ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Гентамицин 80мг/2мл №10

3,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-150

Үнэ
2,850
Gold

-6%-180

Үнэ
2,820
Platinium

-8%-240

Үнэ
2,760

Тоо ширхэг :

Номин Седар (0.3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг өвчний явцаас хамааран эмчлэгч эмч тогтооно

Гентамициныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдвар болон шээсний замын халдварууд (шээсний замын хүндрэлгүй халдварт хэрэглэх заалтгүй), системийн халдварууд ялангуяа үжил, перитонит, яс, зөөлөн эдийн халдварууд, остеомиелит, зөөлөн эдийн шарх,  түлэнхийн халдварууд, амьсгалын замын халдварууд, уушигны хатгалгаа зэргийн эмчилгээнд хэрэглэнэ.

Гентамицин сульфат 2 мл агуулсан туншил бүрд гентамицин 80 мг \ 2 мл агуулна.
 

Гентамициныг аминогликозидуудын бүлгийн антибиотикууд, натрийн метасульфитад харшлын урвал илэрдэг өгүүлэмжтэй бол хэрэглэхийг хориглоно. Мөн гентамициныг жирэмсэн үед хэрэглэхгүй. Аминогликозидын бүлэг, гентамициныг удаан хугацаанд хэрэглэснээр чих, бөөр хордуулах эрсдэлтэй тул аминд аюултай халдваруудаас бусад үед хэрэглэхэд тохиромжтой биш юм. Сийвэн дэх тунгийн дээд агууламж судсаар хэрэглэхэд шууд нэмэгдэх ба булчинд тарьснаас хойш 1-4 цагийн дараа 10μг\мл-с хэтэрвэл  хортой байж болох тул зайлсхийх хэрэгтэй. Сийвэн дэх  тогтмол (дараагийн тунгийн өмнө) хэмжээ 2 μг\мл-с ихсэх нь гентамицин сульфат хуримтлагдан хордлого үүсгэж болзошгүй юм. Аюулгүй байдал эмчилгээний үйлдлийг хангахын тулд сийвэн дэх дээд болон тогтмол хэмжээг хянах ёстой. Мөн сийвэнгийн креатинины клиренсын түвшинг тогтмол тодорхойлох нь зүйтэй. Хордлогын түвшин гентамициныг бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хэрэглэснээр ихсэх хандлагатай.

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй