
Calmio псориазын эсрэг тос 30гр
42,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,100₮

-6%-2,520₮

-8%-3,360₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Арьсны тууралтад хэсэгт түрхэж хэрэглэнэ. Биеийн тууралтат хэсэгт өдөрт нэг удаа түрхэж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 4 долоо хоног. Эмчилгээг дууссаны дараа ээлж эмчилгээг хийх бол эмчид хандана. Тосон түрхлэгийг хэрэглэхдээ өдөрт 15г, долоо хоногт 100г-аас хэтрүүлж болохгүй.
Калмио нь даавар агуулсан тос хэдий ч витамин Д-ийн уламжлал буюу кальципотриол агуулсан гэдгээр бусад дааврын тоснуудаас ялгаатай тосон түрхлэг юм. Кальципотриол нь арьсны хэт ургалтыг зогсоож хэвийн нөхөн төлжилтийг нь зохицуулна. Бетаметазон нь арьсны үрэвслийг зохицуулж улайх, хавдах, загатнах зовиурыг арилгаж, арьсны цочромтгой байдлыг багасгах нөлөөтэй. Калмио тосны үр дүн 7 хоногт шууд гарах бөгөөд тосоо 7-28 хоног түрхэж хэрэглэнэ. Таны арьс, псориазны хэлбэрээс хамаарч хэд хоног түрхэхийг эмч зөвлөх болно.
1г дахь агууламж Кальципотриол моногидрат (Витамин Д-ын аналоги) 52.2мкг, Бетаметазон пропионат 0.643мкг
Найрлага дах үндсэн үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг өвчтөнд, кальцийн бодисын солилцооны алдагдалтай өвчтөнд, идээт цэврүүнцэрт хайрс үлд, дуслан хэлбэртэй хайрст үлд, улаарсан хайрст үлд, бөөр болон элэгний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд, нярайд, нүүр болон нүдний хэсэгт, ил шарх болон салстад, нянгаар үүсгэгдсэн арьсны халдвар (арьсны сүрьеэ, тэмбүү гэх мэт), мөөгөнцөрийн халдвар (кандидоз, цахлай үлд гэх мэт), вирусын халдвар (Herpes zoster, салхин цэцэг гэх мэт), амьтнаас гаралтай халдвар (хамуу, хачиг) үед, хөлдөлт, түлэнхийн шарханд хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-25 12:35:03
экземд түрхвэл хэр үр дүнтэй вэ?
Их эмч2024-11-25 12:44:03
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2022-10-26 22:22:21
20 гаруй жил гармоны тос түрхсэн одоо энэтос хэр нөлөөлөх бол нийт талбай 80%
Их эмч2022-10-26 22:24:02
Сайн байна уу. Арьсны эмчээс зөвлөгөө аваарай
Их эмч2022-10-26 22:24:01
Сайн байна уу. Арьсны эмчээс зөвлөгөө аваарай
