг идэвхжүүлэн чөлөөт язгууруудтай (хэт исэлдэлтийн эсрэг үйлдэл) холбогдон эсийн мембраныг бэхжүүлэх замаар эсийг сөрөг нөлөөнөөс хамгаалан түүний нөхөн сэргэхэд туслана. Силимариныг элэгний архаг үрэвсэлт өвчин, элэгний цирроз болон хорт бодисын нөлөөгөөр элэг гэмтсэн үед (эм, архийг удаан хугацаагаар хэрэглэснээс шалтгаалсан буюу архаг хордлого гэх мэт.) бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд нэмэлт болгон хэрэглэнэ.
Силимарин 110 мг
Хэрэв та уг эмийн бэлдмэлийн идэвхтэй бодис Толбот бударгана болон найрлаганд буй аль нэгэн туслах бодист харшилтай (хэт мэдрэгшсэн) бол хэрэглэж болохгүй . Хэрэв та жирэмсэн буюу жирэмсэлсэн байж болзошгүй, эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа бол энэхүү эмийг хэрэглэхийн өмнө эмч буюу эм зүйчдээ хэлэн зөвлөгөө аваарай. Ховор тохиолдолд суулгалт үүсч болзошгүй. Маш ховор тохиолдолд загатнах, арьсаар тууралт гарах буюу анафилаксийн шок үүсэх (амьсгал бачимдах болон толгой эргэх зэрэг харшилын хүнд хэлбэрийн урвал) зэрэг харшилын урвал илэрч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-21 17:10:39
Энэ эм байна уу
Их эмч2025-04-21 17:38:46
Сайн байна уу. байгаа хүргэлтээр авах бол дугаараа үлдээнэ үү
Хэрэглэгч2025-04-07 21:09:59
Байнга архинымсонирхолтой хүн хэрэглэж болох уу
Их эмч2025-04-07 21:22:34
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2024-08-02 13:37:10
ene tsewer silimarin gdg ne munu?
Их эмч2024-08-02 13:50:29
Сайн байна уу. 1 капсулдаа силимарин 110мг агуулсан.
