
Мана 4
5,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-250₮

-6%-300₮

-8%-400₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өдөрт 1-2 удаа тус бүр 1-3 гр-ыг 250 мл орчим усанд эсвэл хонины борив, тойгны ястай хамт хийж зөөлөн буцалгаж 100 мл орчим ширгээсний дараа шүүж халуун бүлээнээр нь ууна. /Эмчийн заавраар хэрэглэнэ/
Хижиг, халуун, цайвар бор бадгана, цусан хатгалгыг дарах, шинэ халууныг боловсруулан, үрэвсэлийг дарж, муу цусыг тархаах чадалтай. Хамрын болон хоолой барьсан ханиад дөнгөж эхэлж байх үед, ханиалгын эхний үе, бага зэрэг халуурах, сүүж, бэлхүүс, яс үес өвдөх, бие хямрах, даардас хүрэх, хамар бөглөрөх, найтаалгахад мөн настай хүмүүсийн хий, цус хямарч, цусны даралт хэлбэлзэх, анх үеийн хижгийн халууныг боловсруулж, цус шараар толгой өвдөх, хоосон халуун хий, цусан хатгалга, хий цус хямарч цээж агсах зэргийн үед хэрэглэнэ.
Мана, лидэр, гандигар, цагаан гаа гэсэн 4 найрлагатай.
Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Мана-4 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-25 15:57:24
хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2025-01-25 17:57:07
Сайн байна уу. (Эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-12-22 01:29:54
жирэмсэн хүн ууж болох уу?
Их эмч2024-12-22 02:06:24
Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2024-12-21 02:16:27
Мэна4,норов 7 тангууд даралт ихэсгэдэг юм байна лаа
Их эмч2024-12-21 02:47:36
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-12-05 21:39:33
6 настай хүүхдэд өгч болох уу
Их эмч2024-12-05 21:45:54
Сайн байна уу. болохгүй . 12 наснаас дээш хэрэглэнэ
