Рупа-М 10мг №7
5,600₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-280₮
-6%-336₮
-8%-448₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
12-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид өдөрт нэг удаа хоолны өмнө ба дараа ууж хэрэглэнэ.
Гистамины эсрэг бэлдмэл. Рупа-М 10 мг эмийн бэлдмэлийг улирлын шинж чанартай харшлын гаралтай хамрын салстын үрэвслийн шинж тэмдгүүд найтаах, хамраас шингэн нус гарах, нүд хамар загатнах үед хэрэглэнэ. Мөн чонон хөрвөс болон арьсны харшлын үеийн загатнаа, хэсэг газрын улайлт үүсэх болон хавдах үед хэрэглэнэ.
Нэг шахмал нь 10 мг рупатадинтай шүтэлцэх хэмжээний рупатадины фумаратыг агуулна. Туслах бодисууд лактоз моногидрат, магнийн стеарат, микрокристалл целлюлоз, натрийн карбоксиметил цардуул, поливинилпирролидон
Рупа-М 10 мг шахмал эмийг хэрэглэх үед нойрмоглох, толгой өвдөх, толгой эргэх, ядрах, тамир барагдах, дотор муухайрах, огих, суулгах, нүд улайх, ам хатах, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрч болно. Түгээмэл биш илрэх гаж нөлөө нь хоолны дуршил нэмэгдэх, хамар хуурайших, хамраас цус гарах, ханиалгах, хоолой хатах, дотор муухай оргих, гэдэсний хэсгээр өвдөх, булчин өвдөх, хоолой өвдөх, нүд улайх, гүйлгэх, хамар болон синус салсархаг болох, энгийн ханиадны шинж тэмдэг, цусны шинжилгээ хэвийн биш гарах зэрэг болно. Хэрэглэх зааварт дурьдагдсан болон дурьдагдаагүй гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эм зүйчид хандана уу.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй