Аскорбины хүчил 2г уусмал бэлтгэх нунтаг эм
2,450₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-122.5₮
-6%-147₮
-8%-196₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Цэвэршүүлсэн эсвэл урьдчилан буцалгаж хөргөсөн 50 мл орчим усыг флаконтой эмэн дээр нэмнэ. Нунтгийг бүрэн уустал сайтар сэгсэрч уусгаад 100 мл хэмжээс хүртэл усаа нэмж сайтар холино.
- Насанд хүрэгсэд: 15 мл-ээр (хоолны халбага) өдөрт 3 удаа
- 1-12 настай хүүхэд: 5 мл-ээр (цайны халбага) өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Эм судлалын үйлдэл: Аскорбины хүчил нь антиоксидант шинж чанартай. Энэ нь олон биохимийн урвалд устөрөгчийн ионы (H+) тээвэрлэлтийг зохицуулж, 3 атомт нүүрстөрөгчийн хүчлийн глюкозын хэрэглээг сайжруулж, тетрагидрофолийн хүчил үүсэх, эд эсийн нөхөн төлжилт, стероид гормон, коллаген, проколлаген, карнитин, серотонин гидроксилжих процесст оролцдог.
Эс хоорондын бодисын коллоид төлөв байдал, хялгасан судасны хэвийн нэвчилтийг дэмждэг. Энэ нь протеолитик ферментийг идэвхжүүлж, үнэрт амин хүчил, пигмент, холестрины солилцоонд оролцдог бөгөөд элгэнд гликоген хуримтлагдахад хувь нэмэр оруулдаг.
Элэг болон амьсгалын замын ферментийг идэвхжүүлснээр түүний хоргүйжүүлэх, уураг нийлэгжүүлэх үүргийг сайжруулж протромбины синтезийг нэмэгдүүлдэг. Цөсний шүүрлийг сайжруулж, нойр булчирхайн үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг сэргээдэг.
Интерферон, комплементын C3 бүрэлдэхүүн хэсэг, эсрэг биеийн нийлэгжилтийг идэвхжүүлж дархлааны урвалыг зохицуулдаг, фагоцитозыг өдөөж, бие махбодын дархлааг нэмэгдүүлдэг.
Аскорбины хүчил нь үрэвслийн эсрэг болон харшлын эсрэг нөлөөтэй. Энэ нь гистамины задралыг хурдасгах ба ялгаралтыг удаашруулж, простогландин үүсэх, анафилакси болон үрэвслийн бусад медиаторуудыг дарангуйлдаг. B1, B2, A, E витамин, фолийн хүчил, пантотены хүчлийн хэрэгцээг бууруулдаг.
Хэрэглэх заалт: Аскорбины хүчлийн дутагдал, түүний улмаас үүсэх өвчний цогц эмчилгээнд:
- чийг бам,
- гемофили,
- шүүдэст эмзэгшил,
- янз бүрийн цус алдалт,
- ханиад,
- халдварт өвчнүүд, ханиад томуу
- дархлаа бууралтыг дагалдсан өвчнүүд,
- хордлого,
- цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд,
- элэгний өвчнүүд,
- цөсний хүүдийн үрэвсэл,
- атеросклероз,
- жирэмсний нефропати,
- Аддисоны өвчин,
- удаан эдгэрэлтэй шарх, яршил,
- ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт хэрэглэнэ.
1 флакон нь 2 г аскорбины хүчил агуулна.
Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Мөн цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин, бөөр чулуужих, хүнд хэлбэрийн бөөрний дутагдал, фенилкетонуритай эмчлүүлэгчид хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө: Толгой өвдөх, нойр өөрчлөгдөх, хоол боловсруулах замын салст бүрхүүл цочрох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод агчих, цус ба шээсэнд глюкозын хэмжээ ихсэх, бөөр гэмтэх, хялгасан судасны нэвчимтгий чанар багасах, тромбоз, даралт ихсэх, арьсны тууралт ховор тохиолдолд анафилаксын шок үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Эмчийн хяналтанд зааврын дагуу хэрэглэж болно.
