ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Вим мед /Ванкэйр лак- хумсны мөөгөнцөрийн эсрэг түрхлэг

39,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,950

Үнэ
37,050
Gold

-6%-2,340

Үнэ
36,660
Platinium

-8%-3,120

Үнэ
35,880

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Гар юмуу хөлөө сайтар угааж хатаасны дараа өдөр нэг удаа түрхэнэ. Хумсыг бүхэлд нь түрхэх бөгөөд, хумсны эргэн тойрны 5мм орчим арьсанд түрхэнэ. 30 секунд орчим хатаана. Багадаа 6 цаг түрхсэн газраа угаахгүй байх ёстой учир унтахын өмнө түрхвэл зохимжтой. Түрхлэгийг зөвхөн усаар угааж арилгана. Хэрэв түрхсэний дараа санамсаргүй усаар угаачихсан бол дахиж түрхээрэй. Мөөгөнцөртсөн хумсыг бүрэн гүйцэт эдгэх буюу, эрүүл хумс ургатал түрхэнэ. Ойролцоогоор гарын хумс 6 сар, хөлийн хумс 9-12 сар түрхэж байж эрүүл хумс ургана. Хэрэв үр дүн байхгүй эсвэл мөөгөнцөртэй хэсэг илүү томорвол эмч болон эм зүйчид хандана уу. Ойролцоогоор 4 долоо хоногийн дараанаас үр нөлөө нь мэдрэгдэнэ.

Хумсны мөөгөнцрийн түрхлэг.    Анхаарах зүйл: 1. Дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно. 1) Тухайн бүтээгдэхүүний найрлагаас харшилдаг хүмүүс 2) 18-аас доош насныхан (эмнэлзүйн туршилт хангалттай хийгдээгүй болно) 2. Дараах хүмүүс хэрэглэхийн тулд эмч болон эм зүйчээс зөвлөгөө аваарай. 1) Жирэмсэн эмэгтэйчүүд. Жирэмсэн эмэгтэйчүүдэд аюулгүй байдал хангагдаагүй. Амьтны судалгаанд ургийн хөгжилд шууд болон шууд бус нөлөө үзүүлээгүй боловч төрсний дараах хөгжлийн нөлөөллийн талаарх урт хугацааны мэдээлэл байхгүй. 2) Хөхүүл эхчүүд. Циклопирокс нь хөхний сүүгээр дамжсан эсэх нь тодорхойгүй байна. 3. Дараах тохиолдолд хэрэглээг шууд зогсоож эмчид хандаарай. 1) Хэрэглэх явцад харшлын шинж тэмдэг илэрвэл хэрэглээг шууд зогсооно.

Cyclopyrox 80mg/g

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-06-24 00:38:28

Гар хөлний хумс мөөгөнцөртөөд арьснаасаа хөндийрсөн тохиолдолд хэр үр дүнтэй бэ

Их эмч2025-06-24 00:57:23

Сайн байна уу. Хэрэглэж болно.

Хэрэглэгч2025-05-01 21:52:57

насны хязгаар бий юу 6настай хүүхэд хэрэглэж болох уу

Их эмч2025-05-01 22:32:46

Сайн байна уу.хүүхдэд эмийн заавраар хэрэглэж болно.

Хэрэглэгч2024-06-12 20:34:16

Нилээн удсан хумсны мөөгөнцөрт үр дүнтэй юу

Их эмч2024-06-13 02:06:29

Сайн байна уу.хэрэглэж болно