ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Витагрипп 20гр 1ш +Zn

1,020

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-51

Үнэ
969
Gold

-6%-61.2

Үнэ
958.8
Platinium

-8%-81.6

Үнэ
938.4

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгсэд 1 уут буюу 20 г бэлдмэлийг 200 мл халуун усанд уусгаж, хоолны дараа өдөрт 1-2 уутыг ууж хэрэглэнэ.

Цайрын болон аскорбины хүчлийн дутагдал, түүний улмаас үүсэх өвчний цогц эмчилгээнд хэрэглэнэ. Ханиад, халдварт өвчнүүдийн үед, дархлаа бууралтыг дагалдсан өвчнүүд, цус алдалт (умайн, уушги, хамар, цацрагийн өвчтэй), цус шингэлэх эм хэт ихээр ууснаас цусны судасны нэвчилт эмзэг байдал нэмэгдэх, элэгний өвчин (гепатит А, архаг гепатит, элэгний хатуурал), жирэмсэн эмэгтэйчүүдийн нефропати,  удаан хугацаагаар эдгэрдэггүй шарх, ясны хугарал, дистрофи, холбогч эдийн гэмтэл (ревматоид артрит, системийн чонон хөрвөс,  арьсны түгээмэл хатууралт өвчин), нүүрс ус, өөх тосны солилцооны эмгэг,  дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал, аддисоны өвчин, түрүү булчирхайн булчирхайн гипофункци;
Атеросклероз

1 уут бэлдмэл нь Чацаргана жимс, Аскорбины хүчил 1000 мг, цайр 5 мг тус тус агуулна.

Хоол боловсруулах замын салст бүрхэвчийг цочроох, диспепси, дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, суулгалт, ходоод агших мөн бусад эрхтэн тогтолцооны гаж нөлөө илэрч болно. Бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Мөн цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин, бөөр чулуужих, хүнд хэлбэрийн  бөөрний дутагдал, фенилкетонуритай эмчлүүлэгчид хэрэглэхийг хориглоно. Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй тул оройн цагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Цусны бүлэгнэлт нэмэгдсэн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Аскорбины хүчлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь түүний өөрийн бодисын солилцоог хурдасгах бөгөөд үүний үр дүнд эмчилгээг зогсоосны дараа парадоксаль гиповитаминоз үүсч болно. Аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй. Аскорбины хүчлийн шимэгдэлт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, энтерит, ходоодны шүүрэл дарангуйлагдах үед өөрчлөгдөж болно. Жирэмсэн үеийн судалгаа хийгдээгүй ба зөвхөн эмчийн заавраар эхэд үзүүлэх ашиг тус нь урагт нөлөөлөх болзошгүй эрсдэлээс их гэж үзсэн тохиолдолд хэрэглэнэ. 

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй