

Хоросол 200
800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-40₮

-6%-48₮

-8%-64₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Нэг уут бэлдмэлийг 200 мл буцалгасан бүлээн усанд уусгаж хэрэглэнэ. Нярай болон бага насны хүүхдэд уусмалыг цэвэр аяга болон халбага, сироп эмийн дусаагуураар олгоно (хүүхдийн угжны саванд олгохгүй). 12-оос доош насны хүүхэд 50-100 мл-ээр 3-5 мин зайтай уулгана. Хөнгөн явцтай суулгалтын үед хоногт 40-50 мл/кг, дунд зэргийн явцтай суулгалтын үед хоногт 75 мл/кг-аар ууна. Нярай болон бага насны хүүхдэд 4-6 цагийн турш 1 цайны халбагаар 2-3 минутын зайтай уулгана. Энэ үед хөхөөр сайн хооллох хэрэгтэй. Хөхний сүү уух боломжгүй нярай болон бага насны хүүхдэд цэвэр усыг нэмэлтээр бага багаар өгнө. Эмчилгээний эхний үед бие махбод усгүйжсэн байдаг тул бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэнэ.
Суулгалтын үеийн хөнгөн ба дунд зэргийн явцтай шингэн алдалтын үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Цочмог суулгалтын улмаас усгүйжсэн буюу ус-давсны тэнцвэрт байдал алдагдсан эмгэгийн үед хэрэглэнэ.
Нэг уут бэлдмэл нь натрийн хлорид 0.52 г, калийн хлорид 0.3 г, натрийн цитрат 0.58 г, глюкоз 2.7 г тус тус агуулна.
Бэлдмэлийг халуунаар нь хэрэглэхгүй. Уутны бүрэн бүтэн байдал алдагдсан, хугацаа дууссан, өнгө хувирсан бэлдмэлийг хэрэглэхгүй. Бөөлжиж байгаа үед 5-10 минут хүлээгээд дараа нь бага багаар олон дахин дуустал нь уулгана. - Бэлтгэсэн уусмалыг 24 цагаас дээш хугацаагаар хадгалахгүй ба шаардлагатай үед дахин шинээр бэлтгэж хэрэглэнэ. Суулгаж байгаа үед хоол болон шингэн сайн уулгах шаардлагатай бөгөөд суулгалтын дараа нэмэлт хоол өгнө. Хөхөөр хооллож буй хүүхдийг суулгалтын явцад дор хаяж 3 цаг тутам хөхүүлнэ. Суулгалтын турш хөөрүүлсэн сүү болон бусад уух шингэнийг 3 цаг тутам өгнө. Суулгалт тогтохгүй 2 өдөр үргэлжлэх буюу биеийн байдал хүндэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Гаж нөлөө: Бэлдмэлийг нэг дор хэт ихээр уух үед бөөлжих тохиолдол гардаг тул бага багаар олон дахин дуустал нь уулгах нь бие махбодид сайн шингэж эмчилгээий үр дүнг сайжруулж, бөөлжилтийг зогсоодог.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-07-30 02:41:28
Сайн байна уу 1нас 5сартай хүүхэд яж хэрэглэх вээ өдөртөө 3 удаа өтгөн гарсан шөнөдөө 3-4 бөөлжсөн
Их эмч2024-07-30 02:46:59
Сайн байна уу. эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2024-07-21 13:17:22
Сайн байна уу. Шөнөөс эхлээд ходоод хүчтэй базалж хатгуулж өвдсөн. Өглөө сэрээд 2 гүйлгэсэн. Юм идэхээр ходоод хүчтэй өвдөөд , ус уухаар огиулаад байгаа. Ямар эм хэрэглэвэл зүгээр вэ. Одоогоор эмнэлэгт үзүүлэх боломжгүй газар явж байгаа. Хорсол уух зүгээр үү
Их эмч2024-07-21 13:42:09
Сайн байна уу. Шингэн нөхөх зорилгоор ууж болно
Хэрэглэгч2024-05-14 16:28:28
Neg shirheg n 500 ymu
Их эмч2024-05-14 16:41:51
Сайн байна уу. тиймээ
Хэрэглэгч2024-04-04 09:55:41
Цөс цэвэрлэх гээд магни сульфат бичиж өгсийн тэгээд эмийн сангаас авсан чинь хоросол өгсийн байх юм ижижл үйлчилгээтэй юу хоросолыг гүйлгэхэд уудаг биздээ
Их эмч2024-04-04 11:30:38
Сайн байна уу. . хоросол гэсэн бичигтэй бол цөс туулгахгүй
Хэрэглэгч2023-12-20 02:45:30
3сартай хүүхдэд болох уу? Өглөө өдөр өгөх ёстой юу шөнөжингөө өгч болох уу
Их эмч2023-12-20 03:41:32
Сайн байна уу. Хүүхдийн кг жингээс хамаарч өгөх шингэний хэмжээг тооцдог.
Хэрэглэгч2023-10-21 23:39:08
SAHARTAI HUN HEREGLJ BOLOH UUU
Их эмч2023-10-22 10:03:01
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-10-21 23:39:07
SAHARTAI HUN HEREGLJ BOLOH UUU
Их эмч2023-10-22 10:03:07
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-10-13 10:58:05
Жирэмсэн 3 сартай хүн хэрэглэж болох уу? Бага зэрэг гүйлгээд бгаа юмаа
Их эмч2023-10-13 14:06:06
Сайн байна уу. Бэлдмэлийг халуунаар нь хэрэглэхгүй. Уутны бүрэн бүтэн байдал алдагдсан, хугацаа дууссан, өнгө хувирсан бэлдмэлийг хэрэглэхгүй. Бөөлжиж байгаа үед 5-10 минут хүлээгээд дараа нь бага багаар олон дахин дуустал нь уулгана. - Бэлтгэсэн уусмалыг 24 цагаас дээш хугацаагаар хадгалахгүй ба шаардлагатай үед дахин шинээр бэлтгэж хэрэглэнэ. Суулгаж байгаа үед хоол болон шингэн сайн уулгах шаардлагатай бөгөөд суулгалтын дараа нэмэлт хоол өгнө. Хөхөөр хооллож буй хүүхдийг суулгалтын явцад дор хаяж 3 цаг тутам хөхүүлнэ. Суулгалтын турш хөөрүүлсэн сүү болон бусад уух шингэнийг 3 цаг тутам өгнө. Суулгалт тогтохгүй 2 өдөр үргэлжлэх буюу биеийн байдал хүндэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Гаж нөлөө: Бэлдмэлийг нэг дор хэт ихээр уух үед бөөлжих тохиолдол гардаг тул бага багаар олон дахин дуустал нь уулгах нь бие махбодид сайн шингэж эмчилгээий үр дүнг сайжруулж, бөөлжилтийг зогсоодог.
Хэрэглэгч2023-09-15 18:12:08
Нэг ширхэг уут нь 550₮ юм уу?
Их эмч2023-09-16 01:52:52
Сайн байна уу. тийм ээ
Хэрэглэгч2023-08-24 16:18:23
12 настай хүүхэд ойрд гэдэс базалж өвдөөд байна хоросол уулгавал зүгээр болохуу
Их эмч2023-08-24 16:20:15
Сайн байна уу. эмчид үзүүлээрэй.
Хэрэглэгч2023-08-24 16:18:11
12 настай хүүхэд ойрд гэдэс базалж өвдөөд байна хоросол уулгавал зүгээр болохуу
Их эмч2023-08-24 16:19:48
Сайн байна уу. Эмчид үзүүлэх хэрэгтэй шүү
Хэрэглэгч2023-07-31 13:21:43
7 сартай хүүхдэд цайртай хамт хэрэглэхдээ яаж хэрэглэх вэ?
Их эмч2023-07-31 13:58:34
Сайн байна уу. 200мл усанд найруулаад ууж чадах хэмжээгээр бага багаар өгнө.
Хэрэглэгч2023-03-16 08:13:44
Хэрхэн хэрэнлэх вэ
Их эмч2023-03-17 01:14:35
Сайн байна уу. Нэг уут бэлдмэлийг 200 мл буцалгасан бүлээн усанд уусгаж хэрэглэнэ. Нярай болон бага насны хүүхдэд уусмалыг цэвэр аяга болон халбага, сироп эмийн дусаагуураар олгоно (хүүхдийн угжны саванд олгохгүй). 12-оос доош насны хүүхэд 50-100 мл-ээр 3-5 мин зайтай уулгана. Хөнгөн явцтай суулгалтын үед хоногт 40-50 мл/кг, дунд зэргийн явцтай суулгалтын үед хоногт 75 мл/кг-аар ууна. Нярай болон бага насны хүүхдэд 4-6 цагийн турш 1 цайны халбагаар 2-3 минутын зайтай уулгана. Энэ үед хөхөөр сайн хооллох хэрэгтэй. Хөхний сүү уух боломжгүй нярай болон бага насны хүүхдэд цэвэр усыг нэмэлтээр бага багаар өгнө. Эмчилгээний эхний үед бие махбод усгүйжсэн байдаг тул бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-03-16 08:13:41
Хэрхэн хэрэнлэх вэ
Их эмч2023-03-17 01:14:44
Сайн байна уу. Нэг уут бэлдмэлийг 200 мл буцалгасан бүлээн усанд уусгаж хэрэглэнэ. Нярай болон бага насны хүүхдэд уусмалыг цэвэр аяга болон халбага, сироп эмийн дусаагуураар олгоно (хүүхдийн угжны саванд олгохгүй). 12-оос доош насны хүүхэд 50-100 мл-ээр 3-5 мин зайтай уулгана. Хөнгөн явцтай суулгалтын үед хоногт 40-50 мл/кг, дунд зэргийн явцтай суулгалтын үед хоногт 75 мл/кг-аар ууна. Нярай болон бага насны хүүхдэд 4-6 цагийн турш 1 цайны халбагаар 2-3 минутын зайтай уулгана. Энэ үед хөхөөр сайн хооллох хэрэгтэй. Хөхний сүү уух боломжгүй нярай болон бага насны хүүхдэд цэвэр усыг нэмэлтээр бага багаар өгнө. Эмчилгээний эхний үед бие махбод усгүйжсэн байдаг тул бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэнэ.
