ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Ковид Ag түргэвчилсэн оношлуур /Хамар залгиур/

16,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-825

Үнэ
15,675
Gold

-6%-990

Үнэ
15,510
Platinium

-8%-1,320

Үнэ
15,180

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Ариун бамбарыг шинжлүүлэгчийн хамрын нүхээр оруулан хамар залгиурын арын хананы гадаргуугаар хэд хэдэн удаа эргүүлэн арчиж авна. Арчдас авсан бамбарыг ялгагч буфер бүхий тюбенд хийгээд арчдасны бамбарыг тюбнээс буцааж авахдаа бамбараас шингэнийг бүрэн авах зорилгоор тюбийг чимхэж бамбарыг сугалж авна. Хошуу бүхий тюбетэй сорьцноос 3 дуслыг жаазан оношлуурын сорьцын нүхэнд дусаана. Хариуг 15-30 минутанд уншиж дүгнэнэ. 30 минутаас хойш хариуг дүгнэхгүй. Энэ нь хуурамч эерэг хариу өгөх эрсдэлтэй.

Хүний хамар залгиурт SARSCov 2-ын өвөрмөц антигений чанарын аргаар илрүүлэх иммунохромотографийн түргэвчилсэн оношлуур юм. SARSCov 2 энэ халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн өвчтнүүдэд энэ халдварыг эрт үед нь оношлох зорилгоор хийгдэх бөгөөд энэхүү шинжилгээг мэргэшсэн эрүүл мэндийн ажилтан болон лабораторийн мэргэжилтнүүд хийнэ. Энэхүү оношилгоог эрт үеийн илрүүлэг шинжилгээнд хэрэглэгдэнэ. Сургагдсан эрүүл мэндийн мэрэгжилтнүүд шинжилгээг хийж хариунд дүн шинжилгээ хийнэ. Энэ шинжилгээний үр дүн нь дангаараа оношийн үндэслэл болохгүй, заавал баталгаажуулах шинжилгээг шаардана.

Оношлуурын цомгийг дахин давтан хэрэглэхгүй. Оношлуурын бүрэн бүтэн байдал алдагдсан болон гэмтсэн оношлуурыг хэрэглэхийг хориглоно. Шаардлагатай халдваргүйжүүлэгч бодисыг хэрэглэнэ. Бүх сорьцыг халдвартай материал гэж үзэж харьцана. Бүх шинжлэгдэхүүн, хэрэглэсэн материалыг биологийн аюултай хог хаягдлын журмыг баримтлан устгана.

Асуулт хариулт

Хэрэглэгч2023-02-28 16:40:30

В.с дох тэмбүү тест байна уу

Их эмч2023-02-28 22:08:20

Сайн байна уу. уучлаарай байхгүй

Хэрэглэгч2021-10-23 12:44:48

Хариу нь яг аль нь юм бол С T 2н аль сөрөг юм бол

Их эмч2021-10-23 12:58:58

Сайн байна уу. C дээр зураас гарвал СӨРӨГ Т дээр дээр зураас гарвал эерэг / зөвхөн Т дээр зураас гараад С дээр зураас гарахгүй бол алдаатай гэсэн үг/