![](https://back.emonos.mn/media/product/%D0%A6%D0%B5%D1%82%D1%80%D0%B8%D0%BD%D0%BE%D0%B1%D1%88%D0%B0%D1%85%D0%BC10%D0%BC%D0%B3N100.jpg)
Цетриноб 10мг №10
1,950₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-97.5₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-117₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-156₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд хоногт 10 мг тунгаар хэрэглэнэ. Хоногийн дээд тун 20 мг болно. 6-12 сар 2.5 мг, 1-2 насанд 3.3 мг, 2-6 насанд 5 мг, 6-с дээш насанд 10 мг-аар өдөрт 1 удаа хэрэглэнэ.
Улирлын илрэлтэй хамрын салстын харшилт үрэвсэлд цетиризинийг насанд хүрэгсэд болон 2-оос дээш настай хүүхдийн улирлын илрэлтэй хамрын салстын харшилд үрэвслийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнийг хэрэглэхэд найтаах, нус гоожих, хамар ба нүд загаднах, нулимс гоожих болон нүд улайх шинжүүд амархан арилдаг. Мөн бусад харшлын шалтгаант бүх төрлийн өвчний үед эмчийн заасан тунгаар хэрэглэж болно.
Цетиризин дигидрохлорид 10мг агуулагдана.
Бэлдмэлийн найрлагад орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Жирэмсэн үе хэрэглэхийг хориглоно. Эмийн найрлаганд буй идэвхит бодис нь хөхний сүүгээр ялгарах тул хөхүүл эхэд хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-15 22:03:33
11сартай 2,5мг , 1ш эмийг хэд хуваах вэ?
Их эмч2024-11-15 22:08:59
Сайн байна уу. 06-12сартай хүүхдэд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ
Хэрэглэгч2024-11-15 22:01:36
11сартай хүүхэд 2,5мг ууна гэсэн байна. 1ш бондгор эмийг хэд хувааж өгөх вэ?
Их эмч2024-11-15 22:26:56
Сайн байна уу. 4хуваасны 1-р өгнө
Хэрэглэгч2024-08-31 20:51:07
Хөхүүл 3сартай өчигдөр эмч бичиж өгсөн юм аа ууж болох уу? Заалт дээрээ болохгүй гэсэн байна
Их эмч2024-08-31 21:33:58
Сайн байна уу. Эмлэгч эмчээсээ зөвөлгөө аваарай
Хэрэглэгч2024-08-26 15:26:04
Сайн байна уу? Энэ эмийг ханиалга намдаан гэу бичиж өгсөн юм 1ой 11сартай хүүхдэд
Их эмч2024-08-26 16:02:14
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-08-26 09:11:56
Нойр хүргэх үү
Их эмч2024-08-26 09:30:05
Сайн байна уу. Цетиризин хэрэглэсэн зарим өвчтөнд нойрмоглол үүсч байсан нь бүртгэгдсэн тул түүнийг жолоо барих, машин техниктэй харьцах үед хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой байх шаардлагатай.
Хэрэглэгч2024-05-02 13:15:51
2 nastai huuhuud uuj boloh uu
Их эмч2024-05-02 15:07:54
Сайн байна уу. Тун ба хэрэглэх арга: Насанд хүрэгсэд хоногт 10 мг тунгаар хэрэглэнэ. Хоногийн дээд тун 20 мг болно. 6-12 сар 2.5 мг 1-2 насанд 3.3 мг 2-6 насанд 5 мг 6-с дээш насанд 10 мг-аар өдөрт 1 удаа хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-04-23 21:25:15
Сайн байна уу? 10 сартай хүүхдэд эмч бичиж өгсөн юм аа ханиад хүрээд ууж болох юм болцуу? Уувал яаж уух вэ ?
Их эмч2024-04-23 22:05:22
Сайн байна уу. эмчийн заавраар ууна
Хэрэглэгч2021-11-18 23:44:08
Х
Их эмч2021-11-19 13:36:19
Сайн байна уу. Хөхүүл харшилтай ээжүүд ургамлын харшилдаа өдөрт 1 ш ээр 1-2 удаа ууж болно.
Хэрэглэгч2021-11-18 23:43:51
Хөхүүл ээж хэргэлж болхуу бас нүд загатнаад халуун ногооны харшилд ууж болхуу
Их эмч2021-11-19 13:36:05
Сайн байна уу. Хөхүүл харшилтай ээжүүд ургамлын харшилдаа өдөрт 1 ш ээр 1-2 удаа ууж болно.
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)