МИГ 200мг/5мл 100мл (4%)
19,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-950₮
-6%-1,140₮
-8%-1,520₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хүүхэд болон өсвөр үеийнхэнд хэрэглэхэд МИГ 4% хөвмөл бэлдмэлийн тун биеийн жингээс хамаарах ба нэг удаагийн тун нь хоногийн хамгийн дээд нийт тун буюу 30мг/кг жинд 7-10мг/кг байна. Эмийн бэлдмэлийг 6-аас доошгүй цагийн завсарлагатай хэрэглэнэ.Зөвлөмжит тунг хэтрүүлж болохгүй.
Хөвмөл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй эмийн бэлдмэл (стероид бус бүтэцтэй үрэвсэлийн эсрэг эмийн бэлдмэл, СБҮЭБ) юм.Хөнгөн болон дунд зэргийн өвдөлт, Халууралт зэрэгт хэрэглэнэ.
1 мл хөвмөлд 40мг ибупрофен агуулагдана. Туслах үйлдэлтэй бодис:Натрийн бензоат; усгүйжүүлсэн нимбэгний хүчил; натрийн цитрат; натрийн сахарин; натрийн хлорид; гипромеллоз; ксантаны камедь; мальтитын сироп; глицерин (Е422); тауматин (Е957), гүзээлзгэний үнэр оруулагч, (байгалийн үнэртүүлэгчтэй ижил бодис, эрдэнэшишийн мальтодекстрин, триэтилцитрат (Е1505), пропиленгликоль (Е1520) болон бензилын спирт), цэвэршүүлсэн ус агуулдаг.
Эхний удаа бэлдмэлийг нээснээс хойш 30°C-аас дээшгүй хэмд хадгална. Флаконыг нээснээс хойш бэлдмэл 6 сарын турш тогтвортой байдаг. дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсролтын алдагдал, хэвлийгээр өвдөх, хар баас, цустай бөөлжих, шархлаат стоматит (амны салстын үрэвсэл ба шалбархай), гэдэсний талын хямрал,
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-13 17:29:56
Хэрхэн хэрэглэх вэ? Усаар даруулж уух уу найруулж уудаг уу яаж уудаг вэ
Их эмч2024-12-13 17:43:14
Сайн байна уу. Шууд ууж хэрэглэнэ Хэрэглэхийн өмнө флаконтай хөвмөлийг сайтар сэгсэрнэ. 2. Флаконыг нээхийн тулд таглаан дээр дараад сумаар заасан чиглэлийн дагуу эргүүлнэ. 3. Нээгдсэн амсарт тугнах зориулалттай тариурыг оруулна. 4. Тариурыг байрлуулаад флаконыг ёроолыг нь дээш харуулж тариурын пүршийг гадна тэмдэглэгээ хүртэл болгоожтой татаж соруулна. 5. Флаконыг буцааж ёроолыг нь доош харуулж тариурыг болгоомжтой эргүүлж гаргана. 6. Хөвмөлийг уулгахын тулд тариурын үзүүрийг хүүхдийн аманд оруулж пүршийг зөөлөн шахаж хөвмөлийг гаргана. Та хүүхдийнхээ залгих давтамжинд хөвмөл шахах хурдаа тааруулан уулгаарай.
Хэрэглэгч2024-12-09 15:42:40
200мг/5мл Миг эмийн эмч 1 настай буюу 10200гр жинтэй хүүхдэд нэг удаа уулгахал 5мл уулга гэж бичиж өгсөн. Хоногт 15мл болох юм байна. Эмийн тайбар дээр 100мг эмийг 10кг-15кг жинтй хүүхдэд 2.5мл хоног 7.5мл уулгана гэсэн байх юм. Эмчийн заавраар уулгах уу?
Их эмч2024-12-09 15:56:11
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ үү
Хэрэглэгч2024-11-25 18:21:34
Хоолой нь идээлсэн халуураад байгаа 11 настай хүүхдэд өгч болох уу
Их эмч2024-11-25 20:10:46
Сайн байна уу. Болноо хүүхдийн кг жинд тааруулан өгнө.
Хэрэглэгч2024-11-10 06:00:26
Сайн бна уу 11сартай хүүхдэд 5мг өг гэсэн өгсөн боловч 3 цаг болоод л буцаад халуураад байх юм яах ёстой юм болоо дахин өгөх ёстой юу?
Их эмч2024-11-10 06:50:47
Сайн байна уу. 8 цагаар уулгана
Хэрэглэгч2024-10-22 16:40:30
Haniadand ugch bldg ymu? Emch bchj ugsun ym haniadnii zaalt bhgui bh ym
Их эмч2024-10-22 16:57:25
Сайн байна уу. Хөвмөл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй эмийн бэлдмэл (стероид бус бүтэцтэй үрэвсэлийн эсрэг эмийн бэлдмэл, СБҮЭБ) юм.Хөнгөн болон дунд зэргийн өвдөлт, Халууралт зэрэгт хэрэглэнэ.
Их эмч2024-10-22 16:56:23
Сайн байна уу. Халуун бууруулах, өвдөлт намдаахаар хэрэглэж болно
Хэрэглэгч2024-07-20 22:00:44
Сайн байна уу. 1,5 сартай хүүхдэд хэдээр өгөх вэ?
Их эмч2024-07-20 22:16:16
Сайн байна уу. 2,5 мл өгч болно
Хэрэглэгч2024-06-09 15:42:58
Сайн байна уу? Нойрны эм байгаа юу энэ эмэнд?
Их эмч2024-06-09 16:29:40
Сайн байна уу. Байхгүй ээ.
Хэрэглэгч2024-05-04 18:03:15
2сартай нярайд хэр хэмжээгээр өгөх вэ
Их эмч2024-05-04 20:53:51
Сайн байна уу. МИГ 2% хөвмөлийг 5кг (6 сартай)-аас 29 кг (9 настай) жинтэй хүүхдийн эмчилгээнд хэрэглэх зориулалттай.
Хэрэглэгч2024-02-23 01:11:23
Сайн байна уу найруулсан миг хэр хугацаанд хүчинтэй байдаг вэ хуурай сэрүүн газар хадгалсан
Их эмч2024-02-23 03:20:11
Сайн байна уу. Цаасан хайрцаг болон флакон дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг заана. Энэхүү эмийн бэлдмэлийг хадгалах тусгай нөхцөл шаардлагагүй. Эхний удаа бэлдмэлийг нээснээс хойш 30°C-аас дээшгүй хэмд хадгална. Флаконыг нээснээс хойш бэлдмэл 6 сарын турш тогтвортой байдаг.
Хэрэглэгч2023-12-18 17:34:11
10 sartai huuhed yaj uuh we
Их эмч2023-12-18 19:28:41
Сайн байна уу. эмчийн зааврын дагуу хэрэглэнэ
Хэрэглэгч2023-11-09 05:18:03
Сайн бна уу. 19кг жинтэй хүүхдэд хэдэн мг өгөх вэ
Их эмч2023-11-09 05:40:05
Сайн байна уу. Нэг удаагийн тун 150 мг ибупрофен (3,75 мл хөвмөлтэй дүйцнэ).
Хэрэглэгч2023-10-12 16:46:55
жирэмсэн хүн хэрэглэж болох уу?
Их эмч2023-10-12 16:53:44
Сайн байна уу. Жирэмсэн, хөхүүл үе болон жирэмсэн болсон байж болзошгүй, эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй үед уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эмнэлгийн ажилтанд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрэглэгч2023-09-27 23:25:03
12kg jintei huuhded hedeer tatah u?oi 2sartaiq
Их эмч2023-09-28 00:20:27
Сайн байна уу. нэг удаад 2,5 мл-р татна. Хамгийн багадаа 8 цагийн зайтай уулгана. Өөр халуун бууруулах өвдөлт намдаах эмтэй хамт хэрэглэхгүй.
Хэрэглэгч2022-05-15 00:30:07
Энийг 6 сартай хүүхдэд яаж өгөх вэ
Их эмч2022-05-15 09:19:36
Сайн байна уу. Кг жингээсээ хамаарна . 2.5-3.5 мл ээр татаж 8 цагийн зайтай өгнө
Хэрэглэгч2021-12-07 00:30:40
хэрэглэх зааврыг нь өгөөч
Их эмч2021-12-30 21:33:33
Сайн байна уу. .