Витагрипп +Zn 20гр №10 цайртай
12,500₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-625₮
-6%-750₮
-8%-1,000₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд 1 уут буюу 20 г бэлдмэлийг 200 мл халуун усанд уусгаж, хоолны дараа өдөрт 1-2 уутыг ууж хэрэглэнэ.
Цайрын болон аскорбины хүчлийн дутагдал, түүний улмаас үүсэх өвчний цогц эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: ханиад, халдварт өвчнүүдийн үед, дархлаа бууралтыг дагалдсан өвчнүүд, цус алдалт (умайн, уушги, хамар, цацрагийн өвчтэй), цус шингэлэх эм хэт ихээр ууснаас цусны судасны нэвчилт эмзэг байдал нэмэгдэх, элэгний өвчин (гепатит А, архаг гепатит, элэгний хатуурал), жирэмсэн эмэгтэйчүүдийн нефропати, удаан хугацаагаар эдгэрдэггүй шарх, ясны хугарал, дистрофи, холбогч эдийн гэмтэл (ревматоид артрит, системийн чонон хөрвөс, арьсны түгээмэл хатууралт өвчин), нүүрс ус, өөх тосны солилцооны эмгэг, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал, аддисоны өвчин зэрэг эмгэгийн үед болон түрүү булчирхайн булчирхайн гипофункци, атеросклероз зэргийн үед хэрэглэнэ
1 уут бэлдмэл нь чацаргана жимс болон аскорбины хүчил 1000 мг, цайр 5 мг тус тус агуулна.
Хоол боловсруулах замын салст бүрхэвчийг цочроох, диспепси, дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, суулгалт, ходоод агших мөн бусад эрхтэн тогтолцооны гаж нөлөө илэрч болно. Бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Мөн цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин, бөөр чулуужих, хүнд хэлбэрийн бөөрний дутагдал, фенилкетонуритай эмчлүүлэгчид хэрэглэхийг хориглоно. Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй тул оройн цагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Цусны бүлэгнэлт нэмэгдсэн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Аскорбины хүчлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь түүний өөрийн бодисын солилцоог хурдасгах бөгөөд үүний үр дүнд эмчилгээг зогсоосны дараа парадоксаль гиповитаминоз үүсч болно Аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй. Аскорбины хүчлийн шимэгдэлт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, энтерит, ходоодны шүүрэл дарангуйлагдах үед өөрчлөгдөж болно. Жирэмсэн үеийн судалгаа хийгдээгүй ба зөвхөн эмчийн заавраар эхэд үзүүлэх ашиг тус нь урагт нөлөөлөх болзошгүй эрсдэлээс их гэж үзсэн тохиолдолд хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-01-27 15:11:20
Uurt oir salbaraas avch bolohuu
Их эмч2024-01-27 15:28:14
Сайн байна уу. emonos салбараар хөнгөлөлттэй
Хэрэглэгч2024-01-27 12:17:41
Uurt bairlah monos emiin sangaas ochij avah bolomjtoi yu
Их эмч2024-01-27 13:22:32
Сайн байна уу. зөвхөн имоносын салбаруудаар явагдаж байгаа
Хэрэглэгч2023-12-04 02:29:52
Sain baina uu hden tsagin zaitai heregleh ve
Их эмч2023-12-04 03:04:12
Сайн байна уу. Насанд хүрэгсэд 1 уут буюу 20 г бэлдмэлийг 200 мл халуун усанд уусгаж, хоолны дараа өдөрт 1-2 уутыг ууж хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-12-04 02:29:50
Sain baina uu hden tsagin zaitai heregleh ve
Их эмч2023-12-04 03:04:00
Сайн байна уу. Насанд хүрэгсэд 1 уут буюу 20 г бэлдмэлийг 200 мл халуун усанд уусгаж, хоолны дараа өдөрт 1-2 уутыг ууж хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-12-02 21:17:31
Кавинтон 10мг байхгүй үед түүнийг орлуулах ижил үйлчилгээтэй ямар эм байж болох вэ?
Их эмч2023-12-03 01:58:24
Сайн байна уу. Эмийг бичиж өгсөн эмчээс зөвөлгөө аваарай.
Хэрэглэгч2023-11-27 19:01:41
Эвика гэж эм байгаа юу
Их эмч2023-11-27 20:17:39
Сайн байна уу. Байгаа
Хэрэглэгч2023-11-24 21:36:28
Colestop юуний эм бэ
Их эмч2023-11-25 00:42:48
Сайн байна уу. Аторвастатин буюу холестерин бууруулах эм.
Хэрэглэгч2023-10-25 19:53:57
Жирэмсэн хүн хэрэглэж болох уу?
Их эмч2023-10-25 20:00:43
Сайн байна уу. хориглох заалт байхгүй ээ
Хэрэглэгч2023-03-30 21:12:09
Zadlahad sonin uner unerteed bn
Их эмч2023-03-31 08:43:02
Сайн байна уу. Та аль салбараас авсан бэ? Салбар дээр очоод шалгуулж болно.
Хэрэглэгч2022-04-03 22:33:40
1 нас 5 сартай хүүхдэд өгч болох уу
Их эмч2022-04-03 22:35:36
Сайн байна уу. 1000 мг витамин с агуулсан тул таллаад өгч болно.