Эмийн харилцан үйлчлэл: Аскорбины хүчил нь цусан дахь бензилпенициллин болон тетрациклиний концетрацийг ихэсгэнэ. 3 валенттай төмрийг 2 валенттай болгож шимэгдэлтийг сайжруулна. Гепарин болон шууд бус үйлдэлтэй антикоагулянт, антибиотикийн үйлдлийг сулруулна.
Аскорбины хүчлийн шингээлт нь жирэмслэхээс хамгаалах бэлдмэлийг нэгэн зэрэг хэрэглэх, жимс, хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаа уух үед буурдаг. Аскорбины хүчил, дефероксаминыг нэгэн зэрэг хэрэглэснээр төмрийн эд эсийн хоруу чанар, ялангуяа зүрхний булчинд ихэсдэг бөгөөд энэ нь цусны эргэлтийн тогтолцооны декомпенсацид хүргэдэг. Аскорбины хүчлийг дефероксамин тариулснаас хойш 2 цагийн дараа ууж болно. Аскорбины хүчил их тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь дисульфирам эмчилгээний үр нөлөөг бууруулдаг.
Бэлдмэлийн өндөр тун нь 3-цагирагт антидепрессантууд, нейролейптикууд (фенотиазины уламжлал)-ын эмчилгээний үр нөлөөг бууруулж, мексилетины бөөрөөр ялгаралтыг алдагдуулдаг.
Аскорбины хүчил нь этилийн спиртийн клиренсийг нэмэгдүүлдэг. Хинолоны бүлэг, кальцийн хлорид, салицилат, тетрациклин, кортикостероидын бэлдмэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэх нь бие махбод дахь аскорбины хүчлийн нөөцийг бууруулдаг.
Өндөр тунгаар аскорбины хүчил нь В12 витамин эргэн шимэгдэлтэнд нөлөөлдөг.
Аскорбины хүчил нь шээсэнд оксалатын ялгаралтыг нэмэгдүүлдэг бөгөөд ингэснээр шээсэнд оксалат чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Аскорбины хүчил нь салицилатын эмчилгээний үед цилиндрури үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Анхааруулга, болгоомжлол: Эмийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй тул оройн цагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Аскорбины хүчлийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй холбоотойгоор өндөр тунгаар хэрэглэхэд кортикостероид дааврын нийлэгжилт идэвхждэг тул хэрэглэх явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай.
Цусны бүлэгнэлт нэмэгдсэн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Дараах төрлийн өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
- глюкоз-6-фосфатын дегидрогеназын дутагдалтай (аскорбины хүчил өндөр тунгаар хэрэглэхэд гемолитик цус багадалтыг өдөөж болно);
- нефролитиазын түүхтэй (аскорбины хүчил их тунгаар уусны дараа шээсний замд оксалатууд тунадасжих, гипероксалурийн эрсдэл үүсэх);
Аскорбины хүчлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь түүний өөрийн бодисын солилцоог хурдасгах бөгөөд үүний үр дүнд эмчилгээг зогсоосны дараа парадоксаль гиповитаминоз үүсч болно. Санал болгож буй тунгаас хэтрүүлж болохгүй.
Аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг полицитемии, лейкемийн үед болгоомжтой хэрэглэнэ.
Аскорбины хүчлийн шимэгдэлт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, энтерит, ходоодны шүүрэл дарангуйлагдах үед өөрчлөгдөж болно.
Аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэх нь лабораторийн шинжилгээний зарим үзүүлэлтийг (цусан дахь глюкоз, билирубин, трансаминаза, шээсний хүчил, креатинин, органик бус фосфат) өөрчлөхөд хүргэдэг гэдгийг анхааран үзэх хэрэгтэй. Өтгөнд орсон цусыг илрүүлэх шинжилгээний үр дүн сөрөг байж болно.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй