
Ацикловер-Белмед 200мг №20
5,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-250₮

-6%-300₮

-8%-400₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Энгийн херпес вирүсийн халдвар нэг удаагийн тун 1 шахмал (200 мг ацикловир)ыг хоногт 5 удаа 4 цагийн зайтай хэрэглэнэ. Хүнд хэлбэрээс урьдчилан сэргийлэх ба бэлэг эрхтэний олон дахилтат энгийн херпес вирүсийн халдвар дархлааны талаас эрүүл өвчтөнд нэг удаагийн тун нь 1 шахмал (200 мг ацикловир)-ыг 6 цагийн зайтай, хоногт 4 удаа хэрэглэнэ.
Энгийн херпес вирүсээр (ЭХВ) үүсгэгдсэн арьс ба салст бүрхүүл, бэлэг эрхтэний дахилтат херпесийн халдварын (нярайн ЭХВ-ийн халдвар ба дархлаа дарангуйлагдсан хүүхдийн ЭХВ-ийн хүнд хэлбэрийн халдвар үүнд хамаарахгүй) эмчилгээнд хэрэглэх бэлдмэл юм
Үндсэн бодис ацикливир 200мг. Бусад бодис бичил талст целлюлоз, натрийн гликолат, поведон К 25, цахиурын коллоид ангидроз, магнийн стеарат, эрдэнэшишийн цардуул.
Олонтаа илрэх гаж нөлөө:толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хэвлийгээр өвдөх, арьс загатнах, тууралт гарах, нарны туяанд хэт мэдрэгших, хааяа илрэх, чонон хөрвөс, ядрах, халуурах, ацикловир хэрэглэснээр үс ихээр унасан нь мэдээлэгдсэн ч холбоотой эсэх нь тодорхойгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-25 10:35:32
Жирэмсэн 38-39 нед ууж болох уу хомхой долоосон
Их эмч2024-12-25 10:37:02
Сайн байна уу. Хяналтын эмчдээ үзүүлэн зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2024-09-11 23:13:14
ханиадны эм мөн үү
Их эмч2024-09-12 02:57:23
Сайн байна уу. херпес вирусийн халдварын үед хэрэглэнэ
Хэрэглэгч2024-02-24 17:45:16
Энэ эмийг хоолны дараа уухуу?
Их эмч2024-02-24 20:48:07
Сайн байна уу. Хоолтой хамааралгүй хэрэглэж болно.
Хэрэглэгч2023-12-13 19:04:29
Ханиад хүрсэн 2настай хүүхэдэд хэдэн мл өдрийн хэдээр яаж уулгах бэ
Их эмч2023-12-13 21:53:09
Сайн байна уу. . Эмч эмийн тунг өвчний явцаас хамаарч тогтооно
